2009-12-13
Бүтээгүй хайрын үнэн сэтгэлд,,,,
Бүтээгүй хайрын үнэн сэтгэлд,,,,
1.Чиний амьдралд наран гийсээр, харин минийхд нар жаргасаар

Чихэнд чинь шивнэсэн үг минь замхарч

Чимээгүй салхитай хийсэн одсон

Тэр чигээрээ чи цаашаа харсан, харин би ганцаар хоцорсон

Харц чиньнамайг биш өөр нэгнийг хүлээж

Хайр чинь надад биш өөр нэгэнд хүртэж

Гар чинь миний биш өөр нэгний гараас хөтөлж

Зүрх чинь миний биш өөр нэгний төлөө цохилж

Өхөөрдөм зан, эгдүүтэй төрх чинь

Өөр бусдын тэвэрт эрхэлсэн

Нүднээс буусан нулимс газарт уналгүй хөлдөж

Цэв хүйтэн сэтгэл цээжин дотор зүрх хайрна

Итгэхэд бэрх ч болоод өнгөрсөн болохоор

Ирээдүй гэдгийг чамгүй төсөөлөх боллоо

Хаврын анхны бороог чи хүлээж

Харин чамайг би хүлээнэгэхдээ

Чамд зориулсан миний зүрхэн лаанууд

Чанга тэвэрхийг хүссэн миний өнчин сэтгэл

Нэгэнт өнгөрсөн бүхний араас цохилохоо больж

Миний амьдралд өнөөдөр нар гийж байна

Өөр нэгэн хайр маргааш надад ирнэ..би хүлээнэ

2.Цэцэгсийн ягаан дэлбээ цээжин дотор минь дэлбээлж
Цэвэрхэн чиний царай зүрхэн дотор хадагдаж
Хайр гуйсан миний харц хагацлын өмнө сөхөрч
Харанхуй өрөөнд үлдсэн өнчин сэтгэл ганцаар хоцорсон
Чамд өгсөн миний хайр өөрөөсөө гэрэл цацруулдаг
Чанга атгасан миний гар зүрхэнд цус хуруулдаг
Чиний төлөө цохилох зүрх одтой тэнгэрийн хязгаарт тулж
Чиний царайг харсан мөчид огторгуй ертөнц эргэлдэхээ больдог

Харцанд чинь би дурлаад

Хархан үсэнд чинь сэтгэл хорогдоод

Хайрлаж чадаагүйдээ өөртөө цөхөрч

Хагацал хүсээгүй тавиландаа гомдоно

Сэтгэлээ чамдаа илчилсэн хойноо

Сэмхэн дотроо харамссан ч гэсэн

Гэмгүй хэлсэн чиний хэдхэн үгс

Гэндэлгүй зүрхийг минь хөнгөхөн аргадсан

Чамд баярлалаа, зөөлөн дуугарсан цөөхөн үгэнд чинь

Чимээгүй гомдол, гэнэхэн хайрандаа чамайг л би хадгалж явнаа

хонгорхон минь……

http://love4you.blog.gogo.mn
........................................................................................................................................
Ширгээгүй хүлээлтХайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би чамайг хүлээсэн …..
Хүлээх хүлээхдээ..
Хүн чулуу мэт нарны гэрлийг нулимсаараа хэмжин хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Хөх тэнгэрийн өнгийг гундуулж
Хүн нуурын усыг ширгээж хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Өдөр шөнийг эд эсээрээ мэдэрч
Өнчин сар шаргал нарыг нүдээрээ манаж хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласан
Хайрлах хайрлахдаа
Хаврын шувуудын бараанаас зүсээ бууруулж
Харзны хүйтэнд зүрхээ дүрж хайрласан
Хайрлах хайрлахдаа
Энгэрт минь байгаа бүх л зүйлээ
Элсний ширхэг болгоод гараасаа асгаж хайрласан
Би
Цэцэг мэт дэлгэрээд намрын өвс мэт хагдарахад
Чи
Эрвээхэй мэт орхин нисээд сэтгэл дотор минь шарх болоод нуугдчихсан
Хайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би
Хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласан
..........................................................................................................
Би чамд тийм л хайртай
Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
би чамд тийм л хайртай
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
би чамд тийм л хайртай
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
би чамд тийм л хайртай
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
би чамд тийм л хайртай
Хэн нэгний гар хацарыг чинь иллээ гэж зүүдлээд сэрээд зүүд байсанд
баярладаг
би чамд тийм л хайртай
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амалдаг
би чамд тийм л хайртай
Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг
би чамд тийм л хайртай
Хайргүй гэдэгийг чинь мэдсээр байж хүлээн суудаг
би чамд тийм л хайртай
..................................................................................................
http://byambajargal.blogspot.com/

Бичсэн: Telnet | цаг: 16:25 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax