2011-11-25
Хиагтын гэрээ - Монгол Улсын тусгаар тогтнол
Орос, Монгол, Хятад гурван улсын хиагтын гэрээ

Гурван этгээдийн хэлэлцээр Монгол Оросын хил дагуу орших Хиагт хот буюу 18-р зууны эхнээс Орос, Монгол, Хятадын худалдаа арилжааны үндсэн цэг төвлөрсөн хотод болсон. Орос Хятадын худалдааны ихэнх хувь Хиагтаар дайрч өнгөрдөг байсан.



Хятад улс нь уг хэлэлцээрт орсон гол нөхцөл нь:
1. Монгол улсын олноо өргөгдсөн оны цолыг хүчингүй болгох
2. Тусгаар тогтнолыг нь хүчингүй болгох
3. Хааны цолыг хэрэгсэхгүй болгохыг Монгол улсаар хүлээн зөвшөөрүүлэх явдал байсан.

Гурван улсын хэлэлцээр Монгол улсын худалдаа хил гаалийн тухай харилцан тохиролцсон юм. Мөн Орос, Хятад иргэдийн эрхийг Оросын Консул болон түүний томилсон хүмүүс Хятадын сайд ба түүний түшмэлүүд хамгаалж хариуцахаар болсон.

Хиагтын гэрээнд оролцсон Монгол улсын засгийн газар түүний бүрэн эрхт төлөөлөгчдийн тавьсан гол зорилго нь:
1. 1911 онд тунхагласан улсынхаа тусгаар тогтнолоо баталгаажуулах
2. Монгол Улсын засгийн газрыг дэмжиж нэгдэхээ илэрхийлсэн Өвөр Монгол болон бусад Монгол үндэстэнээ өөрсөддөө хамааруулах зорилго байсан.

Энэ зорилго хэрэгжсэн байдал нь:
1. Монгол Улс эзэн хаантай
2. Үндэсний засгийн газартай
3. Өөрийн асуудлаа дотооддоо шийдэх эрхтэй
4. Өөрийн цэрэгтэй
5. Нутаг дэвсгэртэй
6. Тусгайлан тогтоосон хил хязгаартай
7. Хятад иргэдийг олноор оруулахгүй байх
8. Бусад улсын цэргийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх
9. Худалдааны талаар Олон Улсын Гэрээ байгуулах эрхтэй болсон
10. Дээрх эрхийг хэрэгжүүлэхэд Хаант Орос улс болон Хятад улс оролцохгүй байхаар тохиролцсон
11. Уг гэрээгээр Монголын улс төр хязгаарлагдмал шинжтэй болсон ч гэрээний эхэд "Улс" гэдэг үгийг оруулахаар болсон.

Гурван улсын гэрээнд Хятадын засгийн газар түүний бүрэн эрхийн төлөөлөгчдийн тавьсан зорилго нь:
1. Ар, Өвөр Монголыг өөртөө бүрэн хамааруулж Манж Чин улсыг залгамжлагч гэж өөрийгөө үзэж Монгол үндэстэний талаарх бүх эрхийг өвлөн авч хадгалдаг.
2. Үүний тулд Орос Хятадын тунхагыг Монгол улсаар хүлээн зөвшөөрүүлэх, МУ-ын тусгаар тогтнол оны цол хааны цолыг хэрэгсэхгүй болгох зорилго тавьсан.

Хятадын тавьсан зорилго хэрэгжсэн байдал нь:
1. Өвөр Монголыг өөртөө авч чадсан
2. Ар Монголын хувьд Орос болон Монголын хүчтэй ээсргүүцэл дээр тулгарч нэр төдий сюзернитет эрхтэй үлдсэн
3. Хэлэлцээрийн явцад Хятадын төлөөлөгчид Монголыг "Улс" гэж томъёолохыг эсэргүүцэж хэрэв ингэж бичвэл Хятад улсаас салсан болон хэмээн Монголыг тусгаар тогтнолоо устгаж Хятадын бүрэлдэхүүнд орохыг шаардсан ч бүтээгүй.

Гурван улсын гэрээнд оролцсон Оросын засгийн газар болон түүний бүрэн эрхт төлөөлөгчдийн тавьсан гол зорилго нь:
1. 1911 оны Монголын үндэсний хувьсгалд тусалснаараа олж авсан улс төр, эдийн засгийн байр сууриа баталгаажуулах.
2. Ар Монголыг өөрийн нөлөөний эрхшээлд голлосон улс болгохыг зорьсон.

Оросын талын тавьсан зорилго хэрэгжсэн байдал нь:
1. Хиагтын хэлэлцээрийн эхний үеэр Хаант Орос улс Монгол улстай мөнгө зээлдүүлэх, буу зэвсгийн, төмөр зам байгуулах, цахилгаан мэдээний тухай 4 зүйлийн гэрээ байгуулсан нь Монголд олж авсан улс төр, эдийн засгийн байр сууриа бататгасан явдал байсан.
2. Ар Монголд Хятадын Сюзернитет эрхийг ёс төдий тогтоож өөрийн холбоотон болох Англи, Франц улсуудын хилийн талаар байр суурьтай сөргөлдөхгүй байхыг хичээж байсан.

Хиагтын гэрээнд автономи буюу өөртөө эзэрхсэн хэмээх нэр томъёог хэрэглэсэн нь тухай үеийн ОУХ-нд бие даасан улсын утгаар хэрэглэж ирсэн жишиг. Гэрээний явцад болон түүний дараа ямар нэгэн маргаан гарвал тухайн үеийн дэлхийн нийтийн хэл болсон Франц хэлийг гэрээний үндсэн хэл болгохоор тохиролцсон юм. Учир нь: Аль нэг тал нь өөрийн хэлээр өөрийн улсын эрх ашгийг урьтал болгон хэлэлцээрийн агуулгыг гуйвуулахаас сэргийлж чадсан юм.
Хиагтын хэлэлцээрт Монголын нутаг дэвсгэрт зааглан тогтоосон нь Хятадаас тусгай, ОУЭЗ-н субьект мөнийг зөвшөөрсний нотолгоо болсон. Ийнхүү 1915 оны 6-р сарын 7-ны өдөр Хиагтын гэрээ түүний үйл явц өндөрлөсөн.

http://www.medeelel.mn/
....................................................................................................................................

Монгол Улсын Тусгаар тогтнол

Аливаа улс оронд хамгийн том баяр нь эрх чөлөөгөө олж, тусгаар тогносон өдөр байдаг. Монгол Улс 1924 оны арваннэгдvгээр сарын 26-нд Бvгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглаж, анхдугаар vндсэн хуулиа баталсаны тvvхт  ой өнөөдөр тохиож байна. Монголын төрт улсаа байгуулсан тvvх эзэн Чингис хааны Их Монгол Улсаас эхтэй.


Энэ бол III жарны улаан барс жилийн хавар буюу 1206 оны тавдугаар сард Онон мөрний хөвөөнд их хуралдай чуулж нэгдсэн, Монгол улсыг байгуулсан явдал юм. Ийнхvv дэлхийн талыг эзэлж явсан Чингисийн удмын хаад 1530-аад он хvртэл эзэнт гvрнээ захиран явж байсан ч цагийн эрхэнд тархай бутарай олон овог, аймаг бий болж, бага хаадын vед харийн тvрэмгийлэлд Монгол Улс ялагдсан.

Нурхач баатраар удирдуулсан Манжууд тухайн цаг vедээ ихэд хvчирхэгжин Хятадыг эзэлж улмаар 1690-ээд он гэхэд Өвөр Монгол, Дөрвөн ойрад, зvvн, баруун тvмнийг бvрэн эрхшээлдээ оруулаад байжээ. 200 гаруй жил vргэлжилсэн харгис хатуу дарангуйллын эсрэг Монгол ард тvмэн тууштай тэмцэл өрнvvлснээр 1911 оны vндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд ялж, Манжийн тvрэмгийллээс ангижирч Монгол улс шинэ хөгжилд орох зам нээгдсэн байна.



1921 онд ардын хувьсгал ялалт байгуулан 1924 оны арваннэгдvгээр сарын 26 нд Бvгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглан, анхдугаар vндсэн хуулиа гарган туурга тусгаар улс болжээ. Хэдийгээр Монголын ард тvмэн дотооддоо энх тайван тогтоож, эрх чөлөөгөө олж чадсан ч гадаад улс төрийн байдал тогтворгvй байлаа. Тухайлбал Хятад нь Монголын өөрийн харъяат улс хэмээн vзэж, дэлхий нийтэд хvлээн зөвшөөрөхгvй, улмаар 1913 оноос эхлэн Орос улетай нууцаар хэлэлцээр хийж байжээ. Энэ тухай тvvхэнд тэмдэглэгдэн vлдсэнийг vзэхэд "1924 оны тавдугаар сарын 31-нд Хятад улстай гэрээ байгуулж гадаад Монгол бол Думдад иргэн улсын нэгэн хэсэг газар гэдгийг Зөвлөлт холбоот улс хvлээн зөвшөөрнө, Монгол дахь Хятадын бvрэн эрхт байдлыг бид хvндэтгэнэ" гэжээ. Харин vvний дараа 1924 оны зургадугаар сарын 25-ны Ардын эрх сонинд Орос, хятад хоёрын гэрээ тогтоосон тухай өгvvлэл хэвлэгдэн гарч “Монголын ард тvмэн Думдад улсын харгис дарангуйллыг тэсвэрлэхгvй... Хэзээд эсэргvvцэн тэмцэх болно..." гэсэн хурц нийтлэл хэвлэгдэн гарч байжээ.

XX зууны эхэн vед дэлхий нийтэд байдал нэн хурцадмал байсан нь Монгол оронд шууд нөлөөлсөн. Фашист Герман Орос улсад дайн зарлан дэлхийн дайн дуусаагvй байхад Япон орон Ази тивд дарийн утаа гаргаж, Хятадаар дамжин Монголын торгон хил дээр тулж ирсэн. Энэ vеийг "Халх голын дайн" гэж тvvхэнд тэмдэглэн vлдээжээ. Энэхvv дайнд Зөвлөлт-Монголын арми ялалт байгуулж, Японы эзлэн тvрэмгийлэгчдийг бут цохисон.



Vvнээс хойш Монголын тvvхэнд тодоор бичигдсэн vйл явдал бол 1945 оны аравдугаар сарьгн 20-нд анх удаа бvх нийтээрээ тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн нь байлаа. Vvний гол учир нь гадаад ертөнцөд Монгол Улсын нэр хvнд бага, тусгаар улс гэдгийг дэлхийн томоохон гvрнvvд хvлээн зөвшөөрөөгvй юм. Иймээс Орос, Хятад, Япон улсууд Монголыг өөрийн эрхшээлдээ оруулахын тулд хоорондоо дадцуур тэмцэлдэж маргаан vvсчээ. Ингээд дээрхи орны төлөөлөгчид Монголын улс төрийн удирдагчидтай уулзаж, ард тvмнээс санал авах тухай хэлэлцжээ. Тодруулбал Монголын ард тvмэн аль оронд дагаар орохоо санал хураалтаар шийдэх байсан. Харин Монголчууд 483291 хvн буюу 100 хувь тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгсөн гэдэг. Ийнхvv Монгол ард тvмний тусгаар тогтнох хvсэл эрмэлзэл биеллээ олж 1946 оны нэгдvгээр сарын 6-нд Хятад улс Бvгд Найрамдах Монгол Ард Улсыг хvлээн зөвшөөрч мөн оны хоёрдугаар сарын 10-нд харилцан элчин солилцох гэрээнд гарын vсэг зуржээ.

Орос, Хятад зэрэг томоохон гvрнvvд тусгаар тогтнолыг нь хv¬лээн зөвшөөрснөөр дэлхийн тавцанд гарч ирэх боломж нээгджээ. Vvний тод илрэл нь 1961 оны аравдугаар сарын 24-нд Нэгдсэн Vндэстний Байгууллагын бvрэн эрхт гишvvнээр Монгол улс элссэн юм. Монгол Улсын тvvхэнд хамгийн сvvлийн төрийн эргэлт нь 1989 онд социалист дэглэмийг халж төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн ардчилсан хувьсгал билээ.



Эцэст нь өгvvлэхэд Монгол улсын тусгаар тогтносон өдөр бол 1911 оны арванхоёрдугаар сарын 29 буюу vндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялсан өдөр гэж зарим эрдэмтэд vздэг. 1924 оны арваннэгдvгээр сарын 26-ны өдөр бvрэн эрхт Монгол улс тусгаар тогтносон гэдгийг зарлаж анхдугаар vндсэн хуулиа зарласан тvvхтэй. Vvнээс хойш  жил бүр vндэсний баярын хэмжээнд тэмдэглэж ирсэн.

http://www.lamgl.com/
..............................................................................................................................................



Дэндэвийн Пүрэвдорж

Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэм   


Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Аав ээжийн буянтай өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дээдсийн дурсгал дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Өглөө бүрийн нарны асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

...Миний Монгол Улс үүрд мандан бадраг...


Бичсэн: Telnet | цаг: 09:46 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


миний монгол үүрд мандан бадраг
Бичсэн: лхамдэгд (зочин) цаг: 10:33, 2014-11-15 | Холбоос | |


not talking not talking not talking not talking not talking
Бичсэн: Зочин цаг: 19:51, 2011-12-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax