2011-08-11
Эрчүүд, өөрийгөө хэрхэн илэрхийлж сурах вэ?

       Уураг тархины холбоос эрчүүдийн эмоцид нөлөөлдөг аж. Хүний уураг тархи гэдэг гайхамшигтай ертөнц билээ. Хүний зүүн тархи логик ухааны гол төв байхад, харин баруун тархи хүний эмоц, сэтгэл хөдлөлийн төв байх жишээтэй. Эмэгтэй хүн уураг тархиныхаа баруун зүүн талд хоёуланд нь түвэггүй нэвтэрч, хурдан холбогдож чаддаг байхад эрчүүд тийм биш гэнэ. Үүнийг жишвэл, эмэгтэйчүүдийн хувьд хоёр тархины хооронд нь хурдны зам байдаг бол эрчүүдийн хувьд хөдөөгийн шороон зам байдагтай зүйрлэж болохуйц гэжээ.

     Янз бүрийн улс орон, соёл иргэншлийн, эрэгтэйчүүдээс авсан 125 судалгаанаас харахад, эрчүүд хүмүүсийн нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн зэргийг хараад хүний эмоцыг таахдаа ихээхэн сул байсан байна. Харин эмэгтэйчүүд эрчүүдээс хавьгүй хурдан хүний нүүрний хувирал, хоолойн өнгөөр эмоцыг таньдаг гэнэ. Тэр ч бүү хэл, янз бүрийн эмоц бүхий зураг эмэгтэй, эрэгтэй хүмүүст зэрэг үзүүлээд хэдэн өдрийн дараа асуухад эрэгтэйчүүд нь бараг мартчихсан, харин эмэгтэйчүүд тэднийг ширхэг деталь бүрээр нь хэлж байжээ. Тийм ч учраас эмэгтэйчүүд аливаа үйл явдлын деталь бүрийг эмоцтойгоор хадгалдаг бол эрчүүд гол санааг нь тогтоогоод нарийн жижиг хэсгүүдийг амархан мартаж байх жишээтэй.

Нулимс, айдасгүйгээр эрчүүд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломжтой.

1. Бүтээлч амьдралыг бий болго. Дуу хөгжим, уран зураг, уран зохиол, шүлгийн ном унших зэргээр эмоцын хөгжилдөө тус нэмэр болох зүйлсэд сонирхолоо хандуулаарай.

2. Стресс, уур хилэнгээ гаргахын тулд дасгал хийж хэвшээрэй. Гуйх, алхах нь таны тархинд илүү их хүчилтөрөгч өгөх ба хүчилтөрөгч их байх тусам таны тархи сэргэг, эрүүл байх болно. Биед тань хэрэггүй муу бодис мөн гадагшлах болно.

 3. “Бага” зэргээр эмоцоо илэрхийлж сур. Жаахан гутарч байгаагаа хэлж сур. Бага зэрэг ууртай байгаагаа ч мөн адил. Огт хэлэхгүй байхаас энэ нь дээр юм. Илэн далангуй илчлэн энэ хэлбэр нь эвгүй байдалд орохоос илүү дээр байдаг.

 4. Таагүй байдалд өөрийгөө тэнцвэртэй авч явахад суралцаарай. Мэдээж заримдаа таагүй орчинд эрчүүд ордог. Тэр тохиолдолд зугтах бус харин тэр орчинд өөрийгөө залахыг хичээгээрэй.

  Эмэгтэйчүүд эрчүүдэд хэрхэн тусалж болох вэ?  
1. Нүүр нүүрээрээ харж ярих биш харин хажууд нь суугаад ярилцахыг хичээгээрэй. Эрчүүд нүүр нүүрээрээ харж ярилцахыг нүүрэлдэх гэж ойлгодог тул тэд биеэ барьдаг.  
2. Хамтдаа алхах, дугуйгаар явах, агаар салхинд гарах байдлаар илүү чөлөөт орчинд эрчүүдтэй ярилцахыг хичээгээрэй. Тэд тийм үедээ илүү нээлттэй байдаг.  
3. Эмзэг тал руу нь бүү нудраарай. Шүүмжлэхгүйгээр ярилцахыг хичээгээрэй. Кино үзээд уйлахад нь бага насыг нь эсвэл аавыг нь бүү муулаарай. Зүгээр л дэргэд нь байхыг хичээгээрэй.

http://realmen.blog.now.mn/
Бичсэн: Telnet | цаг: 15:43 | Эрчүүдийн өрөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax