2009-11-12
Амьдралын ээдрээ

Хүний амьдрал гэдэг үнэхээр ээдрээтэй юмаа. Тэр тусмаа бидний хүсэн хүлээдэг, заримдаа үзэн яддаг ХАЙР гэдэг зүйл энэ амьдралыг сонирхолтой, уйтгартай бас улам ээдрээтэй болгодог гэдгийг жил ирэх тусам л мэдрэх боллоо.

Нэгэн тохиолдол.

Нэг найз маань хэдэн жилийн өмнө хайртай залуутайгаа таарамжгүй болж хоёр тийш болсон юм. Зүгээр ч салсангүй. Жирэмсэн хоцорсон. Гэхдээ тэр залуудаа үнэхээр хайртай байсан болохоор хүүхдээ гарахаар хүрээд ирэх байх гэж хүсэж хүлээж байсан боловч залуу нь эргэж ирээгүй. Хүүхэдтэй болсон гэдгээ мэдээд ч уярч хайлсангүй. “Би хүүхэдтэй болохыг хүсээгүй” гэж хэлдэг байгаа. Үүнд нь найз маань гомдохын дээдээр гомдож, тэр гомдлоосоо болоод бараг л бүх эрчүүдийг үзэн яддаг болчихсон байлаа. Хүүхдээ хараад л сэтгэл нь тайвширдаг, өөр юунд ч сэтгэл нь хөдлөхөө больчихсон байсан юм нэг хэсэг.

Одоогоос 3 жилийн өмнө нэг залуутай учирлаа. Тэрнийг нь би таньдаг байсан. Зартай бабник залуу байсан. Эхнэртэй, хүүхэдтэй. Гэхдээ тэр залуу тийм гэдгийг би хэлсэн ч гэсэн тэр хоёрын уулзаж учрахыг хориглож зүрхлээгүй. Өөр залуутай уулзаж, учраад сэтгэл нь жоохон ч гэсэн сэргэж магадгүй, хэсэг зуур ч гэсэн өөр юманд анхаарлаа хандуулна биз гэж бодоод “чи өөрөө мэд, ямар ч байсан наадах чинь тийм хүн шүү, сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байгаарай” гэж сануулаад орхисон юм л даа. Тэр залуу нь нэг бүсгүйтэй 7 ч хонодоггүй байсан болохоор би удахгүй байх гэж бодож байсан юм.

Гэтэл миний бодож байсан шиг зүйл болсонгүй. Тэр 2 одоо болтол хамт байгаа. Нөгөө бабник залуу маань манай найзаас өөр бүсгүйчүүдтэй орооцолдохоо больчихсон. “Би жинхэнэ хайраа олчихсон, би ганцхан чамдаа л хайртай” гээд салдаггүй. Найзад маань ямар хайртай, ямар халамжтай гээч. Гэхдээ нэгэнт ёслоод аваад суучихсан юм болохоор өөрийнхөө эхнэрээс ч салж чадахгүй, тэгсэн мөртлөө манай найзаас салж чадахгүй л яваад байдаг. Найзыг маань жинхэнэ хайртайгаа учраад аз жаргалтай болтол нь халамж анхаарлаа холдуулахгүй юм гэнэ. Найз маань ч энэ байдлыг хүлээн зөвшөөрчихсөн. “Намайг хайрладаггүй хүний эхнэр нь байж сэтгэлийн дарамттай амьдарч байснаас,  намайг хайрладаг хүний нууц амраг нь болж аз жаргалтай амьдарсан нь илүү дээр байна” гэж надаа ярьж байсан.

Магадгүй, тийм ч байж магадгүй.

Нэгэн тохиолдол.

Бас нэг эрэгтэй найз маань саяхан эхнэрээсээ салчихлаа гэнэ. Аль ноднин л эхнэрээсээ салмаар байна гэж ярьдаг байсан л даа. “Охиноо өнчрүүлж яах гээд байгаан” гээд л би муудалцдаг байлаа. Тэгэхээр “чи өөрөө над шиг амьдрал үзээгүй болохоор ойлгохгүй байна” гэж надаа уурладаг байсан. Шалтгаан нь эхнэртээ хайргүй гэнээ. Зүгээр л найзалж байгаад хүүхэдтэй болчихоор нь суусан гэнэ. “Эхнэрээсээ салах гэхээр өрөвдөөд байна, бас охиноо бүүр ихээр өрөвдөж байна. Гэхдээ би өөрөө сэтгэлгүй хүнтэйгээ хамт байгаад байхаар бас хэцүү байна. Энэ 2-ыг өрөвдөөд яаж ч чадахгүй байна” гэж ярихад нь би ойлгодогчгүй байлаа. Түүний тэнэгийг гайхаж, нэгэнт хүүхэдтэй болчихсон, нэгэнт энэ амьдралыг сонгосон бол одоо нүдээ аниад л өнгөр гэж би загнадаг байлаа.

Эхнэр нь хүнд гологдохоор эмэгтэй биш. Элдэв бусын зангүй, халамжтай, даруухан бүсгүй.

Гэвч миний санаснаар биш байдаг бололтой. Саяхнаас эхнэрээсээ салчихсан гэдгээ надад хэлсэн. Тэгээд “чи өөр эмэгтэйтэй болоо юу” гээд би хардаад... Тийм биш гэнээ. Охинтойгоо хамт үлдсэн гэнэ. Эхнэртэйгээ хамт амьдардаг байхдаа шоудаад алга болдог байсан залуу маань ажлаа тараад л охин руугаа яардаг болсон байна. Шал өөр болчихсон. Бүүр нэг хариуцлагатай, дэлгүүр орж хүнсээ цуглуулаад л гэр лүүгээ яараад алга болдог. Энэ байдлыг нь хараад би аягүй гайхсаншд.

Би үнэхээр түүнийг ойлгодоггүй байсан юм байна л даа.

Эндээс дүгнэхэд эмэгтэй хүн өөрийгөө хайрладаг эр хүнтэй, эрэгтэй хүн өөрийнхөө хайрладаг бүсгүйтэй хамт байвал аз жаргалтай байдаг бололтой. Үүнээс гадна эр хүний хүсээгүй хүүхдийг гаргаж болохгүй юм байна. Эмэгтэй хүн бол хүсээгүй жирэмсэлсэн ч гэсэн хүүхдээ гараад ирэхээр тэр бодол нь алга болдог, хамаг байдгаа хүүхэддээ зориулаад өөрийгөө ч бараг мартчихдаг. Эрэгтэй хүмүүс харин тийм байдаггүй юм байна.

Түүнээс гадна хүн амьдралынхаа туршид зөндөө олон хайртай учирдаг ч гэсэн тэр дундаас чин үнэнч, жинхэнэ хайр нь ганцхан байдаг юм болов уу гэж бодогдож байна. Тэр хайраа олтлоо нэлээд будилж төөрдөг бололтой.

http://mynotes.blog.gogo.mn/
Бичсэн: Telnet | цаг: 10:25 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


unen
gedsend bga huuhdee aaw ni tegtlee ih huseegui uchir ni tsag hugatsaa ni arai boloogui gedgiig chi oilgoj bga biz dee gesen.gesen ch bi awhuulj zurhleegui ene horwood bidnii ur bolj irie gj irsen byatshan amitniig soruulaad l awchihdag uwduhgui gesen emchiin uruunuus garch yawahda teeheer shiidsen,tuundee gomdoj chi nadtai suuhgui ch bsan hamaagui bi huuhdee awhuulmaargui bna gj msg bichsen.bi er huniig huuhdeer torgooj hajuudaa bailgah shig teneg zuil bhgui gj boddog uuruus ni yu ch guihgui huuhdee teej turuulne gej helsen gewch ter suuj amidrana gesneeree amidrana nadas hezee ch salahgui zail gj helsen ch yawahgui chi mini huuhde gargay gewel garga a geed uur ug heleegui.odo yahaw aaw ni ger bulese salj ireh esehiig medehgui ch huuhdee awhuulj uhaangui alham hiihgui gedsen deh huuhdee tesen yadan huleej bna minii huwid
Бичсэн: гэрэлт (зочин) цаг: 00:15, 2011-02-20 | Холбоос | |


давахгүй гэсэн даваагаар 3 давна гэдэг биз дээ. Тэгээд нэгэнт ийм байдал хүрнэ тэр үед яахуу гэж боддоггүй нь хүний тэнэгийнх л юм даа. Нэгэнт нүдээ аниад үүсгэчихсэн амьдралыг дахиж нүдээ аниад л үрэн таран хийдэг нь эрчүүдийн мулгуугийнх шүү дээ. Хар амиа бодоод л гэр бүлээ, бүлтгэр үрсээ орхиод явдаг. Хараал идсийн зүгээр.
Бичсэн: director цаг: 12:30, 2009-11-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax