2011-08-02
Ямар гэр бүл салдаг, ямар гэр бүл салдаггүй вэ
Гэр бүл зохиох эсвэл хамтран амьдрахад хүмүүс хоорондын харьцаа, зан чанар ихээхэн нөлөөлдөг.

Францын сэтгэлзүйчид ямар хосууд хоорондоо тохирдог мөн эс тохирдогийг судлаад дараах дүгнэлтэд хүрчээ.
Амархан салдаг хосууд:
-Бие биедээ үл итгэдэг, хаалттай зантай
-Ямагт мөнгөний хэрүүл үүсгэдэг
-Хэрэлдэх үедээ нэг нэгнээ адгийн үгээр “булдаг”
-Ах дүү, хамаатан садныг нь шоолж басамжилдаг
-Араар тавих “хоббитой”, тэрийгээ ч нэг их нууцлаад сүйд болдоггүй
-Хэн нэгнээ бусадтай харьцуулж доош нь хийдэг
-Ажлын болон сексийн чадварыг нь битүүхэн үгээр егөөддөг
-Мөнгөндөө харам, хэт их тооцоотой
-Залхуу, санаачлагагүй байдал гаргадаг
Хэзээ ч салдаггүй хосууд:
-Хэрүүл маргаан гардаг ч нээлттэй зантай. Тиймээс асуудлыг шийдэж чаддаг
-Бие биенээсээ зөвлөгөө авах дуртай. Энэ зан чанар нь тэднийг улам ойртуулдаг
-Мөнгөний асуудлыг хошин талаас нь харж чаддаг. Үүнийг эмгэнэл болгодоггүй
-Хэн нэгнийхээ ажил төрлийг нь сонирхдог, туслахыг хичээдэг
-Томилолтоор ч юм уу явахдаа өдөрт хэд дахин утасдаж, санаж байгаагаа илэрхийлдэг
-Ганц нэг удаа биеэ барьж чадалгүй араар тавих асуудал ч гарч болно. Гэхдээ үүндээ маш их гэмшиж жигтэйхэн нууцалдаг. Гэмээ цайруулахын тулд өмнөхөөс илүү халамжилдаг
-Бие биедээ буулт хийж маргаантай асуудлыг зохицуулдаг
-Хэрүүлийг инээд наргиан болгон хувиргаж чаддаг. Уур түргэн гардаг
-Аль нэгнийхээ сексийн чадварыг халуун дулаан үгээр магтаж чаддаг
Эцэст нь дүгнэхэд сексийн тал дээр тохирдог хосууд хэн нэгнийхээ алдаа дутагдлыг өгөөмөр сэтгэлээр уучилж чаддаг.

http://zaluu.com/
Бичсэн: Telnet | цаг: 17:22 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax