2011-11-25
Ажил дээрээ бусдаас түрүүнд тушаал дэвших 10 арга

Та ажил дээрээ даргаасаа ч илүү нэр хүндтэй байдаг бол танд сайхан байх уу? Мэдээж хэн ч үүнийг хүсдэг. Харин яаж? Асуултын хариуг танд хүргэе.

10. Хэнээр ч хэлүүлэлгүй хийх зүйлээ хийж бай

Хэн нэгний анхаарлыг татхын тулд өөрөөсөө эхлэ. Ажлыг яаж хийх вэ гэж асуулгүй яаж хийвэл дээр вэ хэмээн өөрөөсөө асуугаад үз. Хувилах машин цэнэглэхээс эхлээд ажлын явцыг даргадаа танилцуулах хүртэлх бүхий л ажлыг хийх ёстой л бол зогсолгүй хийгээд л бай. Э болон Ю-г хийж дууссан бол Я-г эхлүүл. Дарга тань таныг ажиглаагүй биш аль хэдийн таныг хараандаа авчихсан л байгаа. Та харин түүнд бүх талаараа сайн мэдээг илгээсээр л байх болно. 

9. Хурал, уулзалт дээр хэзээ ч дуугүй сууж болохгүй

Уулзалт нь ихэнхдээ цаг үрсэн дэмий хугацаа алдсан мөчүүд байдаг. Оролцогч цөөн, дэмий гиеүүрсэн нөхөд утсаараа оролдоод л. Харин та энэ үед л өөрийн орон зайг бий болгох хэрэгтэй. Үгээ хэл, оролц, гэхдээ ярилцаж буй ажлыг алдагдуулж болохгүй. Та хийж буй зүйлдээ итгэлтэй байх хэрэгтэй. Санаа зөрөлдөх тохиолдол гарах нь мэдээж. Хэн нэгэнтэй маргахаас айх хэрэггүй, шаардлагатай үед даргатайгаа ч тэр.

8. Тэмдэглэл хөтлөх

Цагийн юм цагтаа байх нь ажил дээрх бас нэгэн алтан зарчим байх ёстой. Хийх зүйлээ цагт нь хийдэг, хийлгэсэн зүйлээ цагт нь нэхдэг байхын тулд тэмдэглэл хөтөлж байх хэрэгтэй. Хурал, уулзалтын үеэр хэн нэгэн танд ажил даалгах үед тэмдэглэлдээ бичиж авснаар та тархиа хэдэн хэсэг салгаж нийлүүлэх хэрэггүй болно. Ширээн дээрээ тэмдэглэл хийдэг калиндар тавих нь хамгийн сайн арга.

7. Гадна төрхөндөө санаа тавиж биеэ зөв авч яв

Та одоо байгаа ажилдаа зориулж бус хийхийг хүсч байгаа ажилдаа зориулан хувцаслах хэрэгтэй. Үсээ нямбай зассан, сүйт залуу мэт хувцасласан, сахлаа толийтол авсан байгаа үед та бүгдийн анхаарлыг татах бөгөөд энэ үед таны хэл яриа зөв, өөртөө итгэлтэй байснаар хэн ч таныг хүндэтгэн таньтай сайхан харицна. Жишээ нь та өчигдөрхөн цуг үдийн цайнд орсон хамтран ажиллагчийнхаа хувцаслалтыг санах гээд үздээ. Түүний үсний самналт, сахлаа авсан байдал зэргийг та санаж байна уу?

6. Бусдадаа хүндлэл үзүүлж тэднийг анхаарч бай

Танай хэлтсийн ажил мундаг явж байгаа ч бусад хэлтсийн яажшуухан байгаа талаар асууж бай. Бусад хамт ажиллагсдаа ч мөн анхаарч байх нь танд сайн нөлөөтэй. Тэдэнд анхаарал тавьж сэтгэлээ хуваалцаж байх нь эргээд хэрэгтэй үед танд нөлөөлнө.

5. Санхүүгийн мэдлэг

Байгууллага, хэлтсийнхээ санхүүгийн байдлын талаар мэдэж байх нь таны нэгэн давуу тал байх болно. Жишээ нь та даргаасаа өөрийн ажиллаж буй төслийн хүрээнд санхүүжилт хүсэх цагаа мэдэж байх нь байна шүү дээ.

4. Номын тавиуртай байх

Ажлын байран дээрx номын сан таны мэдлэгийн түвшинг өндөр байгааг илэрхийлнэ. Бизнесийн холбогдолтой хэдхэн сайн ном уншсан байхад л хүмүүст өөрийгөө мэргэжлийн түвшинд хүрхээр хичээж байгааг мэдрүүлэх болно. Хэрвээ өрөөнд тань хангалттай зай байхгүй бол хэдэн сайн бичигдсэн ном ширээн дээрээ тавихад болно.

3. Хамтран ажиллагсдынхаа ар гэрийн тухай мэдлэг

Бяцхан сонжоо хийгээд үзье. Та хэнийг илүүд үзэх вэ? Хамт ажиллагсад уу эсвэл гэр бүл үү? Мэдээж хэрэг. Хамт ажиллаж буй хүмүүсийнхээ гэр бүлийнхний тухай багахан хэмжээний мэдлэгтэй байх нь таныг тэдэнд бусдаас дотно санагдуулна. Гэхдээ дээд албан тушаалтнуудын хувьд болгоомжтой байхгүй бол ар гэрийнхнийх нь тухай асуух нь аюултай байх талтай шүү.

2. Эсэргүүцэх бус эерэг тал руу эргүүл

Хэн нэгний хийж буй зүйл, танилцуулж буй саналыг шүүмжилж буруутгах нь таныг гутранги үзэлтэй шүүмжлэгч мэт харагдуулна. Мэдээж яагаад ч сайн биш зүйлийг эсэргүүцэх нь зүйн хэрэг. Харин ямар маягаар эсэгүүцэх вэ гэдэг чухал. Аливаа зүйлийг авч хаяхаас илүүтэй засаж залруулах нь хялбар бөгөөд ингэснээр бусадтай харилцан ойлголцож, санал бодлоо хуваалцан хамтын шийдээр зөвлөлдөх сайн талтай байдаг. 

1. Туслах зүйлсийг ямагт санаж бай

Сантехникийн ажилтан, жижүүр, ус түгээгчид хүртэл сайхан хандаж бай. Ихэнх хүмүүс өөрөөсөө доор албан тушаалтнуудад дээрэнгүй ханддаг. Харин энэ нь тэдэнд эсрэгээр нөлөөлдөг. Хэнийг ч дорд үзэлгүй, хэнийг ч гомдоохгүй байна гэдэг таныг хэмжээлшгүй сайн нэртэй болгохгүй ч хэн ч таныг муу хэлэхгүй.

http://sartorialman.com/
Бичсэн: Telnet | цаг: 13:29 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax