Fri-13-Nov-2009
Хөвгүүдийн бичлэг (охидод бол үнэн гунигийн)

-Халим заан 2 зодолдуул хэн нь дийлэх вэ?
-Арслан бар 2 зодолдуул хэн нь дийлэх вэ?
Гэсэн асуултуудыг аав ээжийгээ залхтал тавьдаг сан. Гээд нэг сэтгэл ханасан хариулт авч үзсэн хүүхэд бараг байдгүй байхоо. Одоо үед Хаалк Кинкоонг 2-н хэн нь дийлэх бол гэж хүүхдүүд тархиа гашилгадаг биз. Гэвч сүүпэр баатруудын адал явдлууд нь өдөр болгон нэмэгдэж хэн нь дийлхүү гэсэн улигт асуудлыг дахин дахин сөхүүлэх завдал өхгүй байгаа нь нэгтээгүүр томчууд бидний аз ч юм шиг. Ер нь яс юман дээр тэр асуудал зөвхөн хүүхдийх ч биш шд. Тийм биз дээ Галдаа? Чи бол Хаалкийг Трансформэрстэй тулалдуулж үзхээс буцкуу л биз дээ?
За төсөөлий. Эхлээд баатруудаа жагсаагааты.
1.Сүүпэрмэн
2.Батмэн
3.Спайдэрмэн
4.Хаалк
5.Чулуун хүн (гайхамшигт дөрвөл)
6.Вульворин (Икс мэн)
7.Кинкоонг
8.Магнито (Икс мэн)
9. Мөнгөн хүн (гайхамшигт дөрвөл)
10.Оптимус прайм (трансфоормрс)
11.Фрэди Крюгэр
12.Ер бусын гэрүлийн аав нь
13.Терминатор
14. Абуминатион (Блонски-Дайсны Хаалк)
15. Мааск
16. Элсэн хүн (спайдэрмэн IV)
17. Фэт Фурмос.. аа худлаa худлаа хаха, 16-аар дууссийшо.

Нэлээ олон баатрууд болжээшүү. Өшөө олон байгаа чигсн болий до энчин. За эднүүсийг шууд оноолтоор гуснаа эхний тойрогт. Жагсааж бичихдээ шууд санаанд орсноор нь бичсэн тул компьютэрийн параграамнаас дуткуу л санамсаргүй болсон байгаа.
За эхлий.
1-р рааунд.
Баруун булангаас Сүүпэрмэн, нөгөө булангаас Элсэн хүн.
Заа.. элсэн хүн хагартлаа уурлажээ. Тэр чих дүлийрэм чимээ гарган улам томорсоор байна. Замдаа таарсан бүх юмыг хэмхлэм нурааж дэлхийг доргион алхаж айсуй...
Сүүпэрмээн нэг хүүхнийг учиргүй озож байнаа. Тэгж тэгжээснаа нүд рүү нь эзэмдэн ширтэж, "уэйт фо ми, бэйби!" гэж нэлээн доогуур тооноор хэлээд нисэн одлоо.
Тэд тулгархад элсэн уурлан уухичиж гараа далайн цохих гэтэл сүүпэрмээн биеий нь хэд хэдэн газраар нэвт шувт гаран нисэх нь тэр. Элсэн хүн ганхаж эхлэв. Эцсийн мөчид Сүүпэрмээн хажуу талаас нь дайран хөлийнх нь шагайгаар нэвт нисэж аварга биетийг унагаж чадлаа. Газраар нэг элс болон бутран унав. Тэр шалмаг хөдлөн дахин өндийж буй элсэн овгорыг тэр чигт шүүрэн авч гялгар уутанд хийгээд амы нь боочлоо.. Элснүүд ахиж нийлхээсэээ өнгөрөв..... Элсэн хүн ахиж томрохоосоо өнгөрөв Ялагч Сүүпэрмэн
2-р рааунд: Баатмэн vs Мааск
Баатмэн худлаа чухал царайлаа л..., нөмрөг энтэртэй ай. Мааск тэгсэн чинь зүгээр мээкээм шиг байжаахы. Туллаа. Баатмэн төмөр шидэв, хэд хэдийг шидэв. Мааск ирзээн шиг хөдлөөд бултчлаа. Баатмэн гүйж очиж цохих гэв. Мааск гараа сунгаж мангасдаад ойртуулсангүйгээр үл барам хөлөө сунгаад элэг рүү тийрээ л хаялаа. Баатмэн тээр хол доошоо харж унаад уурлан босч иртэл мааск өргөж аваад гар дээрээ эргүүлж гарав. Баатмээн бөөлжсөнөөр энэ тулаан дуусч Мааск яллаа.
3-р рааунд: Спайдэрман vs Абуминатион
Тэд яах ийхийн зуургүй л тулсан юм. Спайдэрман Абуминатионыг шүлсээрээ булсан боловч тэр пуужинд ч үхдгүй учир агсан залуу эрээний подоолкийг хүү татах адил шүлсий нь тасар татаж байлаа. Тэгсээр нэг хаммэр жийп аваад шидтэл Спайдэрман бултлаа, бултаад газардаагүй байтал Абуминатионы 210 арзмээрийн тавхай гарч ирээд хийстэл өшиглөв. Хана мөргөж унаад нүдээ ч нээгээгүй байтал нэгэн хүчирхэг гар тархий нь хага базчихлаа.... Ялагч дайсны хаалк Абуминатион
4-р Рааунд Хаалк vs Тэрминатор
Тэд урт гудамжны 2 талаас гарч ирэв. Хүчирхэг 2 биет. Өөд өөдөөсөө гүйе гэж бодоод Хаалк урагшаа хэд харайтал Тэрминатор шууд бууддаг байгаа. Хаалк улам уурлан томорч газар хага цохитол Тэрминатор унаад өглөө. Унангуутаа нүдээ нээтэл 200 арзмээрийин аварга ногоон ул харагдаад бүх юм харанхуй болов... Үхчлээ гэж ботдол зүгээр гэрэлгүй л болсон юм санж. Тэр төмөр хүн тул тэр ногоон улыг түлхэн босч ирлээ. Гэвч буу нь алгаа. Гүйн очиж Хаалкын өрөөсөн гуяыг тэврэв. Хаалк захан дээрээс нь шүүрээд газар гуруу гуядлаа. Нүд нь улайчаад үхдгүү туучий вэ энэ Тэрминатор чинь гэж Хаалк бүүр уурлаж хөл толгойноос нь атгаж аваад гараа алдалчлаа... Ялагч Хаалк
5-р рааунд: Чулуун хүн vs Ер бусын гэрүлийн аав (цаашид Ега гэх)
Ега дайтах бодолгүй байлаа. Харин хамтдаа ганц нэг пиав мултлахыг хүсэв. Гэтэл Чука ууртай хүн ажээ. Өдөөдээнүү гүү юү гэсэн ганцxан үгсийн сантай аж. Барилцаад авлаа. Хүч тэнцүү 2 юм. Хэн хэнийгээ дийлкүү дэмий л барилцаж аван нэгнээ дарсаар газар шигтгээд байх аж. Тэгсээр хоюул цээжээ хүртэл шигдсэнийхээ дараа биесээ шанаадаж эхлэв. Ега аргагүй шалмаг байна Чука нэг шанаадхад Ега гуруу шанаадчиж байна. За тэгээд үр дүн тодорхоое... Чука нокаутанд орж Ега ялагч боллоо.
6-р рааунд: Вульворин vs Фрэдди Крюгэр
Тэнэг урт төмрөн хумстай Фрэддийг ориг төмрөн хумстай, тэгээд ч үхдэггүй Вульворин Ердөө 12-хон удаа гатгаа л алсан билээ. Ялагч Вульворин
7-р рааунд: Кинкоонг vs Оптимус Прайм
Оптимус Прайм эргэлзэж байсан боловч том самрагчин цээжээ нүдэхий нь хараад зориг шулууджээ. Оптимус ойртож очмогцоо том гарнаатаар нэг буудаад, залгуулаад үсрэн очиж дарж унав. Харин Кингоонкийн нэг давуу тал нь хөлөөрөө баздаг, тэгээд ч сунгалттай байсан юм. Тэр хөлөө өргөн Оптимусын чихнээс зулгаан хойш нь шидэж чадлаа. Шидмэгцээ эрүүгий нь заахаар шийдэж толгой дээр нь гишгэсэн боловч Оптимус галтай сэлэм OWP0120B -гээ гарган Кинкоонгийн хөлийг харсаар байтал тасдаад хаячлаа. Кинкоонг өвчнөө үл хайхран далий амаа ангайн архирсан боловч Оптимус босч ирээд дэлбэрдэг сум OWB01-ээрээ 2 буудангуутаа араас нь үсэрч өөрийнх нь эрүүг заачихлаа. Ялагч Оптмус Прайм.
8-р рааунд: Магнито vs Мөнгөн хүн
Мaгнито чухал царайлан гараа сарвалзуулсан боловч (уг нь тэр гар төмрийг бол 1000 тонн цул төмөр байсан ч гамбир шиг хавтгайлж чадах билээ) мөнгө даанч соронзонд авткуум даа. Сап хийтэл нисч ирээд багалзуурдан өргөж шидсэн, өвгөн үхсэннн. Ялагч Мөөгий.

За ингээд эхний тойрог дууслаа. Гэтэрхий олон хүн авчижээ. Яаая гэхэв жагсаая даа одо ялагчдаа.
1. сүүпэрмээн
2. Мааск
3. Абуминатион
4. Хаалк
5. Ега (Ерувсийн гэрүлийн аав нь)
6. Вольворин
7. Оптимус Прайм
8. Мөнгөн хүн

8/1 шигшээ явлаа.
Урьдны оноолтоор.
1-р рааунд: Сүүпэрмээн vs Мөнгөн хүн
Сүүпэрмээн огтхон ч эргэлзэхгүйгээр Мөнгөн хүний ул ба нисдэг давцан 2-нх нь хоорондуур нүдээрээ лаазардаж салгав. Тэгээд газар унасан Мөөгийг нүдсээр байгаад нөгөө ертөнцтэй танилцууллаа... Ялагч Сүүпи.
2-р Рааунд: Оптимиус Прайм vs Мааск:
Мааск элдэвтэй гэдгий нь бүгдээрээ мэддэг ч тэр овор хэмжээгээрээ томорч чаддаггүй ажээ. Оптимус Прайм шалмаг тул яах ийхийн зуургүй түүнийг хэд хэд дэвсчлээ. Мааск цаас шиг гавтгайрсан боловч өөрийгөө датаад босоод ирэв. Оптимус шүүрч аваад голоор нь цуулаад хаялаа. Мааск 2 болон хувирч инээд алдав. Оптимус худлаа арагшаа харсан дүр үзүүлж тэр 2-г нийлүүлээд, нийлэнгүүт нь ар араас нь OWPR-034MB буугаараа 7 удаа буудаж Мааскыг сэхээ ч аваагүй байхад үсрэн очоод нүүрнээс нь багий нь хуу татан авлаа. Хөөрхий Жим Кэрри өршөөл гуйн сөхрөв.
3-р рааунд: Абумонатион vs Вольворин
Абуминатион Вольворинийг эдлэх шиг болов эхэндээ. Шүүрч аваад газар үрж ч байх шиг. Бүр байчихаад аварга лууван үрэгч гаргаж ирээд үрсээр байгаад мань хүнийг дуусгачдиймдаа. Гэвч Вольворин үхдгүү болхоор дорхноо эвлэж босч ирээд Абу-гийн хүзүүн дээр мордонгуутаа май май май гээд хүзүү рүү нь хумсаараа бүлж гарлаа. Абу цус алдан үхлээ. Ялагч Вольворин
4-р рааунд: Хаалк vs Ега
Ега хүчээ гаргаад цохихоор ган төмрийг боловч цөм цөм цохидог билээ. Гэвч Хаалк пуужингаар боловч харвуулаад инээд алдан зогсож байдаг нь бахархамааррр. Тиймээ Хаалкыг талхны хутгаар зүскүү л бол алкуугээс хойш Ега-гийн довтолгоон даанч инээдтэй байлаа. Тэр Ега-г нистэл нистэл цохиж байв. Ега ч үхдгүү хүүр юм. Ицсийцст Хаалк хоёр том хадан хавтан шүүрч аваад Ега-г дундаа хийнгүтээ хэд хэд алгаа ташчлаа... Ялагч Хаалк

4/1 шигшээ
1-р рааунд. Хаалк vs Сүүпэрмэн
Тэр 2 бие биенэээ муухай харан тойрч алхсаар байлаа. Ицэстээ гар барилдаанаар шийдхээр болов. Аваргууд суулаа даа. Сүүпэрмээн боинг 747-г ч өргөж чадах боловч шуу нь богинодоод байгаа учир хүчний момэнт Хаалкын талд байлаа. Гэвч сүүпэрмэн бол Сүүпэрмээн л байдаг аж. Тэр юу юугүй Хаалкыг дарах гэж байна. Гэтэл Хаалкын сэтгэлт хүүхэн гарч ирээд "чи ялагдвал наад нөхөр чинь намайг эзэмднэ дээ" гэж хэллээ. Шартай Хаалк шүдээ ганцxан ярзайлгаад Сүүпэрмээний гарыг битий хэл өөрий нь ч хийстэл дарчдым даа. Газар унаад учраа ч олоогүй байтал нь Хаалк баахан таанк маанк тарамбай торлээбүүс энтэр авчраад дээрээс нь овоолчлоо....Ялагч Хаалк
2-р рааунд:
Оптимус Прайм vs Вольворин
Оптимус Прайм бүхнээс хүчтэй сүүпр автобот боловч сахал нь ургадгүй байдалдаа нэлээ бухимддаг ажээ. Тиймээс ч тэр Вольворинийг үзэн яддаг байсан юм. Тэр том бие, шалмаг хөдөлгөөнөөрөө далимдуулан Вольворинийг барьж аваад сахлы нь нэг нэгээр зулгааж эхэллээ. Вольворин тан ян хийтэл Оптимусыг хумсаараа хатгах боловч Оптимус зөвхөн гижиг нь л хүрч инээх аж. Вольворин ядарч унан, өршөөл эрэн сөгдлөө. Ялагч Оптимус.

Финал:
Хаалк vs Optimus Prime
Цинцигрийн !!! Лэйдис эн Жээмнтэлмн!!! Түнайт! Хие! Сүпэрррр Файнэл!
Ооооо Хаалк!
Оооооо Оп-ти -Мус Пррррр-айм!
Гэж хөтлөгч зарлаад өөрөө бушууан зугтаалаа.
Рингэн дээр 2 хүчит эрчүүл гарч ирэв. Тэхдээ Халк Оптимусын өвдгөөр татаад байхын. Тийм гэж даанч санасангүй. Гэтэл Шүүгч дохио өгөөгүй байхад уурандаа шатсан Хаалк ганцxан ухасxийгээд Оптимусын өвдгөөр тэврэн авч хоюулаа газраар тэрий хадан уналаа. Тэгсэн чинь Оптимус жүдогийн мэх хийн Хаалкыг гэдсэн дээгүрүээ давуулан шидэж босч ирүүтээ OWPR-034MB буугаараа буудав. Хаалк хэхэ гэж инээв. Аргагүй дээ. Америкийн армийн нисэх хүчний F11 онгоцны пуужинд дийлдээгүй эр шүү дээ. Оптимус шуудхан галт сэлмээ гарган цавчаад дайрчлаа. Хаалк 2 талаасаа 2 ланд крүүзэр шүүрч аваад хамгаалж гарав. Хүч тэнцүү хүмүүс яасан хэцүү ен. Исто л талыг там болтол үзжээшд. Хаалк АААА гэж орилон шанаадхым, Оптимус ч МММ гэж дүлэн үсдхийн. Ицсийцст Хаалк мах цуснаас бүрдсэн биологийн биет болхоор ядарлаа. Харин Оптимус амьсгаадах ч гүй байна. Тэр ядарч эцсэн Хаалкыг багалзуурдан өргөж: "Надтай харьцаад хэрэггүй л байсийм даа" гэж хэлэн зүгээр л чулуудчлаа.



Тиймээ энэ удаагийн сүүпр тулааны ялагч Оптимус Прайм трансфоормсссс!!!! юм байнаа!

http://www.monbloggers.com/

Бичсэн: Telnet | цаг: 10:58 AM | Онигоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


алга ташилт Охидуудад үнэн гуниг гээд байсан чинь харин ч сонирхолтой байлаа. Нүдэнд бараг л харагдлаа гоё шүү Харин дараагийн удаа ийм тэмцээн зохиовол охидуудад зориулаад Powerpuff girls, бас Heroes цувралын Peter Petrelli-г оруулаарай за? ккк
Бичсэн: Гүнж цаг: 11:00 PM, Sun-6-Dec-2009 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant