Mon-12-Mar-2012
Монголоороо бахархаж Монголоо хөгжүүлье залуусаа

     Монголчууд бид Чингисийн үр сад, агуу төрөлхтөн гээд л цээжээ дэлсээд хэдий хол явах юм бэ? бүгдээрээ бүтээе ээ залуусаа. Биднийг ингэж алтан дээр суусан гуйлгачин царайлж хэдэн тонн алт, нүүрсээ яриж булаалдан хэрэлдэж суусаар байтал цаана чинь дэлхийн улсууд биднээс улам л хол тасархай хөгжөөд байна шүү дээ.

Манай дээдүүл гэж нэг хэрүүл хийсэн ам нь хуурайтсан хэдэн хүн байх юм. Уул нь тэднийг чинь бид эх орноо хөгжүүлээдэх гэж сонгож итгэж яваа болохоос эх орноо зарж идээд өөрсдөө баяжаад аваадах гэж гаргаагүй шүү дээ. Бүгд л янз янзаар хууль батлаж өнөөхөө шинэ сүрприйз болгож ирээл гэнэт ард түмэнд зарлах юм. Тэр нь яг үнэндээ цаанаа хэдэн тендер зарлаж төсвийн мөнгийг хувааж идэх гэсэн нэг бодлого л байгаад байна шүү дээ. Одоо бас их сургуулиудыг нэгтгэнэ гэнэ үү бас нэг балай юм гэнэт л гаргаад ирэв. Хэн хожих юм бэ? ....

За дээгүүр нэг ийм байна. Харин доогуур..

 Манай залуус чинь өнөөдөр нэгнээ хороогоод дуусах гэж байгаа юм бишүү. Тэнд л хүн алж гэнэ, энд л хүний толгой таслаад мөчлөөд хаячиж, тэнд хэдэн залуу нэг хүүхнийг хүчиндэж алаад хаячиж, энд ч хүн амины хэрэг болж гээд... Энэ юу вэ? таминэээ... Монголчуудаа яаж эвдэрхээрээ монгол хүн нэгнийгээ ингэж алж талж хяддаг болчвоо. Тэгээд бүр хэрцгийгээр шүү. Энэ нөгөө дээд тэнгэрээс заяат монгол хүнээс гарах зан араншин мөн үү? Яагаад бид чинь ингэж нэгнийгээ хайрлахгүй хүн чанаргүй болоод байнаа. Сүүлийн үед алуурчид нь бүр "Элбэгээ цаазаар авахгүй гэсэн юм чинь яадаг юм" гэчээд хүн алаад явж байна. Энэ байж болох зүйл үү?

Уул монгол хүн чинь уужим саруул ухаантай, холыг харж ихийг сэтгэдэг, ахмадаа хүндлэж ёс заншлаа дээдэлдэг агуу их соёлтой ард түмэн гэж дэлхийд гайхуулж явах ёстойсон билүү. Гэтэл юу болоод байна. Гадаадуудад бол Монголчуудыг хулгайч гэдэг бүр толгойд нь юм сууцан байна лээ ш дээ.

 Саяхан манай нэг хамаатан залуу найз өвөрмонгол залуутайгаа Дорноговьт явж байгаад зам дээр нэг хүн гараа өргөөд зогсож байхаар нь өнөө найз нь авсангүй өнгөрөөд явчив гэнэ. Энэ хүнийг аваад яваач гэтэл өнөө өвөрмонгол нь найзаа замын хүн дэмий байдаг юмаа гэхээр нь манай хүн чи муу хужаа яагаад ийм хогийн зан гаргаж байгаан эн тэр гэж үглэсээр байгаад 10 км газар буцаад өнөөх зам дээр гар өргөж зогссон хүнээ авсан гэнэ. Гэтэл нөгөө хүн нь буухдаа манай хүний утсыг нь суйлаал буучихсан. Ямар олиг байхав дээ. Эцсийн эцэст хэн нь муу хэн нь сайн болж байна даа.

Солонгост монголчууд ямар их хулгай хийдэг гээч. Аргагүй ш дээ. Тийм сайхан тайван орон юм чинь хэнээс юугаа нууж түгжиж орхих вэ дээ. Гэтэл монголчууд очоод л гадаа байгаа мотоциклийг нь түрээд л зугатчихдаг. Дэлгүүрт ороод нэг гутал харж байснаа хэнэг ч үгүй өмсөөд л гараад явчихдаг. Энэ юу вэ?

Энд ч гэсэн хармайны хулгайчид гэдэг нийгмийн нэг бүлэг томоохон хэсэг байнаа. Тэд бүр дархлагдцан. Монголчуудаас утсаа алдаж үзсэн үү? гэж асуувал үгүй гэж хэлэх хүн гарахгүй байхаа. Одоо бүр нэртэйгээр нь хармайнаас юм суйлах сургалт явуулчих л даа. Хэд хоногийн өмнө нэг аятайхан хувцасласан залуу хүний хармай ухаж байхыг би харлаа. Энэ чинь юу вэ? Гутамжинд яваа хэнд ч энэ хармай хулгайлах хүн биш гэж итгэж болохоо байсан байна ш дээ. Таминээ энэ юу вэ? Тэгээд одоо яахын бэ? Хармайгаа оёод цүнхээ урдаа тэврээд алхаад байх хэрэг үү? Монголчуудаа болъё оо.

Эх орноо хөгжүүлнэ гэдэг чинь энүүхнээс л эхэлнэ шүү дээ залуусаа. Бид чинь эх орны ирээдүй хойч үе, энэ газрын эзэд нь шүү дээ. Одоо бидний үе эхэллээ шүү дээ залуусаа. Тэгээд яах юм бэ? Хэдэн архидсан, шоудсан, хүүхэндсэн, хүн зодсон, янхандсан, хүн алсан, хулгай хийсэн балмад эдгээд энэ сайхан эх орныг авч явж чадах юмуу? Би бүх хүмүүсийг хэлээгүй л дээ. Бусад нь уучлаарай. Гэхдээ нийгмийн энэ муу хэсэг нь Монголд давамгайлаад байна гэдэг нь бидэнд нэгэнт харагдаад байна ш дээ. Энэ хүмүүсийг нэгэнт бүгдийг нь буудаад алчихаж болохгүйгээс хойш засаж авцгаая л даа. Монголоо гэсэн залуучууд зөндөө байдаг гэдгийг би мэдэж байна. Энэ хүмүүс чинь цөөдөөд байна шүү дээ. Бүгдээрээ эвдрээд байгаа нэгнийгээ эгнээндээ нэгтгэе л дээ. Магадгүй чиний найз нөхөд, хамаатан садан, танил хүмүүсийн чинь дунд мэр сэр эвдэрч байгаа хүмүүс байвал бүгдээрээ уриалая. Өөр арга байхгүй залуусаа. Эх орны хөгжил иргэдээсээ эхэлнэ. Эвдэрч байгаа хүн гэж би юу яриад байна вэ гэвэл архи ууж ааш зан нь эвдэрч, шоудаж хүн зодож, хулгай хийж, цагийг дэмий өнгөрөөж байгаа бидний үеийн залуусыг хэлж байгаа юм. Энд мөнгөтэй төгрөгтэй баян ядуу ялгалгүй хамаатай. Зарим талаас баячууд ч улам эвдэрч байна. Тэд энэ авилгалаас болж улам шуналтай болж байна. Улам хүн чанараа алдаж байна. Тэд баяжих тусмаа энэ байдал нь улам даамжирдаг. Энэ ортой үг шүү.

Манай дээдэс ойрд сонгуульд ялах ганц арга нь ард түмэнд мөнгө тараах гэдэг амлалт. Энэ чинь утгагүй шүү дээ. Ямар ч макро эдийн засгийн онолд мөнгө тараах нь үнийг нэмэгдүүлэх гол хэрэгсэл гэдгийг бүгд мэднэ шүү дээ. Тэгээд яагаад энэ төсвийн мөнгөөр ямар нэг эдийн засгийн нэмэгдсэн өртөг бүтээхгүй ийш тийш асгаад байгаа юм бэ? би ерөөсөө ойлгодоггүй юм. Энэ улс төрд гарсан бизнесмэнүүд эдийн засгийн онол мэддэг болов уу? Тэгээд асуухаар бодит байдал дээр тэр онол чинь хэрэг болохгүйээ. Энэ ядуу ард түмэнд чинь тэгээд мөнгө өгөхгүй яахын үйлдвэр байгуулах юм уу? Тэгээд тэр үйлдвэр нь дэлхийн хэмжээнд гарна гэж үлгэр ярих уу? гэж томорно. Тэгвэл энэ төсвийн мөнгөөр дэд бүтцээ хөгжүүлээч дээ. Бүтээмж өсгөж байж улс орны амьдрал дээшилнэ шүү дээ. Тэгвэл бүтээмжийг дээшлүүлэх олон арга байна. Үйлдвэр байгуулах, дэд бүтцийг хөгжүүлэх, оюуны чадамжийг нэмэгдүүлэх, чанартай цөөн боловсон хүчин олон мэргэжилтэн бэлтгэх гээд. Олон аргаар энэ бүтээмж гэдэг зүйлийг чинь нэмэгдүүлж болно ш дээ.

Би 2 жил инфляцийн талаар судлаж байгаа. Тэгэхэд миний судалгаанаас олон янзын дүгнэлтүүд гарч гарсан.

Эдгээрээс хамгийн гол нь

- бэлэн мөнгөний өсөлтөөс бүтээмжийн өсөлт хоцрохгүй байх чухал.

- Нийт мөнгө бэлэн мөнгөний харьцааг тогтвортой байлгах

- Гадаа валютын эрсдлийн санг хангалттай хэмжээгээр байлгах зэрэг олон дүгнэлтүүд гарч байгаа. Цааш судлаад байвал Монголд хүндрэлтэй тэгээд шийдэж болохоор олон олон асуудал байна. Наад зах нь замын түгжрэл. Би 3-р курсэд байхдаа энэ талаар судлаж байсан. Ямар үр дүн гарсан гэхээр Монголчууд бид замын түгжрэлд жилд зөвхөн бинзений зардалд доод тал нь 22 тэр бум төгрөг үрж байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ чинь том тоо шүү. Тэгээд цаашилбал агаарын бохирдол, азотын хуримтлал эн тэр гээд олон асуудал түгжрэлээс үүдэн гарч байна.

За би баахан хэрэггүй юм ярьчихлаа.  Би зүгээр л их бухимдаад блогтоо энэ тухай бичлээ. Монголоо гэсэн өчүүхэн сэтгэл минь л юм даа.

Бидэнд хийж бүтээх юм их байнаа залуусаа. Шоудаж цэнгэж цагийг өнгөрөөх цаг биш ээ. Бүгдээрээ бүтээе. Нэгдэе. Би л гэхэд эконометрик, эдийн засгийн судалгаа хийдэг. Би судалгаагаа улам онолын үндэслэлтэйгээр улс орондоо хэрэг болохуйц далайцтай хийнэ гэж бодож байгаа. Тэгээд чадвал дээш өргөн барина даа.

Хүн бүр дор дороо эх орноо хөгжүүлэх нэг зүйлийг хийж явах хэрэгтэй шүү. Тэгээд нэгдээд нэг том зүйлд хүрцгээе. Бүгдээрээ надад сэтгэгдлээ бичээрэй. Хэдүүлээ ярилцъя чадвал хамтдаа хийж бүтээе залуусаа.

http://mgldibo.blog.gogo.mn/
Бичсэн: Telnet | цаг: 05:21 PM | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


үнэн шүү залуус бид эх орныхоо ирээдүй шүүдээ. эх орн маань хөгжиж чадвал бидний амьдрал саыхан байх болно тийм биздээ хүмүүсээ баярлах
Бичсэн: золоо (зочин) цаг: 01:40 AM, Mon-30-Apr-2012 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant