2011-08-11
төрийн бус байгууллага үүсгэн байгуулахад ямар бичиг баримтуудыг бүрдүүлэх вэ

Асуулт: сайн байна уу төрийн бус байгууллага үүсгэн байгуулахад ямар бичиг баримтуудыг бүрдүүлэх вэ

Хариулт: Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.
Дараахи материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1/ хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /3 хувь/
2/ хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас
3/хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр /2 хувь/

4/ хуулийн этгээдийн дүрэм /2 хувь/
5/ хуулийн этгээдийн харилцах данс нээсэн тухай мэдэгдэл
6/ тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй үйл ажиллагаа эрхлэх бол эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөшөөрлийн хуулбар
7/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
8/ хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн анкет /2 хувь/
9/ хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар /2 хувь/
10/ эхлэлтийн тайлан тэнцэл /2 хувь/
11/ удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан шийдвэр /2 хувь/
12/ удирдах зөвлөлийн даргын томилсон тогтоол /2 хувь/
13/ удирдах зөвлөлөөс гүйцэтгэх удирдлагыг томилсон тогтоол /2 хувь/
14/ удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага үүсгэн байгуулагч биш бол анкет, иргэний үнэмлэхийн хуулбар /2 хувь/
15/ бусад холбогдох баримт бичиг /хөрөнгийн жагсаалт, бэлэн мөнгө тушаасан баримт гэх мэт/

http://www.sanhuu.mn/
Бичсэн: Telnet | цаг: 15:27 | Хэнд ч хэрэгтэй
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax