2010-03-21
Боломжгүйн боломж
Монголд ажил олох боломжгүй байна гэдэг чинь, ажлын байр бий болгох боломж байна л гэсэн үг.
Монголд хямд, чанартай гурил авах боломжгүй байна гэдэг чинь гурил үйлдвэрлэх улаан буудайг тариалах боломж байна л гэсэн үг.
Монголд муухай ааштай бас амьдралын зорилгогүй хүн дэндүү олон байх бөгөөд сайхан хүнийг олж харилцах боломжгүй байна гэдэг чинь дээрх хүмүүсийг сайхан ааштай болгон өөрчлөх сургалт хийх, ном зохиол гаргах боломж байна л гэсэн үг.
Монголд хятад барилгачид маш ихээрээ орж ирээд ажиллаад, бид ажиллах боломжгүй байна аа гэдэг чинь, хэрвээ бид барилгын мэргэжилтэн болчихвол ажиллах боломжтой л гэсэн үг.
Ядуу хүмүүс олон байх агаад тэд “баяжих боломжгүй ээ” гэж ярьж байгаа бол танд баяжих боломж байна л гэсэн үг.
Хэрвээ эргэн тойронд чинь залхуучууд олшроод ажилсаг хүнийг олох боломжгүй байгаа бол та жаахан л хичээчихэд ажилсаг хүмүүсийн тоонд орох боломжтой л гэсэн үг.
Хэрвээ та сэргэлэн авхаалжтай төрөөгүй бөгөөд сүүхээтэй амьдрах боломжгүй байгаа бол өөрийн амьдрал д сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах боломж байна л гэсэн үг.
Бусдын адил солонгост очиж ажиллаад дөрвөлжин байшинтай, дөрвөн дугуйттай, туйлдсан биетэй болоод ирэх боломжгүй байгаа ч монголдоо сайхан амьдрах боломж байна.
... гэх мэтчилэн боломжгүй бүхний цаадах боломжийг олж харж чадвал та боломжийн хүн болох боломж бас байна аа гэж...

Ер нь бол боломжгүй байна гэдэг нь БОЛОМЖ байна гэсэн үг ажээ.

Шувууны хувьд хурдтай нисэхэд нь саад болж буй зүйл юу вэ? Мэдээж салхи, За тэгвэл шувууг ямар ч бэрхшээлгүй болгох зорилгоор ямар ч салхигүй вакуум орчинд оруулчихвал юу болох бол? Нисэж ч чадахгүй, доош халин унах болно. Шувууны хувьд салхи нь бэрхшээл боловч нөгөө талаасаа хөдөлгөгч хүч болж байна.

Хэрвээ бэрхшээлгүй бол амьдрал үхширсэн нойрсолт болно.

Та асуудлыг БОЛОМЖ гэж харж байна уу? БЭРХШЭЭЛ гэж харж байна уу?

http://luvsandorj.blogspot.com/
Бичсэн: Telnet | цаг: 19:17 | Мэдлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ярзайтал инээх
Бичсэн: director цаг: 13:54, 2010-03-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax