2009-11-01
Хүлээсээр байна, хурдан ирээрэй
Явдаа гээд чиний бэлдсэн хувцасыг цүнхэндээ хийгээд гарахдаа
Явуулчихна чинээ санасангүй миний эрдэнэ минь
Яахавдээ чамдаа жоохон тунирхаал биз
Яадаг юм би чам шиг их зан гаргаж үзий л гэж бодсон юм.

Араас минь гүйгээд тэврэнэ гэж бодсон юм, алхаж байхдаа би
Алаг бялзуухайг суллаж байгаа юм шиг нисгээд явуулчихаж болох юм уу, чи намайг
Атга зүрхэнд чинь эзлэх миний орон зай тийм бага байсан юм уу, чи хэлээ
Анхны бүхэн минь чи шүү дээ гүнж минь
Ахиад би хайрламааргүй байна өөр хэн нэгнийг

Гэрлэх гэж байгаа гэл үү, аз жаргал хүсье
Гэрэл гэгээгээ олсон юм уу, яамайдаа
Гэгэлзэн догдолдог сэтгэл минь чамдаа хэвээрэй, уучлаарай
Гэхдээ чамдаа саад болж зууралдахгүй ээ, айлтгүй

Холоос барааг чинь нэг харчаад явья, болно биздээ
Хуримын даашинз чинь тансаг юм, хамтдаа төсөөлдөг шиг
Ханхүү чинь энэ юм уу, сайхан залуу биш л байна
Халамжтай юмуу тэгээд энэ чинь, тэгж лав харагдахгүй байна

Удахгүй чи минь салнадаа, уучлаарай хараал биш шүү
Уйлаад наддаа ирнээ, учир нь би чиний хувь тавилан
Ухаан минь саруул байж хүлээсэн юм чамайгаа, хүрээд ирээ наддаа
Уруул чинь зөөлөн хэвээрэй байна, Цор ганц аь эрдэнэ минь.

Өчигдрөөс өмнө үйлдсэн бүхэн чинь надад хамаагүй, чин үнэн шүү
Өнгөрснийг сөхөн чамайг зовоохгүй ээ, халамцуу үедээ
Өргөө гэрийнхээ босгоны цаана өөдгүй бүхнийг нь үлдээгээд орно, зүрх сэтгэлээсээ
Өнөөдөр, маргааш, нөгөөдөр л чухал надад, Хүлээсээр байна хурдан ирээ...

Цор ганц амь эрдэнэ минь...

/Хуулбар/
Бичсэн: Telnet | цаг: 20:03 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гоё шүү шүлэгнүүд их таалагдлаа. хаанаас авсан, хэнийх гэдгийг нь оруулаад, холбоос ч юм уу оруулаад байвал...
Бичсэн: Зочин цаг: 05:31, 2009-11-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax