2009-11-11
Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамрагдахыг хүсвэл

Оюутан залуусын хамгийн их санааг зовоодог зvйл бол сургалтын төлбөр. Бvх л оюутнууд сургалтын төрийн сангийн зээл, буцалтгvй тусламжинд хамрагдахыг хичээдэг боловч хаанаас ямар бичиг баримт бvрдvvлэхээ тэр бvрий сайн мэддэггvй. Vvнээс болж хохирох явдал цөөнгvй гардаг. Бид энэ удаад Засгийн газрын Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгvй тусламж олгохдоо баримтлах 117-дугаар тогтоолыг танилцуулж байна.

Хамрагдах хvрээ:
Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагад суралцагчдын сургалтын төлбөрийн зээлд хагас өнчин суралцагч, ядуу өрхийн суралцагч, /Vндэсний статистикийн хорооноос тогтоосон бvсийн амьжиргааны тvвшингээс доогуур орлоготой/, Малчин өрхийн суралцагч, /бод малыг бог малд шилжvvлснээр өрхийн нэг гишvvнд 100 хvртэл толгой мал/, гэрээт цэргийн албыг хоёр жилээс доошгvй хугацаагаар хаасан суралцагчид хамрагдана.

Бvрдvvлэх материал:
1. Сургалтын төлбөрийн зээл хvсэгчид нь суралцагчийн өргөдөл, эцэгэх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн иргэний vнэмлэхний хуулбар,
2. Бvрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар,
3. БСШУЯ-ны эрхийн бичиг,
4. Эцэг эхийн аль нэг нь нас барсны гэрчилгээний хуулбар,
5. Өрхийн нэг гишvvнд ногдох орлогыг тодорхойлсон албан ёсны бичиг,
6. Өрхийн нэг гишvvнд ногдох малын тоо, малчин өрх болохыг тодорхойлсон албан ёсны бичиг
7. Хоёр жилээс доошгvй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харъяалах сум, дvvргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт
8. сургуулийн болон дvнгийн тодорхойлолт, зээлийг буцаан төлөхөө нотолсон баталгаа зэргийг бvрдvvлсэн байх шаардлагатай.

Сурлагын голч дvн 2.8 болон тvvнээс дээш байх тохиолдолд зээлийн гэрээг сунгана.
Голч дvнгийн vзvvлэлтээр хасагдсан суралцагчдын оронд нэг хичээлийн жилээс илvv хугацаагаар 2.8-аас дээш голч дvнтэй суралцаж байгаа тухайн сургуулийн суралцагчийг шинээр сонгон гэрээ хийнэ. Зээл авахыг хvссэн суралцагч нь материалаа бvрдvvлж есдvгээр сарын 1-ний дотор сургуульдаа өгнө.


Сонгон шалгаруулалт:

Хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан байгуулна. Комиссын бvрэлдэхvvнд тухайн сургуулийн болон оюутны асуудал хариуцсан ажилтан, оюутны байгууллага, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөллийг оруулна. Комисс нь төрийн буцалтгvй тусламжид хамрагдах элсэгч, суралцагчийг жил бvрийн есдvгээр сарын 15-ны өдөр багтаан шалгаруулж, дvгнэлтийг сургалтын төрийн санд хvргvvлнэ. Суралцагч нь сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш таван жилийн дотор төлнө.
Дашрамд онцлоход, Сургалтын төрийн сангийн зээлд нэгдvгээр курсын оюутан хамрагдахгvй ажээ.

http://yaruus.amjilt.com/
Бичсэн: Telnet | цаг: 10:03 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих