2014-09-25
Мөнгөний талаар хүүхдүүддээ зааж өгөх ёстой хамгийн чухал 5 зүйл (цувралын 2-р хэсэг)

6–10 нас  

Сургааль:  Мөнгийг зарцуулахад сонголтууд хийх хэрэгтэй

Энэ насан дээр хүүхдэд “Мөнгө гэдэг бол хязгааргүй зүйл биш, тиймээс зарцуулалтын ухаалаг сонголтуудыг хийх хэрэгтэй.  Учир нь “байгаа мөнгөө үрж дуусгавал цаана нь зарцуулах мөнгө дахиад үлдэхгүй” гэдгийг ойлгуулахад байгаа юм гэж Бэт Коблинэр зөвлөж байна.  Энэ насан дээр охин/хүүдээ “Хуримтлуулах”, “Зарцуулах”, “Хуваах” шилнүүд болон Зорилго тавих зэрэг  цувралын 1-р хэсгийн аргуудыг тууштай хэрэглүүлсээр байхын хажуугаар насанд хүрэгчдийн санхүүгийн зарим шийдвэр гаргалтанд оролцуулж эхлэх хэрэгтэй.

_____________________________

Бодитоор үзүүлэх арга, жишээнүүд, 6-10 нас:

  1. Санхүүгийн зарим шийдвэр гаргахдаа охин/хүүгээ оролцуул.  Жишээлбэл: жимсний шүүс, ундаа авахдаа яагаад алдартай том компанийхийг (brand) биш харьцангуй энгийн, жижиг компанийхийг авдаг вэ гэдгээ тайлбарлаж өгөх хэрэгтэй - амт нь яг ижилхэн мөртлөө үнэ нь өндөр байдаг гэдгийг.  Эсвэл жорлонгийн цаас гэх мэт өдөр тутмын хэрэглээний барааг бөөнөөр нь авбал ширхэгийн үнэ нь хямд тусдаг гэдгийг ярьж өгөөрэй.
  2. Хүнсний дэлгүүрт явж байхдаа хүү/охиндоо цөөхөн хэдэн төгрөг өгөөд авах хэрэгтэй байгаа барааныхаа төрлийн хүрээнд өөрөөр нь сонголт хийлгүүлээрэй.  Ингэснээр хүүхэд мөнгөтэй харьцах, зарцуулалтын ухаалаг сонголт хийх талаар бодож үзэн, энэ талаар ойлголттой болж, туршлага сууна.
  3. Дэлгүүрт худалдан авалт хийгээд явж байхдаа насан хүрсэн, том хүний хувьд санхүүгийн шийдвэрүүдийг хэрхэн гаргаж байгаагаа шууд яриад яваарай.  Жишээлбэл: “За байз, энэ чинь манайд үнэхээр хэрэгтэй болчихоод байгаа бил үү?, Энэ долоо хоногт 2 ч удаа гадуур хоолтой (төрсөн өдөр, найранд уригдсан г.м.) юм чинь энийг энэ долоо хоногтоо авахгүй байж болох юм байна.  Энийг заавал худалдаж авалгүйгээр хүнээс зээлээд хэрэглэж болохгүй бил үү?  Өөр газар хямдхан байгаа болов уу?  Шинэ биш хэрэглэснийг энэ үнээр 2-ыг авчих юм биш үү?”

Дараагийн цувралуудаар бид 11-13, 14-18, 18+ насны хүүхдүүдэд зориулсан мөнгөний талаар мэдэх хэрэгтэй хамгийн чухал зүйлс болон тэднийг бодитоор үзүүлэх аргуудыг хүргэнэ.

http://www.arigbank.mn/

Бичсэн: Telnet | цаг: 13:34 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax