2011-07-13
Найз.......
Вьетнамын дайны дараа... Гэртээ харих гэж буй нэгэн цэрэг Сан Францискогоос гэр лүүгээ залгалаа. -"Ааваа , ээжээ ба харих гэж байна. Эхлээд нэг юм гуйж болох уу.? би нэг найзтайгаа хамт очих гэсэн юм."
-"Тэгэлгүй яахав. Найзтай чинь танилцахдаа баяртай байх болно. "
-"Заавал хэлэх хэрэгтэй нэг зүйл байна. Найз маань дайны үеэр тэсрэх бөмбөгөнд өртөж шархдаад нэг хөлгүй, нэг гаргүй болчихсон. Өөр очих газар байхгүй болохоор бидэнтэй хамт амьдрахыг зөвшөөрөөч.
-"Үүнийг сонсоход харамсалтай байна. Хүү минь.Түүнийг байж болох өөр газар олоход нь тусалж болох юм. "
-Үгүй ээ ааваа ээжээ түүнийг бидэнтэй хамт байхыг би хүсэж байна. "
-"Хүү минь түүнийг чи биднээс юу хүсэж байгааг нь мэдэхгүй байна. Түүн шиг тахир дутуу хүн бидэнд хүнд ачаа болно. Бид өөрсдийн гэсэн амьдралтай улс. Ийм мэт зүйл бидний амьдралд төвөг дарамт болохыг бид зөвшөөрөхгүй. Чи наад найзаа мартаад гэртээ хүрээд ир. "
Яг энэ үед хүү утсаа тасаллаа. Хүүгийн гэр бүл хэсэг хугацаанд хүүгээсээ холбоо тасрав. Хэд хоногиин дараа Сан Францискогийн цагдаагийн газраас гэр лүү нь залгаж хүүг нь өндөр байшингийн дээрээс унаж нас барсныг дуулгав. Цагдаа үүнийг азгүй тохиолдол биш амиа хорлолт гэв. Гүн эмгэнэлд автсан эцэг эх 2 нь тэр дороо Сан Франциско руу очиж хүүгийнхээ цогцсыг танихаар хотын моорог луу очив. Аав ээж 2 нь хүүгээ тэр дор нь танилаа.
Харин хэзээ ч төсөөлөөгүй байсан зүйлийг мэдээд маш ихээр харамсан амаа барив..
Хүү нь зөвхөн нэг гартай, нэг хөлтэй байлаа..

http://davtagdashgui.blogspot.com/
Бичсэн: Telnet | цаг: 21:31 | Өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax