2011-11-25
Гадаад төрхөндөө анхаарах нь таны амьдралыг орвонгоор нь өөрчилнө
Таны өмсөж зүүснээс шалтгаалан хүмүүс тантай өөр өөрөөр харицаж байгааг анзаарсан уу? Цэмцгэр хувцаслаад зоогийн газар ороход үйлчлэгч тантай эелдэг нь аргагүй харьцдаггүй гэж үү? Хувцас бурхан, бие чөтгөр гэдэг үг зүгээр ч нэг гарч ирээгүй нь ойлгомжтой.

Хэн нэгэн зохимжгүй хувцасладаг хүмүүсийг шүүмжлэх гэсэнгүй. Ердөө л гадаад төрх, хувцаслалтандаа анхаарах нь танд хэдийд ч давуу тал олгож болох тухай хэдхэн зүйлийг хуваалцая.

Хувцаслалт эмэгтэйчүүдийн асуудалд нөлөөлөх нь

Зоогийн газар ортол түргэн хоол түгээгч залуу, бизнесмен хоёр хамт сууж байна гэж бодоё. Бүсгүйчүүдийн нүдэнд зөвхөн цэвэрхэн, дэгжин хувцасласан жентелмен л тусна. Энэ бол түгээгч залуугийн арай бага орлоготойгоос болсон зүйл биш. Эмэгтэйчүүд автоматаар сайхан хувцасласан залууд хараагаа тогтоож буй нь байгалаасаа гэж хэлж болох зан. Нэг үгээр хэлвэл эмэгтэйчүүдэд залуусын хэрхэн хувцасласан байгаа нь чухал зүйл юм. Тиймээс эрчүүд өөрийн биед таарсан, тохирсон, цэвэрхэн харагдах хувцас өмсөх нь маш хялбар давуу талыг бий болгоно. Мэдээж мэргэжлийн загвар зохион бүтээгчийг хувцаслалт дээрээ ажиллуул гэсэн үг биш болохоор загварын тал дээр мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Хэн нэгэнтэй анх танилцахад таны гадаад үзэмж шууд таны үнэлэмж болно гэдгийг санаарай.

Хувцаслалт орлогод нөлөөлөх нь

АНУлс даяар явуулсан нэгэн судалгааны үр дүнгээс танилцуулъя. Сайхан хувцасласан эрчүүд хэмээх уг судалгаанд хамрагсдын 75% нь өөрсдийн гадаад үзэмжид анхаардаг, ямар хувцас өмсөхөө хэнээр ч хэлүүлэлгүй мэддэг залуус байсан бөгөөд тэдний орлогын хэмжээ үлдсэн 25%-аас өндөр байсан байна. Харин тэдний 22% нь хэрвээ сайхан хувцасладаг байсан бол илүү цалинтай ажил хийж болох л байсан байх хэмээжээ. Сайн орлоготой бол сайхан хувцаслаж болох л юм гэсэн ойлголт маш буруу. Танд дээд зэргийн биш юмаа гэхэд бусдын нүдэнд өөртөө арчаагүй нэгэн гэх сэтгэгдэл төрүүлэхгүй байх эвтэйхэн хувцас хаанаас ч олдоно. 21-р зуун шүү дээ.

Хувцаслалт нийгэмд нөлөөлөх нь

Гадуур алхаж буй хүмүүс танихгүй ч гэсэн таныг харсан даруйдаа л сэтгэл санааны байдал тань хэр байгааг анзаарч л байгаа. Энэ бол гаднах байдал бидний сэтгэлийн илэрхийлэл болж чаддагийн илрэл. Өглөө гэрээсээ гарахдаа таны сэтгэл санаа ямар ч байж болно. Сэргэг, бүх зүйл тайван, сэтгэл санаа цовоо байх үе ч бий, шөнө унтаж чадалгүй хөрвөөсөөр нойрмог ядрангуй байх үе ч бий. Асуудалтай өдрүүд тохиосон үед шинэ жилийн гацуур мод шиг хувцас сонгох нь юу л бол. Тиймээс та сэтгэл санааныхаа байдлаас шалтгаалан хувцаслах нь нийгэмтэй шууд харицахад амар болно. Гэхдээ үргэлж хэн гэдгээ санаж хувцаслах нь маш чухал. Яагаад гэвэл гадаад үзэмж таны өөрийгөө болон бусдыг үнэлэх үнэлэмж болж байдаг. Бусдад таалагдахын тулд эхлээд өөртөө таалагдах хэрэгтэйг санаарай.

http://sartorialman.com/
Бичсэн: Telnet | цаг: 13:12 | Эрчүүдийн өрөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax