2009-10-23
Ихэмсэг охин
Сайхан чамд сэтгэл алдаад
Санаашран зогсох сайхан шvv
Царайлаг чиний өмнө хайраа илчлэх
Цаазаар авахуулах хэрэгтэн шиг хэцvv
Асах галгvй бамбар билээ чи
Асах модгvй цог билээ би
Аадрын сvvлчийн аянга чи
Аянга тоссон мод би
Сайхан чиний ихэмсэг vгэнд гуядуулж
Самгардан зогсох хайрын боол
Өөдөс болтол уруулсан захидал шигээ
Өөртөө гутрах өнчин зvрхний эзэн
Гэвч хайр дундрахгvй
Гэгээн хvсэл дуусахгvй
Сайхан итгэл унтрахгvй
Сансандаа заавал хvрнэ
Солонгорох гэрлийн гялбаан дунд
*Сохорсон* нvдээрээ ганцхан чамайг ширтэж
Уралдах эрсийн тvрvv магнайд
Уриад би чамтай бvжиглэлээ
Ихэмсэг охин чиний харц
Илд мэт зvрхийг минь сvлбэлээ
яасан хэцvv хорвоо вэ
яая даа би ....тэнгэр минь

/Хуулбар./


Бичсэн: Telnet | цаг: 10:13 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax