2009-10-23
Өөдрөг явах 25 зарчим
1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.
Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бvрэн дайчил.
2. Зорилготой байж тvvндээ хvр.
Дэмий зvйлд санаагаа бvv зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зvйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бvv хөөцөлд.
3. Найз нөхрөө зөв сонго.
Инээсэн бvхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.
4. Төлөвлөгөөтэй ажилла.
Маргааш юу хийхийгээ урьд vдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.
5. Yгvй гэж зоригтой хэлж сур.
Ингэх нь заримдаа эвгvй байдаг ч, vгvй гэж хэлж сураагvй урсгалаар явдаг хvн, өөдтэй явсан нь vгvй.
6. Өөрийгээ битгий чамла.
Хувийнхаа шилдэг чанарыг улам бvр зvлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
7. Муу зуршлаас бага багаар сал.
Дутагдалаа шударгаар хvлээ. Өөрийгээ зэмлэж сур. Биеэ хуурдаг хvн бvтэлтэй явсан нь ховор.
8. Өдрийн аль цагт хамгийн их vр бvтээлтэй байдгаа мэдэж ав.
Чухам тэр цагийг бvv vр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бvv зориул. Цагаа зохицуулж сур.Хийх гэж буй зvйлээ vнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
9. Битгий цухалдаж бачимд.
Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа.
10. Ядарвал ажлаа хойш тавь.
Санаа зовох хэрэггvй. Yе vе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.Yнэхээр юм бvтээе гэвэл биеэ эрvvл авч яв. Эрvvл биед саруул ухаан оршдог нь хамгаас vнэн.
11. Сайн сайхныг мөрөөд.
Гутранги vзэл сайн юманд хvргэдэггvй. Yvнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.
12. Хийх зvйлээ зvрх алдалгvй барьж ав.
Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хvнтэй элбэх бол тvvнтэйгээ зөвлө. Бvтэх эсэхийг тооцоолж, vр дvнг шалгаж бай.
13. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
14. Бусдыг ашигтай зvйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.
15. Хийх гэсэн ажлаа хойш нь бvv тавь. Нэн даруй хийж сур.
16. Бусдын vгийг нухацтай сонсож сур.
17. Хvний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггvйг нь гээ.
18. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай.

Тэгвэл таны ажил бvтэмжтэй байх болно. Зорьсондоо хvрэхэд ч хялбар болно.
19. Мэдрэхvй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай.
Дан ухаанаар бvхнийг дийлэхгvй байх vе бий.
20. Даруу байж сур.
Бардам зан, хулчгар шинж хvнийг өөдтэй болгосон удаагvй.
21. Бусдын шvvмжлэлийг хvлээж авч сур.
Энэ нь амжилт олохын vндэс.
22. Хийж байгаа зvйлээ хэцvv хvнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.
Хvнээс vг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав.
23. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.
24. Өөртөө их vvрэг, ачаалал хvлээж сур. Тэгвэл илvv ихийг бvтээнэ.
25. Тайван бай.

Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхvv зорьсноо хэрэгжvvлэхийг хичээж сур.

/Хуулбар/

Бичсэн: Telnet | цаг: 13:34 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax