2009-11-03
Амьдралаа өөрчлөх хөгжилтэй аргууд
Нэг хэвийн амьдрал, нэг хэвийн vйлдлээс залхах vе бидэнд олон тохиолддог. Амьдралын хэв маягаа өөрчлөхийг бид хvсэж байгаа боловч чухам юунаас эхлэхээ мэддэггvй. Яг ийм асуудалд орсон хvмvvст энэ зөвлөгөөг бичиж байна. Ер нь ямар ч хvн дагаад vзвэл илvvдэхгvй болов уу.

Цаг ашиглалтаа өөрчил
• Та утас, болоод компьютер ашиглах цагаа багасга. Харин тvvнийхээ оронд арай өөр зvйлсийг хийгээд vз.

• Орой болгон орондоо ороод та юу боддог вэ? Ихэнхдээ хэрэггvй зvйлс боддог гэвэл буруутахгvй л болов уу. Гэтэл тvvний оронд орой болгон тухайн өдрөө юу хийж бvтээснээ бодож дvгнэж бай.

Инээмсэглэл
• Таныг юу инээлгэдэг болохыг дараагийн хэдэн өдрvvдэд нэг анзаараад vз. Бас өдөрт хэр их инээж байгаагаа анзаар.

• Аль болох их инээж, бусадтай хамт их хөгжилдөхийг хичээ. Эсвэл та байнга олон хvмvvсийн дунд байж, өөртөө цаг завыг бага зарцуулдаг бол аль болох ганцаараа байж, өөртөө их цагийг зарцуулах хэрэгтэй.


Амьдралын хэв маяг
• Амьдралын хэв маяг гэдэг бол таны худалдан авч буй барааны брэндийн нэртэй холбоотой. Хэрвээ та vнэтэй машин унаж, vнэтэй байшинд амьдардаг бол энэ таны амьдралын хэв маяг. Хэрвээ та өөрт таарсан ажлаа хийж, олон нийттэй уулзаж, тэднээс хvндэтгэл хvлээдэг бол энэ бас таны амьдралын хэв маяг. Харин амьдрал гэдэг бол таны хувьд хамгийн чухал гэсэн зvйлрvvгээ татагдах, тvvнийхээ төлөө зvтгэхийг хэлдэг. Тэгэхээр та амьдрал, амьдралын хэв маягаа сайн ялгаж салгах хэрэгтэй. Ингэснээр та хvмvvсийн юу бодож байгааг vл хайхран зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах болно.

• Өөрийнхөө хувьд юу хамгийн чухал байгааг олж мэд. Таныг юу баярлуулдаг вэ? Ямар vед таны сэтгэл хөдөлдөг вэ? Та ямар vед аз жаргалыг мэдэрдэг вэ? Зөвхөн тvvнийхээ төлөө амьдраад vз.


Зөн совин
• Танд заримдаа гэнэт ямар нэг санаа орж ирэх тохиолдол байдаг уу? Эсвэл сонирхолтой зvvд зvvдэлдэг vv? Тэгвэл та дараагийн хэдэн сар зөн совингоо сайн сонс. Далд ухаан тань танд юу хэлэхийг хичээгээд байгааг мэдэх гээд оролдоод vз. Тvvний дагуу амьдралаа явуулаад vз.

• Vvнийг ашиглаад хөгжилдөөд ав. Твгээр орой ямар кино гарахыг таагаад vз. Эсвэл танруу хэн нэгэн утасдвал хэн байж болохыг таа. Та өөрийн зөв совингоо хөгжvvлж болно шvv дээ.


Амьдралаа шинэчлэх
Аливаа шинэ зvйлийг эхлэхэд хуучин зvйлс дандаа саад болж байдаг. Тэгвэл хэрхэн шинэ зvйлсийг амьдралдаа бий болгох ёстой вэ?

• Таны эргэн тойронд ямар зvйлс танд саад хийгээд байна вэ? Тэдгээр зvйлсийн жагсаалтыг гарга. Тэгээд аль болох тэдгээр зvйлсийг өөрөөсөө холдуул.

• Харин хассан зvйлсийнхээ оронд шинэ зvйлсийг гаргаж ир. Тэгэж байж та жинхэнэ амьдралаа өөрчилж чадна.


Тархиндаа цэцэрлэг байгуул
Хvн ямар нэг зvйлийг бодох нь тархинд яг vр суулгаж байгаатай адил байдаг. Хvний амьдрал бодож сэтгэж байгаагаасаа ихээхэн шалтгаална гэдэг. Тэгэхээр бид цэцэрлэгчид л гэсэн vг. Бид сайхан зvйлсийг бодох тусам цэцэрлэг өнгө өнгийн цэцэгсээр дvvрэн байх болно.

• Та өөрийн оюун санааныхаа цэцэрлэгээ ямар байгааг нэг сайн ажиглаарай. Тэгээд муу санаа бодлуудаа зулгааж хаяад сайн бодол санааг суулга.
Та юу бодож байсан юм бол?
Өдөрт хvний тархинд 60000 бодол эргэлддэг. Харин хэд нь эерэг, хэд нь сөрөг байдаг бол?

• Аль болох сөрөг бодлуудыг өөрөөсөө авч хая. Сөрөг бодлуудаа эерэг бодлуудаар соль. Бодол vйлдлийг бий болгодог, vйлдэл vр дvнг бий болгодог.


Өнгөрсөн муу туршлагуудаа март
Өнгөрсөн зvйлсийг өнгөрсөн хугацаанд орхиж сурах хэрэгтэй. Аливаа зvйлийг хийхэд гаргаж байсан алдаа, эвгvй байдалд орж байсан муу дурсамжууд санаанд орж, бидний vйлдэлийг хорьж эхэлдэг. Энэ болгонд бид боломжуудыг алдаж байдаг. Тиймээс өнгөрсөн зvйлсийг орхиод, одоо цагт л амьдарч сур. Тэгсэн цагт та амьдралаас боломжуудыг алдахаа болих болно.


Сэтгэлээ илчилж сурах
•  Өөрийн талархаж явдаг хvмvvстээ боломж олдох бvрт талархал илэрхийл. Өдөр бvр хvмvvст хэлж байх vгсийн жагсаалтаа гаргах хэрэгтэй.

• Өдөр бvрийг баярлаж өнгөрvvл. Гэхдээ байнга цэнгэх биш, харин сэтгэлээрээ баярлаж байх хэрэгтэй.

http://yaruus.amjilt.com/
Бичсэн: Telnet | цаг: 21:29 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax