2012-07-01
Камер худалдаж авах талаар?

Камер гэхээр хүмүүс видёо камерыг хэлчихээд байдаг. Уг чанартаа камер дотор маш олон ойлголтуулт тууж явдаг. Хамгаалалтын, ТВ, Кино, Гэрэл зургийн гээд л явж өгнө. Аппрат гэх тохиолдолд энүүхэнд шүү. Нэгэнтээ технологи нь адилхан зориулалт нь өөр өөр болохоор камер гэж хэлээд хэвшчих хэрэгтэй. Тэгэхээр би гэрэл зургийн хэрэгсэл хэрхэн худалдаж авах юуг анхаарах, ямар брендийг сонгох талаар өөрийнхөө үгээр зөвлөгөөг хүргье.



1.Таны хэрэгцээ 

Хамгийн түрүүнд та хэрэглээгээ тогтоох хэрэгтэй. Онц биш зүйл мундаг камер авах нь дараа нь уйдахын шинж шүү дээ. Хүмүүс ч гэлтгүй Монгол хүний зан ч тэр хамгийн хүчтэй хамгийн мундагийг нь авах сонирхолтой байдаг шүү. Бас давхар үзэмж том хэмжээ гээд л Гэтэл дараа нь түүнийгээ ашиглахгүй явдал хэрэггүй зүйлд мөнгө үрсэнтэй ялгаагүй тусна. Хэрэглээгээ оновчтой тодорхойлох нь таны хувьд мөнгө ч тэр сайн чанрын зүйл сонгоход ч тэр ашигтай тусна./Миний хэрэглээ: Мултмедиа агуулга бүтээх тул надад зар сурталчилгаа сурважлага мөн графиктай хослуулах зохиомжт зургууд веб хуудсанд зориулсан мэдээлэл гэх мэт/ Надад бүтэн мэргэжлийн үнэтэй камер огт хэрэггүй. Ихэнхдээ муу зураг ч байсан засвар хийх нь манай мэргэжлийн онцлог болдог хэхэ

2.Камерны ханш. /дуран хамгийн багаар/

Камерын үнэ бол үнэтэй хэрэглээндээ орно доо. Боломжийн үнэтэй утас авахаас ч илүү гэх юм уу даа. Нэг удаа л авчихвал таны насан туршийн хэрэглээ болдог тун сайхан эд. Камерын ханшийг бас 3 хувааж үзнэ.

  • 1000 доллараас доош : хагас мэргэжлийн камер, болон чип камерууд авна. Гэр бүлийн хэрэгцээ, сурважлага, найз нөхөд амралт зугаалга, хурим хүлээн авалт, бүх л өдөр тутмын хэрэглээнд тун боломжтой гэж үзнэ.
  • 1000 ногоон 2000 хүртэл: Зиа нэгэнтээ гэрэл зураг сонирхоод камерын ид хавийг үзчихсэн. Наанатай цаанатай болоод ирэхээр энэ ангилалын камеруудыг худалдаж авна даа. Ерөнхийдөө хагас мэргэжлийнх мөн мэргэжлийн түвшиний хэрэглээд ч хүрдэг. Гэрэл зураг талаасаа ч тэр хэрэглээндээ ч тэр арай л өөр өнцөгөөс авчихдаг болдог. Ан амьтан аялал, Спорт хүнд нөхцөлүүдэд зураг авах болно. Энэ ангилал миний хувьд хамгийн сайхан нь мөнгө нь ч боломжийн тусдаг хэрнээ боломжийн үзүүлэлтийг мэдэрдэг.
  • 2000 доллараас дээш: Жинхэнэ мэргэжилтэнгүүд энэ ангилалыг яалт ч үгүй сонгодог. Тэд иймэрхүү ханштай эд ашиглах бол асуудал биш тэр хэмжээгээрээ олно гэсэн үг дээ хэхэ. Энэ англилын камерууд хүнд нөхцөлд байх чадвар, секунд болж өнгөрөх хором бүрийг алдалгүй авах хурд, модон дээр сууж буй шувууны нүд бүрийг тод томруун харуулах, спорт аюултай агшинг гэрэл зурагт буулгадаг. Энэ англилын камерууд нь зургийн авахдаа бидний дундаж камеруудттай төстэй боловч. Гарт эвтэйхэн байдал нэмэлт функцийн товчнууд сонирхогчидод зориулсан бүх зүйлүүд нь үүн дээр байхгүйд оршино. За хүнд аялалд явлаа гэх тохиолдолд биен дээр ээ 2 ширхэг баттерианы суурь үндсэн дэлгэцээс гадна нэмэлт дэлгэц маш хурддтай авах тохиолдолд гар шалгамгай байх үүднээс нэмэлт товчнуудаа ашиглах ч юм уу. Мөн үүнд зориулсан дурангууд холыг татдаг хэрнэ тод томруун тодрол сайтай авах чичиргээ хамгаалалт гээд бүрдүүлэх зүйлүүд олон болох юм.

