Fri-3-Oct-2014
Бизнес уулзалтын үед баримтлах зарчмууд
Бизнесийн салбарын хүн бүрт хэрэгтэй ёс зүйн зөвлөгөөг “The Essentials Of Business Etiquette” номын зохиогч Барбара Пактер өгч байна.

0ab603_Business-Meeting_x800

Уулзалтын үеэр биеэ хэрхэн авч явах ёстой вэ?

  • Цаг баримтлах. Уулзалтанд хоцорсноор бусдын цагийг үрнэ. Ялангуяа удирдагчид цаг хатуу барьж бусдадаа үлгэр дууриал болох хэрэгтэй.
  • Уулзалт эхлэхээс өмнөх боломжийг ашиглах. Уулзалтын өмнөх цагийг ашиглан хүмүүстэй нүүр тулж богино яриа өрнүүлэх хэрэгтэй. Энэ нь уулзалтын үр дүнд сайнаар нөлөөлнө.
  • Өөрийгөө танилцуулах. Хэрвээ уулзалтанд танихгүй хүмүүс байгаа бол заавал өөрийгөө танилцуулах хэрэгтэй.
  • Бэлтгэлтэй ир. Ямар уулзалтанд, яах гэж ирж байгаагаа мэдэж, өөрөөсөө хамаарах бүхнийг бэлдэж ирэх хэрэгтэй.
  • Хөтөлбөрийг дагах. Уулзалтыг хэрвээ удирдаж байгаа бол хөтөлбөрөө хатуу дагаж, үр бүтээлтэй зохион байгуулах хэрэгтэй.
  • Суудлаа тааруул. Ширээ тойрч суухдаа суудлын түвшинг бусадтай ижил байлгах. Ганцаараа сондгойрч суувал хүүхэд мэт гэнэн тэнэг харагдана.
  • Сонсогдохуйц тод ярь. Дуу сул байх нь уулзалтыг үр нөлөө багатай болгож, таны тухай тааруу сэтгэгдэл бусдад төрүүлнэ.
  • Ярианд эхнээс нь оролц. Хэрвээ ярианд эхнээс нь оролцож эхлээгүй бол сүүлд саналаа нэмэрлэхэд хэцүү болно. Утга агуулга сайтай, цэгцтэй санаа бодлоо эхнээс нь илэрхийлээд явбал хүн болгон таныг энд байгааг мэдрэх болно.
  • Бичигдээгүй дүрмийг дага. Бусдын яриаг таслахгүй байх дүрмийг дага.
  • Товч тодорхой бай. Илэрхийлэх санаагаа нуршилгүй, давталгүй, товч тодорхой гарга.
  • Гар утас бүү хэрэглэ. Уулзалтан дээр утсаараа оролдох, тэр ч байтугай ширээн дээр ил тавих хэрэггүй. Халаасандаа, вибратор горимонд тохируулан хадгал. Зайлшгүй ярих, мессэжэнд хариулах бол өрөөнөөс гарах хэрэгтэй.
  • Ууж болно, идэж болохгүй. Уулзалтан дээр ус, кофе мэтийг ууж болох ч идэж огт болохгүй. Идэхээр бол ганцаараа биш, бүгд ижил идэж байгаа тохиолдолд болно.
  • Ширээгээ цэвэрлэ. Уулзалт дуусахад өөрийн үлдээсэн усны сав зэрэг хог хаягдлаа цэвэрлэх хэрэгтэй. Хогоо үлдээгээд гарах нь бүдүүлэгт тооцогдоно.
  • Асуултаа хуримтлуулах хэрэггүй. Асуух зүйлсээ хурааж байгаад сүүлд нь бөөндөөд хэрэггүй. Тухай бүрт нь асууж бай. Бүх хүн гарах гэж байхад асуугаад салдаггүй этгээд байгаад хэрэггүй.

ikon.mn

Бичсэн: Telnet | цаг: 04:02 PM | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant