2012-04-04
Эр xүнд байx ёстой зангианууд
Таны бусад xувцас шиг зангианы материал улирал даган өөрчлөгдөx ёстой.

Зуны цагт даавуун зангиа дээр.

Xавар намарын үед торгон зангиагаар гоёж болно.
Цаг агаар xүйтэрээд ирэxээр ноосон зангиаруу шилжээрэй.

Таньд байx ёстой таван зангианууд

1. Ноосон зангиа

2. Тас xар зангиа
3. Цэгтэй зангиа
4. Club  зангиа
5. Судалтай зангиа
Зангиа нь таны өмдны дээд талаас жооxон давж гарч юмуу аль эсвэл дөнгөж шүргэж байвал гоё харагдана.


Нэxсэн зангиа сүүлийн үед буцаад загварт орж байгаа.

Бүx зангиануудийг өлгүүрт өлгөж xадаглаx xэрэгтэй бөгөөд зөвxөн нэxсэн зангиаг ороож xа...
2012-04-04
Эр хүнд байx ёстой бугуйн цаг

Xэдийгээр эрчүүд бидэнд бугуйн цаг зүүгээд байx шаардлага төдийлөн үгүй ч миний бодлоор эр xүн болгон цагтай яваx xэрэгтэй. Сүүлийн үед залуусын зүүx болсон гутлын тосны лааз шиг том цаг биш, цэвэрxэн хийсэн сонгодог загвартай цагуудыг танд санал болгож байна. Мэдээж яг ийм цаг аваx xэрэггүй, xамгийн гол нь та зүүx учраас өөртөө таалагдсан цагаа сонгож аваарай. Айxтар үнэтэй байx ч xэрэггүй. Сайн xайвал маш гоё цаг боломжийн үнээр авч болно. Bulova, Citizen, Sieko, Nixon, Timex гээд гоё, xямд цаг xийдэг компаниуд зөндөө бий.

Сонгодог загвартай, xар арьсан оосортой энэ цагийг та иxэ...
2012-03-25
Твиттерийг хэрхэн хэрэглэх вэ?
Та твиттерийн тухай тодорхой ойлголтгүй байгаа бол: "Твиттер гэж юу вэ?" Твиттерийн хэрэглэгч болж хараахан амжаагүй бол: "Твиттерт бүртгэл үүсгэх" бичлэгүүдээр зочилж мэдээлэл аваарай!

Твиттерийн анхны зорилго нь Та юу хийж байна гэсэн асуултанд хариулах байсан боловч одоо ихэвчилэн үзэл бодолоо солилцохоор хэрэглэдэг болсон тухай өмнөх бичлэгт дурьдсан. Та жиргээгээ хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа бол үгээ What’s happening? цонхонд бичээд tweet дараарай!
Жиргэхээс гадна хүмүүсийг дагах, дагуулах тухай асуудал их чухал. Та шинэ гишүүн бол эхлээд Profile->Edit your profile -руу орж Bio та...
2012-03-21
Б.Баярцэнгэл - Миний нэг мөрөөдөл


Миний нэг мөрөөдөл
Ерөнхийлөгч байхгүй, ерөнхий сайд ч байхгүй ер нь парламентийн засаглалын жил байв. Тэд маш олуулаа ч шийдвэрийг маш хурдан, хэрэгжүүлэхдээ ч хурдан байдаг. Учир нь тэдний гаргасан хөтөлбөр дандаа л зөв болчихдог байв. Ард түмэн тэдэнд маш их итгэдэг бөгөөд тэд нар ч итгэлийг нь алдахгүйг алхам тутамдаа ухаардаг. Хэдийгээр төрийн том том албан тушаал хашиж байгаа боловч тэд хэзээ ч үүгээрээ давуу тал болгохыг хүсдэггүй нь тэдний нэрийн хуудас болдог юм. Аан тийн парламентад ажиллах хүмүүсийг сонгох сонгууль нь хоёр удаа болдог. Эхлээд эрчүүд, дараа нь эмэгтэйчүүд ...
2012-03-21
Т.Болор-Эрдэнэ - Хэзээ ч мөрөөдөөгүй мөрөөдөл


Хэзээ ч мөрөөдөөгүй мөрөөдөл
Мөрөөдөл гэж юу вэ?

Дороос нь харахад хэзээ яаж очих нь мэдэгдэхгүй өндөрлөг. Харин орой дээрээс нь доошоо харахад дээшээ гарч ирсэн зам нэг бүр нь тод харагддаг өндөрт байрлах оргил...
Т.Болор-Эрдэнэ

МУИС-ийн сэтгүүлчийн ангид сурдаг Б.Батнамсрай гэдэг миний нэг найз : “ Би чамайг нээх мундаг агуу хүн орчлонгын хаа нэгтээ том агуйн гүнд хоригдчихоод гарч ирж чадахгүй байна эсвэл агуйн үүд нь нээлттэй байтал өөрөө гарахыг хүсэхгүй залхуураад тэндээ байгаад л байна” гэж хэ...
2012-03-21
Э.Сайнхүү - Миний нэг мөрөөдөл


Миний нэг мөрөөдөл
Одоогоос яг сар гаруйн өмнө болсон нэгэн явдал 16-р хорооллын автобусны буудлын замаар явах тоолонд бодогдож, өөрийн эрхгүй сэтгэл түгшүүлэх болжээ. Өвлийн жавар аль хэдийнээ айлчлан ирчихээд байсан тэр нэг орой би дүүгийн хамт гэрийнхээ ойролцоох замын цаана байдаг дэлгүүр ороод буцаж явлаа. Гэтэл биднийг зам хөндлөн гарч иртэл бяцхан охины дуу сонсогдлоо.
-Эгчээ, та утсаа өгч байгаач. Би аавтайгаа ярих гэсэн юм гэж тэр охин бээрч, чичирсээр хэллээ. Түүнийг харахад 8 юм уу, 9 настай болов уу гэмээр сурагч охин байлаа. Бид хоёр ч түр зогсож, аавынх нь дугаарыг асу...
2012-03-21
Н.Анхтуяа - Мөрөөдлөөрөө би....


Мөрөөдлөөрөө би...
Би бол жирийн л дундаж орлоготой айлын отгон охин болж хорвоод мэндэлсэн дэндүү эгэл жирийн амьдралтай нэгэн. Оюутны байранд өрөө хөлсөлж, цүнхээ нуруундаа шидлэн газар шагайж явдаг дүнсгэр бас бөгтгөр оюутан. Нуруундаа даагдахгүй биендээ томдсон хэтэрхий том мөрөөдөл үүрч явдаг болохоороо би ялимгүй бөгтгөр болсон байх. Би айлын хүүхдүүд шиг ганган цүнх, брендийн хувцас, гял цал машинаар гангараагүй ч авч чадаагүй тэр зүйлүүдээ амьдралаас хүсээгүй ээ. Ширээ тойрон гэр бүлээрээ суугаад сайхан хоол идэн инээлдэж, ямар ч уйтгар гуниггүй,саад бэрхшээлгүй...
2012-03-13
Хөгжилтэй менежментийн ухаан


Хичээл -1

Нөхөр нь эхнэртэйгээ зөрөөд шүршүүрт орж явахад хаалганы хонх дуугарав. Дөнгөж душнээс гарсан эхнэр нь биеээ алчуураар ороогоод доошоо бууж хаалгаа тайллаа.

Хажуу айлын Боб хаалган дээр зогсоно. Эхнэр юм асуухаас өмнө Боб – Би чамайг наад алчуураа тайлвал 800 доллар өглөө гэх нь тэр. Хэсэг зуур бодсоны дараа хүүхэн зөвшөөрч алчуураа тайллаа. Хэдэн хормын дараа Боб түүний гарт 800 доллар атгуулаад яваад өгөх нь тэр.

Хүүхэн ч биеээ алчуураар эргэж ороогоод дээшээ өрөө лүүгээ явлаа. Дээшээ гарахад нөхөр нь хэн байсан бэ? гэж асуув.

Хажуу айлын Боб л байна гэж эхнэр нь хариулахад ...

2012-03-12
Монголоороо бахархаж Монголоо хөгжүүлье залуусаа

     Монголчууд бид Чингисийн үр сад, агуу төрөлхтөн гээд л цээжээ дэлсээд хэдий хол явах юм бэ? бүгдээрээ бүтээе ээ залуусаа. Биднийг ингэж алтан дээр суусан гуйлгачин царайлж хэдэн тонн алт, нүүрсээ яриж булаалдан хэрэлдэж суусаар байтал цаана чинь дэлхийн улсууд биднээс улам л хол тасархай хөгжөөд байна шүү дээ.

Манай дээдүүл гэж нэг хэрүүл хийсэн ам нь хуурайтсан хэдэн хүн байх юм. Уул нь тэднийг чинь бид эх орноо хөгжүүлээдэх гэж сонгож итгэж яваа болохоос эх орноо зарж идээд өөрсдөө баяжаад аваадах гэж гаргаагүй шүү дээ. Бүгд л янз янзаар хууль батлаж өнөөхөө шинэ сүрприйз болгож ирээл г...

2012-03-10
ТАНЫГ ЦЭНЭГЛЭХ 9 АЛДАРТАЙ ОНЧ ҮГ
Онч мэргэн үгс олон байдаг боловч хүний зүрхэнд хүрэхээр хүчтэй үгс цөөн билээ. Энд таны шинэ өдрийг цэнэглэх, таныг зоригжуулж, өөрийн хүсэл мөрөөдөл рүүгээ замнуулах алдартай 9 онч үгийг  толилуулж байна. Энд байгаа үнэн гэвэл ТА ЮУ ХҮСНЭ түүнийгээ л авна, түүгээрээ л явна. Таныг саатуулах зүйл бол зөвхөн та гэдгийг санаарай.



1. "Санаа зоволт гэдэг бол дүүжин сандалтай л адил зүйл. Та ямар нэгэн үйлдэл хийгээд байгаа хэрнээ таныг ч хааш нь ч аваачихгүй." Ван Уилдер 
‘Worrying is like a rocking chair. It gives you something to do but it doesn’t get you anywhere.’ – Van Wilder
Бид бүгдээ...