2009-11-13
Сайхан хүүхэнтэй сээтэгнэх 10 арга

За ерөн хэн нь их сээтгэнэн тэр нь л охин бачин шүү дээ найзуудаа.

1. Сээтэгнэх гэдэг бол хандлага:
Сайн сээтэгнэнэ гэдэг бол өөртөө итгэх итгэл, эрсдэлд орох явдлаас айхгүй байна гэсэн үг юм. Урам зоригтой, эерэг байвал үр дүнгээ өгнө шүү!

2. Яриа эхлүүл:
“Сайн уу?” гэж хэлэх нь хамгийн сайн эхлэл. Эргэн тойронд болж байгаа үйл явдал, цаг агаарын тухай асуулт асууж яриагаа өрнүүл, мөн тусламж хүсэх ч сайхан өрнөлийн тавил юм.

3. Хөгжилтэй бай:
Цоглог, гэнэн цайлган, санаандгүй дүр үзүүл.
Халдаж боломгүй мэт бай.

4. Ярианы сэдэв эхлүүлэх “эд зүйлс” хэрэглэ:
Ийм эд зүйлсгүйгээр хэзээ ч битгий гэрээсээ гараарай. Эдгээр зүйлс нь яриа эхлүүлэх хамгийн энгийн хэрнээ шилдэг арга байдаг. Учир нь энэ нь цаанаасаа яриаг эхлүүлчихдэг, мөн цааш нь аваад явчихдаг шидтэй.

Хамгийн шилдгүүд нь: нохой, жаахан хүүхэд, өвөрмөц эдлэл, анхилуун үнэртэй ус, чамайг эгдүүтэй хөөрхөн харагдуулдаг цамц чинь, малгай, сонирхолтой сэтгүүл, сүүлийн үед хит болж байгаа цомог гэх мэт байж болно.

5. Эзэн нь бай:
Өөрийнхөө зан төрхийг гийчин-ээс эзэн болгож өөрчил. Та хүлээгээд л байдаг идэвхигүй хүн байж болохгүй. Харин нээлттэй зочломтгой эзэн болоорой.

6. Эхний алхмаа хий: Танилцахыг хүссэн хүнтэйгээ ойртохын тулд анхны алхмаа хий. Сайн уу? –с эхэл.

7. Сонс:
Ярихаасаа 2 дахин илүү сонс гэж чамд 2 чих, 1 ам заяагдсан. Сонсох гэдэг бол жинхэнэ урлаг юм. Чамд хос чинь шууд л татагдах болно. Хүн бүр өөрийгөө сонсуулах дуртай байдаг учраас.

8. Харц тулгар:
Харц тулгар. Гэхдээ түүн дээр харцаа 2-4 секундээс илүү битгий байлгаарай.

3. Найрсаг бай:
Хостоо магтаал, баяр хүргэж, мэндчил. Найрсаг зангийн хамгийн шилдэг арга бол гайхаж, хачирхаж буйгаа харуулах юм. Гэхдээ таны энэ байдал үнэн сэтгэлийн, хүндэтгэлтэй байх ёстойг мартаж болохгүй. Харин таныг магтаж, баяр хүргэж байгаа бол ердөө л Баярлалаа! гээд хэлчих нь хамгийн шилдэг хариулт болно.

10. Инээмсэглэ:
Энэ яг л халдвар мэт.
Инээмсэглэл таныг илүү эелдэг ялдам, амархан харьцаж болохоор харагдуулна. Түүнчлэн таны царайг гэрэлтүүлж, хүмүүсийг өөртөө илүү ойр болгоно.
Та хүмүүсийг өөртөө соронзон мэт л татах болно.

http://www.news.zaazuur.com/
Бичсэн: Telnet | цаг: 10:52 | Эрчүүдийн өрөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


эрэгтэйдээ мэдрэгдэхгүй байдлаар л хэрэглэх хэрэгтэй байх. За тэгээд охин найрахад хамгийн түрүүнд эхлээд мөнгөө бэлдэх л хэрэгтэй байдаг юм даа
Бичсэн: dadido цаг: 22:37, 2011-04-20 | Холбоос | |


bandi naraas asuuy: bie bieniigee haraad l yavaad bdag murtluu eregtei ni turuulj seetegnehgui bol yahu? emegtei turuulj naad arguudiin chn negiig heregleh hrgtei yu?
Бичсэн: blackandyellow цаг: 20:10, 2011-04-20 | Холбоос | |


надаа бол сээтэгнэх 21 арга байдаг шд, хэрэгцээтэй хүнд зарна бүрэн тестлэгдсэн болно.100 хувийн баталгаа өгнө. ирмэх
Бичсэн: director цаг: 10:45, 2009-11-14 | Холбоос | |


bayarlav
Бичсэн: dadido цаг: 10:35, 2009-11-14 | Холбоос | |


maybe
magadgyi l yum gehdee bi bol eniig dor hayaj 8- iig ni hiij chadah yum baina .
Ene tegehdee daraa zes tsuhuival ahij uulzaj chadahgyi sht
Бичсэн: Обдоо цаг: 12:45, 2009-11-13 | Холбоос | |


Таалагдсан охидтойгоо ингэж харилцах хэцүү байдын. Биеэ бариад, эмээгээд. зүгээр охидтой бол сайхан арзаганана шүү дээ. нялуурч алдана хахахаха
Бичсэн: Зочин цаг: 12:36, 2009-11-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax