2009-10-23
Үнэн гэж байдаг бол
Алаг нvдэн ялдамхан минь
Алиахан ааштай аялгуухан минь
Уйтгар мэт зvрхэнд сэм нуугдаад
Урилагагvй атлаа зvvдэнд юунд зочлоно вэ
Болзсон билvv бидэн хоёр
Бороонд норж зогссон билvv
Сарнай чамд бэлэглэсэн билvv
Санаандгvй vдшийн учрал минь ээ
Хувааж идсэн чихэр шиг амттай
Хундага тулгасан дарс шиг охьтой
Амталсан даруйд дахиад л хvсэл бадраах
Амссан даруйд дахиад л зориг асаах
Хайрын төлөө төрсөн дагина минь
Хорвоо бидэнд гэгээн vдшийг бэлдэж
Хосгvй учралыг бурхан бэлэглэж
Хоёр биедээ жаргал заяажээ бидэн
Алсад байвч зvрх минь чамтай хамт
Ариухан итгэл минь зvvдтэй хамт
Ахиад л учрах ерөөлтэй хамт
Ашид мөнхийн хайр чамд…
Үнэн гэж байдаг бол
Үvрдийн биш амьдралд минь
Зуурдын юм гэж vгvй ээ
Үvрээр хагацсан бvсгvй минь ээ

/Хуулбар/


Бичсэн: Telnet | цаг: 10:20 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax