2011-07-08
Хайрын үгтэй зурвасаа хэрхэн өгөхөө сэтгэсэн үү

12 ширхэг сарнай:: Үүний 11 нь улаан, нэг ширхэг нь цагаан сарнай байх ёстой. Мөн дотор нь "Олны дунд онцгойрох нэгэн заавал байдаг. Энэ бол зөвхөн чи минь билээ" гэж бичсэн зурвас хийгээрэй.

Дарстай лонх:: Ваннаа усаар дүүргээд сарнайн дэлбээнүүдийг тасдан хий. Мөн дотор нь хайрын үгтэй зурвас хийсэн дарстай лонх хөврүүлээрэй.

Хэтэвч:: Хайртынхаа хэтэвчинд мөнгөнүүдийнх нь завсар хайрын үгтэй зурвас шургуулаарай.

Эвлүүлдэг зураг:: Цаасан дээр хайрын тухай шүлэг бичээд түүнийгээ хайчилж хүүхдийн эвлүүлдэг зураг болгоорой. Ингээд өдөрт нэг нэгээр нь хайртай хүндээ илгээ. Тэр хамгийн сүүлд бүгдийг нь эвлүүлж унших ёстой.

Зурагтны удирдлага:: Зурагтныхаа удирдлаган дээр "Оронд нь намайг асаагаач" гэсэн зурвас бичиж наагаарай.

Дотуур хувцасны шүүгээ:: Нөхрийнхөө дотуур хувцасны шүүгээнд хайрын зурвасаа үлдээ. Мөн дэрэн дор, оройн хоолны тавган дор, хөргөгч дотор, сахлын хэрэгсэл дотор нь, уншиж байгаа номых нь зогссон хуудасны завсар, ванны алчуурны завсар, машиных нь суудал дээр гээд хаана ч үлдээж болно шүү дээ.

http://hosuud.do.am/
Бичсэн: Telnet | цаг: 14:54 | Бэлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax