2009-11-01
Хайр минь чамайгаа
Хайр минь чамайгаа сахиусан тэнгэртэй зүйрлэвэл
Хар цагаан хүний амьдралаас далавч нь ургаад нисээд явчихын болов уу
Хайрын тэр үнсэлтийг надад ахиж хэзээ ч өгөлгүй
Хан хурмастын ордон руугаа нисээд явчих юм болов уу

Гүнж минь чамайгаа тэртээд анивчих одтой зүйрлэвэл
Гэнэт харваад алга болохын болов уу
Гэгэлзүүлэн намайг энд үлдээгээд
Гэрэл гэгээгээ цацруулан хаа нэгтээ харваад явчихын болов уу

Цайлган хонгор чамайгаа цав цагаахан үүлтэй зүйрлэвэл
Цахилан шуурах тэнгэрийн сэвэлзэх салхинд туугдчих юм болов уу
Цэлмэг хөх тэнгэрээс би
Цэвэрхэн чамайгаа ахин харж чадахаа байчих юм болов уу

/Хуулбар/
Бичсэн: Telnet | цаг: 19:49 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax