2009-11-01
Харамсалтай...
Үнэр чинь үнэхээр дотно байлаа гүнж минь
Үзэгдээд л өнгөрсөнч жаргалтай байлаа тэр мөч
Энгэртээ тэврэн эрхлүүлмээр байлаа тэрхэн үесд
Эгнэгт ингээд л үлдмээр санагдсаан тэр хэвээрээ

Хайр минь чамдаа хайртайгаа ч хэлж амжсангүй
Харвасан сум шиг л шунгинаад өнгөрлөө энэ цаг
Хоёр хөөрхөн нүдийг чинь удаан ширтэж амжсангүй
Хорвоо энэ л мөчид арай хурдан эргэсэн байхаа

Араас чинь харан зогсохдоо тэвэрч аваад явуулаагүй бол яах байсан бол
Амтат уруулыг чинь зөвшөөрөлгүй үнсээд авсан бол юу болох байсан бол
Хичнээн их хүслээдээ уулзах тэр өдрөө
Хүрээд ирэхэд нь яагаад юу ч хийж чадсангүй вэ.     

                                                  Харамсалтай...

Цор ганц амь эрдэнэ чамдаа зориулан бичлээ.

/Хуулбар/
Бичсэн: Telnet | цаг: 19:48 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax