2009-11-12
Зочид буудал ажиллуулахад юуг анхаарах вэ?


Зочид буудлын үүрэг:


Зочид буудлын гол үүрэг бол зочдын тав тухтай хангах, амрааж, хооллох, үйлчлэх явдал юм. Томоохон зочид буудлуудад үйл ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу олон албадууд байдаг. Зочдыг хариуцах алба, зоогийн газрын алба, бүртгэл мэдээллийн алба, хүн амын алба, хамгаалалтын алба, тооцооны алба гээд.
Хэдийгээр эдгээр албадууд өөр өөр үйл ажиллагаа явуулдаг хэдий ч хоорондоо нягт холбоотой ажилладаг.
Эдгээр албадыг дотор нь үйлчилгээний ба туслах албаны гэж хоёр гол хэсэгт хуваадаг. Үйлчилгээний албаныханд хүлээн авагчид, үйлчлүүлэгчид, ресторан, баар орох бөгөөд туслах албаныханд хамгаалалтын, бүртгэл мэдээллийн, тооцооны алба, гал тогоо, агуулах, хими цэвэрлэгээ ордог.
Зочид буудлын орлогын ихэнх хэсгийг үйлчилгээний албаныхан оруулдаг. Мөн аливаа зочид буудал эрхлэхийн тулд зоогийн газрын орлогыг байнга анхаарч нэмэгдүүлж байх хэрэгтэй.
Хэрвээ зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ хоорондоо нягт холбоотой ажиллаж чадвал буудлын үйл ажиллагаа амжилттай явагдах эх үндэс нь болох бөгөөд ашиг орлого ч мөн нэмэгдэх үндэс болдог. Дээрх холбоо нягт байж чадвал зочид буудлын орлогын нийт 91 хувийг оруулж чадна. Томоохон зочид буудлуудад зочдын болон зоогийн газрын үйлчилгээ чухал нөлөөтэй байдаг. Мөн бусад салбаруудын үйлчилгээ буудлын үйл ажиллагаанд хэрэгтэй боловч чухал байр суурийг эзэлж чадахгүй юм.
Тэгэхээр зочид буудлын үүрэг бол нэг систем дэх систем буюу олон үе шаттай систем гэж хэлж болно. Учир нь энэ систем нь албад хоорондын хамтын ажиллагаа болон өрсөлдөөнөөс оршин тогтнодог гэсэн үг.

Өрөөний төрөл

Том зочид буудлын өрөөнүүд нь олон төрөл байдаг. Энэ нь янз бүрийн ажил мэргэжил, ашиг сонирхолтой зочдод үйлчилдгээс мөн тэдний тоо хэмжээнээс хамаардаг.

1.Нэг хүний өрөө: өрөөний хэмжээ том биш, нэг хүний ор, ариун цэврийн өрөөтэй, үнэ хямд байдаг.
2.Хоёр хүний өрөө: гэр бүлийн хүмүүст тохиромжтой. Өргөн ор, ариун цэврийн өрөө хоёр алчууртай байна.
З.Хоёр ортой өрөө: хоёр ортой, ариун цэврийн өрөө, хоёр алчууртай байна.
4.Гурван хүний өрөө: нэг том нэг жижиг ортой, нэг гэр бүлийнхэнд тохиромжтой. Үнэ нь хоёр ортой өрөөнөөс үнэтэй ч өрөөтэйгээс хямд. Ариун цэврийн өрөөтэй, гурван хүний ариун цэврийн хэрэглэлтэй.
5.Люкс өрөө: үнийн хувьд мэдээж жирийн өрөөнөөс өндөр байна. Дотор нь жирийн ба ерөнхийлөгчийн люкс гэж хоёр ангилдаг.

-Жирийн люкс өрөө: нэг том өрөө, коридор, жижиг гал зуух, дээд зэргийн ариун цэврийн төхөөрөмжөөр тоноглогдсон, унтлаганы өрөө, ор нь маш өргөн тул унтаж амрахад нэн тохиромжтой. Цувраа буйдан, кабелийн телевиз гэх мэт хүнд хэрэгцээтэй бүх зүйлсээр хангагдсан. Ариун цэврийн өрөө нь  хоёр хүний хэрэглээнийх байдаг.
-Ерөнхийлөгчийн люкс өрөө: зочны том өрөө, жижиг гал тогоо, жижиг баар, хурлын танхим, унтлагын өрөө нь хамгийн сайхан тансаг нь. Энэ өрөө нь хэрэглээний бүх зүйлсээр хангагдсан байна. Маш тансаг байдаг тул өндөр үнэтэй. Зочид буудлын барааны онцлог Зочид буудлын бараанд өрөө, тоног хэрэгсэл, хоол, хүнс, үйлчилгээ зэрэг нь ордог.
Эдгээрийн зарим нь бодитой, зарим нь хийсвэр зүйлүүд байна. Тоног хэрэгсэл нь хөнгөн, авсаархан, дуу багатай, аюулгүй, ямар нэгэн гадны нөлөөнд автагддаггүй байх хэрэгтэй. Хоол нь амттай, үйлчлэгч нар нь зочдынхоо сэтгэл зүйг сайн мэдэрдэг, үргэлж инээмсэглэж,  ажил үйлчилгээг үнэн санаанаасаа хийж зочинд аятай сэтгэгдэл төрүүлж чадвал сая барааны үнийг хамгийн өндөр хязгаарт хүргэх юм.
Мөн тухайн зочид буудлын эргэн тойрон үзэсгэлэнт байгалиар хүрээлэгдсэн бол зочдыг татах нэг хүчин зүйл болдог. Зочид буудлын барааны /өрөөний/ онцлог нь түүний тоо хэмжээ тогтмол байдагт оршино. Нэмэгдэнэ гэж байхгүй, тухайн өдөртөө заавал худалдахаас биш маргааш нь үлдээж болохгүй онцлогтой.
Учир нь буудлын барилгын зардал маш өндөр бөгөөд түүний байршлыг шилжүүлэх боломжгүй юм. Нэг дор олон зочид буудал байрлах юм бол өрсөлдөөн нэмэгдэж үйлчилгээ муутай нь зочиддоо шүүмжлүүлж, тэднийгээ алдах тохиолдол багагүй гардаг.  Иймээс зочид буудлын бизнес амжилттай эрхлэх нэг гол үндэс нь газар зүйн нөхцөл, өрөөний тоо юм.

Зочид буудлын бүтэц зохион байгуулалт

Зочид буудлын үйлдвэрлэл гэдэг нь хүнээр дамжуулан үйлчилгээ үзүүлдэг уян хатан үйлчилгээний байгууллага. Харин зочид буудал гэдэг нь зочинг хүлээн авч, тэдэнд ая тухтай орчинг бий болгож үүнээсээ ашиг олдог үйлдвэр. Иймээс зочид буудал өөрийн гэсэн зорилт, эдийн засгийн бүрэн боломж, төлөвлөгөөт зах зээл, хүчтэй өрсөлдөгч, үргэлж хичээнгүй ажиллах ажилагсадтай байх шаардлагатай.

Зочид буудалд доорх албадууд зайлшгүй байх шаардлагатай


Хүлээн авах алба гол үүрэг нь өдөр бүр зочдыг хүлээн авах, түүнд өрөө захиалах, зочинг бүртгэн тусгай материал гаргах, зочинд карт нээх, өрөө гаргах, зочны тавьсан бүх асуултанд хариу өгөх, шуудан, харилцаа холбоо, ачаа тээш, санал сэтгэгдэл, гомдол зэргийг хүлээн авч шийдвэрлэх зэрэг үүрэгтэй.

Байрны талбай


Ажлын гол агуулга нь өрөө, коридор, цахилгаан шат зэргийг цэвэрлэх юм. Мөн зочны хувцсыг угаах, мартсан зүйлийг хадгалах, өрөөнд шаардлагатай бүх зүйлсийг тавих, их цэвэрлэгээний хуваарь гаргаж, хашааны ногоон зүлгийг арчилах зэрэг үүрэгтэй.

Хоол хүнсний алба

Гал тогооны цэвэрлэгээ, арчилгаа хамгаалалт, үйлдвэрлэл зэргийг хариуцна. Хоол хүнсний үйлчилгээ, тэдгээрийн аюулгүй байдал.ажилчдыг бэлтгэн сургах, хоолны жагсаалт гэх мэтийг илүү анхааран ажилладаг.

Сантехникийн алба

Энэ албаны жин харьцангуй нуугдмал боловч зочид буудалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Зочид буудал том байх тусам инженерийн ажил нэмэгдэж нарийсч байдаг. Тус албаны гол үүрэг нь арчлан хамгаалах юм.

Боловсон хүчний алба

Энэхүү алба нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүх ажилчид боловсон хүчний албаар дамжин ажилд орж, сургалтанд хамрагдаж байж сая жинхэнэ ажиллах газартаа ажилладаг. Мөн ажилчдыг хүлээн авч хөдөлмөрийн хувиарлалт хийхээс гадна цалинд хяналт тавих, шагнал олгох, ажлын стандартыг тогтоох гол үүрэгтэй.

Зах зээлийн алба

Энэ алба нь гадаад орнуудад болж буй хурал зөвлөгөөн, бизнес, бага хэмжээний ажил хэргийн хурал, чуулган, гэрлэх ёслол, баар рестораны бизнес зэрэг өргөн хүрээтэй ажлыг хариуцана.

Тооцоо, нягтлан бодохын алба


Энэ албаны хариуцлага нэн өндөр, зочид буудлаас нээсэн аливаа данс хөрөнгөтэй холбоотой үйлдвэрлэлийн материал, буудлын өдөр тутмын ажлын зардал зэргийн нийт тооцоог гаргана. Аюулгүйн алба Уг албаны гол үүрэг нь зочдын биеийн болоод хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, буудлын хөрөнгийн алдагдал, элдэв гэмт хэргээс урьдчилан сэргийлэх явдал юм. Үүнээс гадна галын аюул, хувийн эрх чөлөөнд халдах энэ бүгдийг тус алба зохицуулна.

http://sonin.mn/

Бичсэн: Telnet | цаг: 10:09 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax