2009-10-23
Тэр танд үнэхээр хайртай болов уу?

Та өөрийн залууг танд үнэхээр хайртай эсэхэд эргэлзэж байсан уу? Хэрвээ доорхи шинж тэмдгүүд таны залууд илэрч байх юм бол  тэр танд үнэхээр хайртай гэсэн үг юм.
1. Тэр таныг халамжилдаг. Хэрвээ тэр танд үнэхээр хайртай болсон бол таныг асран халамжилж, хамгаалж, таны сэтгэлийг сонсох болно. Тэр таны талаар бүх зүйлийг мэдэхийг хүсэх болно. Таныг хэн болохыг, таны юу боддогийг, та түүнийг юу гэж боддогийг, юу таныг инээлгэж чадах зэргийг тэр анхаарч үзэх болно. Мөн таныг өвчтэй байх үед тэр таныг бөөцийлж асрах юм бол тэр танд хайртай гэсэн үг.
2. Тэр ямар ч шалтгаангүйгээр танруу залгадаг. Хэрвээ тэр танруу өдөрт 2- с дээш удаа ямар нэг шалтгаангүйгээр залгаж байх аваас тэр танд хайртай. Учир нь эр хүн хайргүй хүнрүүгээ хэзээ ч тэгэж залгахгүй. Тэр таныг бодохоо зогсоож чадахгүй байна гэж та ойлгож болно.
3. Тэр тантай бүх зүйлээ хуваалцдаг. Түүний гэсэн зүйлүүд бүгд таных байх болно. Тэр хүний гар хүргэдэггүй зүйлүүддээ таныг хүрэхийг зөвшөөрч байвал тэр танд маш их итгэж байгаа хэрэг. Хэрвээ таны залуу ийм үйлдэл гаргасан бол та маш азтай хүн юм.
4. Тэр тантай хамт байхдаа дуртай. Тэр аль болох тантай уулзахыг хүсэх ба таны цаг завыг асуух болно. Тэр тантай уулзахыг хүсэх ба уулзаад юу хийх нь түүнд сонин биш. Тэр зүгээр л тантай цуг цагийг сайхан өнгөрүүлэхийг хүсдэг.
5. Тэр хоол хийж сурна. Тэр гал тогооны өрөөрүү ч ордоггүй мөртлөө танд таалагдах гэж будаа агшааж сурна. Энэ нь танд тал засаж буй хэрэг юм. Энэ байдал удаан үргэлжлэхгүй байж ч магадгүй л дээ. Гэхдээ та урам хайрлах хэрэгтэй шүү.
6. Тэр танд зориулж дуу бичиж өгнө эсвэл дуу дуулж өгнө. Эрэгтэй хүн дурлахаараа мөрөөдөмтгий болдог. Тэр өөрт төрж буй сэтгэгдэлдээ сэтгэл хангалуун байж, түүнийгээ илэрхийлэхийг хүсэх болно.
7. Тэр таны саналыг байнга асуудаг. Түүнд хүнд хэцүү зүйл тохиолдох үед тэр тандээр ирж санаа бодлыг тань сонсож зөвлөгөө авдаг. Эсвэл тэр шийдвэр гаргахдаа танаас асуугаагүй бол танд яагаад асуугаагүй учраа тайлбарлан хэлнэ. Хэрвээ тэр танаас ингэж асуудаг бол тэр танд гарцаагүй хайртай гэсэн үг. Учир нь та түүний амьдралын нэг хэсэг болсонтой адил юм.
8. Тэр таныг онцгой нэрээр дууддаг. Тэр таныг хонгор минь, хайр минь, за ер нь хэн ч гэж дуудаж болно. Хамгийн гол нь өөр хүн таныг тийм байдлаар дууддаггүй байх нь чухал. Зөвхөн тэр л таныг тусгай нэрээр дуудна гэсэн үг.
9. Тэр үйлдэлээрээ харуулдаг. Зарим эрчүүд сэтгэлээ илчлэхдээ тааруу байдаг. Тэд таныг оройтсон үед ажлаас чинь очиж авж, дуртай хоолыг тань авч өгж, төрсөн өдрөөр тань цэцэг бэлэглэж байвал тэр танд хайртай гэсэн үг.
10. Тэр таныг магтдаг. “Чи өнөөдөр маш хөөрхөн харагдаж байна. Шинэ үнэртэй ус түрхсэн юм уу? “ гэх зэргээр тэр таныг маш нарийн ажиглаж байх болно. Таныг гаднах үзэмжээ өөрчилөх бүрт тэр танд дуртай байх болно. Та юу ч өмссөн бай, түүнд таалагддаг.
11. Тэр таныг өөрт чухал гэсэн хүмүүстэйгээ уулзуулдаг. Мөн чухал арга хэмжээнд хамт оролцохыг санал болгодог.

/Хуулбар/
Бичсэн: Telnet | цаг: 13:25 | Бүсгүйчүүдийн өрөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax