1. Хатуу ба зөөлөн
Нэгэн хэвийн цагаан срочки, хар зангианаас уйдсан уу? Цэргийн дүрэмт хувцас мэт харагдаж байгаа нь лав. Хэт бараан биш срочкийг өнгөлөг зангиатай хослуулах нь таны өөртөө итгэлтэй байдлыг тодотгож өгнө.
Улиралд тааруулан хувцаслах нь ямагт шилдэг санаа байсаар ирсэн. Торгомсог зангиаг хэдийд ч зүүхэд тохиромжтой байдаг бол хүйтний улирал танд ноосон зангиа сонгох боломж олгоно.
Тод өнгийн зангиа таны стиль биш байж болох юм. Тийм бол дугуй, бөмбөлөг хээтэй зангиаг сонгож болох юм. Дүрэмт хувцас мэт элбэг байдаг зангиа гэж бодож байвал дөрвөлжин шоотой цамц нь таныг бусдаас ялгаж өгнө.
2. Цамцны зах ч бас чухал үүрэгтэй
Доош унжсан захтай цамцны моод дуусч байна гэж хэлж болохгүй ч хажуу тийш дэлгэмэл зах нь илүү шинэлэг бөгөөд чухал албан ажилд тохирно. Мэдээж хувцасны шүүгээгээ ийм төрлийн цамцаар дүүргэх нь тэнэг хэрэг.
3. Завгүй байна уу? Хэдий тийм ч халаасандаа үргэлж авч яв
Халаасандаа алчууртай явдаг залуус ховор. Зарим нэг нь аль таарснаа базаад халаасладаг. Харин та нэг нэгээр нь авч цуглуулгатай болох хэрэгтэй. Болж өгвөл цамц болон зангиандаа зохицуулах нь сайн.
4. Дахиад нэг халаас…хэзээ ч илүүдэхгүй
Хуучны Англи сурагчдын дүрэмт хувцас давхар халаастай байсан нь тэдний галт тэрэгний тасалбарт зориулагдсан байжээ. Харин одоо бол энэ нь чамин гоёо. Танд ч бас тасалбар авах тохиолдол гарна.
5. Үсчинд хэлээрэй, “Хажуу талаас нь зоригтойхон ав”
Хэн бүхэн л Холливудын нэгэн одтой адил харагдахыг хүсдэг. Брэд Пит-г л сана л даа. Тэгвэл энэ зургийг үсчиндээ нэг үзүүлээрэй.
6. Хүчирхэг харагдах бас нэгэн алхам, хүчирхэг нүдний шил
Өргөн шанаа, шовх эрүү бүx залууст байдаггүй нь харамсалтай. Харин бүдүүн рамтай нүдний шил таны Архитекторч байх болно.
7. Үүргэвч ямар ч том эрийг бяцхан хүү болгоно
Мэдээж хэрэгтэй үед хэрэгтэй газраа үүргэвч шиг хэрэгтэй зүйл үгүй. Гэхдээ энэ цүнхийг хар л даа. Жинхэнэ чухал ажилтай мэргэжлийн бизнесмэний л эд. Хэн ч таныг бэлтгэлийн хувцас авч явна гэж бодохгүй нь лавтай.
8. Бугуйн цагандаа анхаар
Хурал зөвлөгөөнд оролцох үеэр хүүхдийн тоглоом шиг зүйл зүүсэн байгааг чинь харвал хэн ч таныг хүндэтгэх байдлаа гээх болно. Том бизнесмэнүүд цагны тухай чамгүй мэдлэгтэй байдгийг санаарай.
9. Оймсны нэгэн шинэ тоглоом
Хар гутал дээр цагаан оймс болохгүй билүү? Энэ хорвоод хар цагаан гэсэн хоёрхон өнгө байдаггүйг санаарай.
10. Харин одоо өөртөө итгэлтэйгээр урагшаа
Нуруу цэх, эрүү өндөр, зөв алх. Таны хувцас хүндлэл дагуулах болно. Бусдыг нь сэтгэл зүрхэндээ даатга.
http://sartorialman.com/