 

3.Ямар бренд сонгох вэ?

Үүн дээр их маргалдана л даа. Канон Найкон гээд л маргах бол энүүхэнд хүн өөрийн барьсан зүйлийнхээ талд орно. Аргаггүй ч үгүй дээ аль ч брэнд нь байсан зургийн хэрэгсэл бол жинхэнэ гайхамшиг болтлоо хөгжсөн. Зураг буулгах товч дээр дарж шагайвчаар шагайж тухай обектийг авах цаанаа л нэг хорхой хөдлөм сайхан. Үүнд өөрийн бодлоор онолдохгүй хуваалцая. Канон Найкон Сони Панасоник бүгд л Япончууд үйлдвэрлэдэг. Камер өөрөө маш бат бөх нарийн хийцийн дагуу бараг л хулхи гэж байдаггүй тул чанар гэж үнэхээр сайн. Нэг л авчих бол хуучир ч элэгдэж л дуусдаг нь үнэхээр сайхан. Panasonic, Zenith, Canon, Nikon, Olympus алийг ч сонгосон таньд асуудал үүсэхгүй найдаж болно. Автоматаар толгойдоо шингээчихсэн ТАНЬД ГОЛ НЬ ЗУРАГ Л ҮЛДЭХ ШҮҮ ДЭЭ

4.Дуран.

Зиа тэгээд камераа авчихаар нэг жижиг дуран юм уу мөнгө нэмээд үл ялиг дундаж дуран ирнэ л дээ. Гэтэл үндсэн камерын биенээс гадна дурангууд нь камертайгаа адилтай үнэтэй болчихдог. Дээр бичсэн үнэ ханш бол камертай нь дагалдаж ирэх дурантай нь хавсарган гаргасан миний тооцоо юмярзайтал инээх Гэвч ингэлээ гээд муу зураг гарчихгүй. Дагалдаж ирдэг дурангуут ямар ч тохиолдолд ашигладаг энгийн дурангууд юм. Өмнөх үнийн дүнгүүдтэй төстэй тусна. Гэхдээ 600 доллар камер авлаа гэж бодоход дуран нь 1300 доллараар авчихад их сайхан болж өгнө. Эсэргээр нь авбал нээх сайхан зүйл мэдэр ч чадахгүйд хүрнэ. Дуран үндсэн энгийн хэрэглээнд 400 – 800 долларт тун сайхан дурангууд авчихна даа. Мэргэжлийн гэх тодотголтой нь бол багдаа 1200 аас эхлнэ ☹ Ер нь дурангийн хувьсал шинэчлэлүүд цахилгаан хадгалагч шиг хөгжил нь удаан тул сайн дуран насан туршид ч байхад дараа сүртэй шинэчлэл байхгүй юм. Юм гэхдээ яаж эргэнэ миний мунхаг бодол ийм байдаг

5.Бусад хэрэглэл

Камер дуран 2 оос гадна таньд хамгийн чухал зүйл аюулгүй байдалд байх оосор бугуйн оосор сайн чанрын цүнх, дурандаа зориулан филтер буюу хамгаалалтын шил, камерын толь дэлгэц шил арчих тусгай алчуур шингэн үлээдэг бүлүүр бүгдийг нь заавал авах хэрэгтэй. Зориулалтын бус зүйл хэрэглэж Монголчилов оо камерны настай хамаарна. Мөн гэрэл/speed ligth/, камерын хөл /tripod/ нэмэлтээр авчихаж болно. Хэрэв гэрэл муутай өрөөнд сурважлага зураг авахаар төлөвлөвөл speed light маш чухал шүү☺ Tripod Speedlight -ийг үндсэн сонголтондоо нэмчихвэл илүү бүтээлч зураг төрнө. Тоос шороо хир бурдагнаас хамгаалсан зүйлүүдийг 1 дүгээрт тавих хэрэгтэй шүү.

6.Хаанаас худалдаж авах вэ?

Улаанбаатарын маань томоохон цахилгаан бараануудын дэлгүүрт байна л даа. Гэхдээ тэд бол камерыг бол цахилгаан бараа талаас нь зардаг тул тэднээс авахаа жаахан бодооройхэлээ гаргах. Каноны албан ёсны төвөөс авчихаж болно. Голомт банкны картны төвийн хажууд байрладаг. Миний мэдэхээр Мөнгөн завьяагийн тэнд ТУНА гээд дэлгүүр байдаг. Бас Нарантуул зочид буудлын урдхан талд камер шоп гэж бас байдаг. Эндээс авах нь шулуухан ямааны мах халуун дээрээ амар байдаг ч 2 3 нугалцан үнэтэй юм авна даа. ☹ Танидаг хүмүүсээр захиулж найдвартай интернэт худалдааг сонгох хямд тусна. За иймэрхүү байдлаар та камерын сонголтоо хийнэ гэж бодож байна. Би тухайн үед камераа авах үед ийм асуудлуудад тулгарч байсан юм. Хүн амьтнаас асуухаар өөр өөрийнхөөр хариулж байсан ч үр дүн ердөө гарахгүй толгой эргүүлж байсан юм.Ганц нэгэн зүйлүүдийг ойлгож авч өөрөө судлах арга замыг нь заасан гэхүү дээ. Үнэ ханшаа харж байгаад 1000 доллар доторх камернууд хооронд сүр сар хийсэн дэвшил байхгүйг та бодох хэрэгтэй. Сайн камер тэдэн доллараар авна гэх нь асуудалтай юм. Үнэ өндөр байх тусам түүнийг дагаад чанар байдгыг камер бол утгаар нь таньд ойлгуулах болно.

Таньд хамгийн их сонголтонд тань нөлөөлөх хэрэгтэй сайтуудыг хүргье

Эдгээрээс хангалттай мэдээлэл авчихаж дөнгөнө.

Би өөрийн зүгээс санал болгох багцуудыг сонирхуулая: Минийхээр эдгээр загварууд бас дурангууд тус сайхан сонголт гэж бодож байна.Канон /Canon/ 1000 доллараас доош Canon 550D, 600D, 1100D + 18-55 is дуран бусад хэрэглүүдтэйгээ багтчихдаг. Мэдээж энэ загваруудаас аль нэг нь л дээ. Үүн дээр 18-135 мм арай илүү татчихдаг бол 1000 дөнгөж л гарна. Найкон /Nikon/ Nikon d3100 d5100 d90 эдгээрүүд маш сайхан сонголт болно. Өмнөх загварууд нь D70 D60 D3000 гэж үнэ боломжийн байх ч арай боловсронгуй хувилбарууд нь өмнөх нь 3 нь байх болно. Дурангийн хувьд канон адил хэмжээтэй авчихад давгүй. Мөн 18-200mm нэмээд өгчихвөл зиа тэгээд сайхан шүү дээ. Сая гаран төгрөгтэй бол эргэлзэж тээнгэлзэхгүй үйлдвэрлэгдсэн оныг нь харж байгаад л авчихна. Сүүлд гарсан дэвшилүүд өмнөх загваруудаа бодвол илүү боловсронгуй болох нь дамжгүй. Гэхдээ хуучин загварын шилдэгүүд нь үнэ нь хэвэндээ арай технологи нь сайжирсан хямд байх ч тийм тохиолдол маш анхааралтай судлаарай. Nikon D7000 сүүлд гарсан ч Nikon d300s ээс хямд байх ч юм уу. Энэ тохиолдолд шинэ технологийн шинэчлэл гэхээс илүүтэйгээр материал гарт эвтэйхэн байрлах удирдлагууд бат бөх байтлаар нь 300s -ийг сонгох юм. 50mm f1.8 дуран маш боломжийн үнэтэй тул эхний удаад та ийм багц авчихаад дараа нь хэдэн хэдэн зураг дараад сайт ухчихаар миний зөвлөгөөг харах шаардлаггүй болно Бусад брэндээс би дурдаж чадахгүй нь учир нь миний хэрэглэж барьж үзэж шагайсан 2 брэнд Зурагчин болгон өөр өөрийн зүгээс л ярина. Өөрийн бодлоор та бүхэнд сийрүүлэв.

http://www.facebook.com/groups/freephotographers/
Бичсэн: Telnet | цаг: 13:08 | Гэрэл зурагчдын өрөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


zurgiin studio neeh bodoltoi bain
Sain bain uu. Bi zurgiin studio neeh bodoltoi bain ymar apprat abal zugeer ve.
Бичсэн: eba (зочин) цаг: 16:02, 2014-12-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax