2009-10-23
Тэр нэгэнд
Бодсоор л байна чамайгаа тэртээгээс
Битvvхэн зөндөө шаналсаар одоо бvр байчихжээ
Охин жаалхан насанд чинь дурлалын шvлгээ анх тэрлэжээ
Онгон халуун зvрхэнд чинь хайрын хvлэгээ анх эмээлэлжээ

Лаа шиг итгэл минь гэрэлтсээр шатаж дуусахад
Луужингvй далайчин шиг би зvг чиггvй хайгуулчин
Ор тас мартагдсан балгас шиг хуучин тvvх болж
Орь ганцаар хэн нэгнийг хvлээсээр хоцорчээ

Ромьео Жулеттаг зvvдэндээ чамтай тоглож
Рашаан мөнхийн усыг шvлгээр би нэрж, өөрөө согтож
Том алаг нvд шиг чинь болор хундагаар
Тэр өчvvхэн төдий итгэлийн туяаг залгилмаар

Уусан даруйдаа тэгээд бvхнийг умартан агсамнаж
Уран vгийн санг хоосортол чамайг л ганцхан дуулмаар
Яасан ялдамхан сэтгэл вэ, би эр хvн мөн vv
Яруухан эгшиг чамаас эгшиглэх нь чи ятга юм уу

Алсын алсад надаас ангид нисэн оддоо эрх чөлөө минь
Амар шөнийн зvvдэнд хааяа хяруу болон унаж намайг жиндээ
Анхны хайр мөн эсэхийг нь ч мэдэхгvй тэр нэгэн минь ээ


/Хуулбар/
Бичсэн: Telnet | цаг: 10:23 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax