Tue-8-May-2012
Т.Буяндэлгэр - Миний мөрөөдөл бол бусдын мөрөөдөл болох


Миний мөрөөдөл бол бусдын мөрөөдөл болох

     Би дүү нартаа үлгэр ярихдаа “амар сайхандаа жаргажээ” гэж хэлэх хамгийн дуртай.
Би 4 дүү, ээжийнхээ хамт амьдардаг жирийн нэгэн айлын ууган хүү. Багаасаа олон дүүтэйгээ хамт өссөн болохоор хариуцлага гэдэг ойлголтыг хэн ч заагаагүй байхад сурчихсан. Тухайн үедээ бүх зүйлийг ойлгож мэдээгүй байсан болохоор надад хичээлээ сайн хийх нь миний хариуцлага гэж үздэг байлаа. Хамт сурдаг байсан хүүхдүүдийн эцэг эх нь ганц хичээл дээр онц гарахад л унадаг дугуй, компьютер тоглоом, хөгжим, камер гээд маш олон гоё зүйл хүүхэддээ авч өгдөгбайж билээ. Жаахан байсан болохоор ч тэрүү бүтүүхэндээ барьцаж, бас бүх хичээл дээрээ онц гарчихаад байхад юу ч өгдөггүй байсан ээжийгээ ямар шударга биш юм бэ? гэж дотроо ундуйцан боддог байсан.

     Гэхдээ намайг ямар мундаг юм бэ? гэж хэлэх найзуудынхаа үгээр хэсэг хугацаанд цэнэглэгдэж сэтгэл санааны хувьд хэмжиж болшгүй том бэлэг гардан авдаг байлаа. Манайх чинээлэг айлуудын тоонд ордоггүй харин ч бүр эсрэг эгнээнд багтдаг монголын олонхи болсон айлуудын нэг. Гэхдээ надад энэ байдлаасаа болж шаналж, бодит амьдралаа үзэн ядах болон хүнээс ичих сэтгэл төрж байсан удаагүй. Харин байгаа бодит байдлыг ухамсарлаж ирээдүйдөөрийн амьдралаа илүү боломжит түвшинд аваачих л чухал гэж боддог. Өөрийн амьдралын талаар нилээдгүй зүйлийг та бүхэнд дэлгэн яриад байгаа учир нь өөрийн бодит амьдралаас бий болсон нэгэн мөрөөдлөө илүү их ойлгуулах гэж хичээж байгаагийн илрэл юм.
     Хүн болгонд мөрөөдөл байдаг гэхдээ түүндээ тэмүүлж байгаа байдал нь харилцан адилгүй. Үүнээсээ шалтгаалан хүмүүсийн мөрөөдөл харилцан адилгүй хугацаанд биелэж байдаг. Зарим нь бүр биелэхгүй оюун санааны хувьд сайхан чигээрээ хадгалагданүлддэг. Миний мөрөөдөл юу вэ? энэ асуултыг өөрөөсөө асууж үзсэн хүн олон байгаа гэж би итгэж байна.Учир нь хүний мөрөөдөл тэр хүний үйл хөдлөлийг удирдан чиглүүлж байдаг.
     Өнөөдөр та хэн байх нь чухал биш магад хэдэн жилийн дараа ч их ач холбогдолгүй гэж боддог. Харин энэ хорвоог орхиод явчихсаны дараа та хэн байх вэ? Энэ бол маш чухал. Алдартай хүмүүсийн амьдрал тэдний үхсэнээс нь эхэлдэг гэсэн мэргэн үг байдаг. Бид амьд байх хугацаандаа юу хийж байснаас шалтгаалж хэн болох нь тодорхойлогддог.

      Магадгүй хүн төрөлхтөнд дуурсгах зүйл хийсэн бол бид мөнх настай. Агуу их сэтгэгчид аль эрт хорвоог орхисон ч тэдний нэр алдар одоог хүртэл амьд мэт яригдсаар байна.Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг. Би дуусахгүйн тулд мөрөөддөг. Миний ирээдүйн зорилго бол баян болох биш бас улсын их хурлын гишүүний суудал ч биш. Монгол улсаа дэлхийн тавцанд нэрийг нь цуурайтуулж дэлхийн бодлого тодорхойлогч улс гүрэн болгох явдал бол миний чин хүсэл эрмэлзэл бас ирээдүйн хамгийн том зорилго минь юм.

     Энэ зорилгынхоо талаар энд дурьдвал арай нүсэрдсэн бас томдсон зүйл болно. Тийм болохоор зорилгодоо хүрэхийн тулд мөрөөдөж явдагөөрийн нэгэн мөрөөдлөө та бүхэнтэй хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Миний хүүхэд наснаасаа мөрөөдөж явсан зүйл бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Harvard”-ийн их сургуульд улс орнуудын шилдэг залуустай мөр зэрэгцэн суралцаж тэдэнд өөрийн улсын оюутан залуусыг ямар чадварлаг болохыг харуулах явдал. Мөрөөдөл маань ирээдүйн зорилготой минь нягт уялдаж байгаа юм. Учир нь босго өндөртэйдэлхийн хэмжээний сургуульд элсэн ороод шилдэг оюутан нь байна гэдэг хүн болгон чаддаг зүйл биш гэж боддог. Магадгүй энэхүү сургуулийн шилдэг оюутан нь байна гэдэг бол улс орныхоо нэрийг дэлхийн түвшинд гаргах бас нэг боломж нь болж өгнө.
     Өрхийн сарын орлого нь цэвэрлэгчийн цалин, эх орны хишгээс хэтэрдэггүй айлын хувьд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн их сургуульд хүүхдээ сургана гэдэг бол санхүүгийн хувьд маш их асуудалтай. Иймээс надад зөвхөн тэтгэлэг авч л мөрөөдлийн сургуульдаа суралцах боломж олдож байгаа юм. Хүссэн болгон нь очиж сурч чаддаггүй сургуульд тэтгэлэг авч элсэн ороод шилдэг нь байна гэдэг бол нилээдгүй их хүч хөдөлмөр шаардана.

     Бага байхдаа хичээлээ сайн хийх нь миний хариуцлага гэж бодож байсан тэрхүү бодол маань одоо бүр илүү өргөн хүрээнд тавигдаж байна. Учир нь тэтгэлэг авахын тулд зүгээр нэг онц сурах хангалтгүй. Сурч буй мэргэжлээрээ хамгийн шилдэг нь байхаас гадна англи хэлийг төрөлх хэл шигээ сайн сурч, нийгмийн идэвхи сайтай байж, олон том тэмцээн уралдаанд өндөр амжилт үзүүлэх шаардлага гарч ирж байна. Миний хувьд зүгээр хүсч мөрөөдөөд суухыг үзэн яддаг. Бас яриад байх биш бодит ажил болгож үр дүнг нь харах нь нэн тэргүүний асуудал гэж дүгнэдэг.
     Иймээс ч ямар нэг зүйлд хандахдаа би бусдаас өөр байдлаар өөдрөг сэтгэлгээгээр ханддаг. Тухайлбал хичээлээ хийхийг ихэнхи оюутнууд яршиг төвөг мэтээр сэтгэж сэтгэл гаргах нь бага байдаг. Харин миний хувьд хичээл хийхдээ хайртай хүнтэйгээ уулзах гэж байгаа юм шиг, урьд нь очиж үзээгүй газартаа очих гэж байгаа юм шиг, сайхан хоол идэх гэж байгаа юм шиг хүсч тэмүүлж хийдэг ийм ч болохоор бусад оюутнуудтай харьцуулахад илүү амжилттай суралцдаг. Хичээлээ хийгээд онц суралцах хангалтгүй гэж дээр дурьдсан.

     Ингээд нийгмийн идэвхийг яаж сайжруулах вэ? гэж бодсоны эцэст “НҮБ”-ийн залуучуудын зөвлөх хорооны гишүүнээр, олон улсын хүний эрхийн байгууллага болох “Emnesty international”-ийн монгол дахь салбарын гишүүнээр, “Төгсголомт” ТББ-д УЗ-ийн гишүүнээр ажилладаг болсон. Энэ нийгмийн идэвхээрээ дамжуулж англи хэлийг суралцаж байгаа. Олон улсын байгууллагууд болохоор англи хэлний тодорхой хэмжээний мэдлэг шаарддаг, англи хүмүүстэй харилцах шаардлага ч бас гардаг.Үүнээс улбаалаад англи хэлний мэдлэгээ дээшлүүллэх боломжтой болж байна. Тэмцээн уралдааны хувьд гэвэл парламентийн мэтгэлцээн, уран илтгэл, эсээний тэмцээнүүдэд тодорхой хэмжээний амжилтыг улсын хэмжээнд үзүүлж байсан. Гэхдээ цаашдаа олон улсын хэмжээнд өөрийн улс орны нэрийг гаргасан том амжилт үзүүлэхээр хичээж байна.
     Эдгээрээс үзвэл би мөрөөдлийн сургуульдаа суралцахаар өөртөө бага ч гэсэн тусалчихсан байгаа гэдэг нь харагдаж байна. Хугархай харандаагаар бүтэн харандаа зурж болдог гэдэг мэргэн үг байдаг. Үүний нэгэн адил ядуу айлын цэвэрлэгч хүний хүүхэд ч “Harvard”-ийн их сургуульд сурч болдог гэдгийг залууст харуулахыг хүсч байна. Магадгүй ээж маань намайг бүтэн хоолтой өсгөж чадаагүй ч гэлээ бүтэн ухаантай бүрэн ухамсартай өсгөж хүмүүжүүлж чадсан. Үүний ачаар л би өнөөдөр энэхүү эсээг та бүхэнд бичиж өгөх зэрэгтэй амьдарч байна.
     Хүний амьдрал бэрхшээлтэй байж сонирхолтой болдог. Хүн болгон мандрин идэх дуртай. Гэхдээ тэд хэзээ ч хальстай нь иддэггүй дандаа хальсыг нь арилгаж иддэг. Мандрины хальс гашуун исгэлэн байдаг ч дотроо шүүслэг сайхан жимсийг агуулж байдаг. Үүний нэгэн адил амьдрал амжилт бүтээл, аз жаргал, хүсэл мөрөөдлийг бэрхшээлээр нууж халхавчилсан байдаг.
     Харамсалтай нь ихэнхи хүмүүс үүнийг мэдэхгүй бэрхшээл тулгармагц цуцаж шантардаг. Үүнээс шалтгаалж бүх хүмүүс өөрийн хүссэн зүйлдээ хүрч чаддаггүй. Чивчирсэн бодол, унтаагүй нойр, ханаагүй цэнгэл, хэмжиж болшгүй тэвчээр,шүд зуун өөртөө амласан амлалт л намайг мөрөөдөлд маань хүргэнэ гэдэгт би итгэдэг.

     Залуусдаа хандаж хэлэхэд эрсдэл ашиг 2 эерэг хамааралтай байдаг гэдгийг санах хэрэгтэй. Тийм болохоор алдаа гаргахаас битгий ай зөвхөн онохын төлөө л тэмцэх хэрэгтэй.

http://www.facebook.com/ Нэг ардчилал клуб

Бичсэн: Telnet | цаг: 05:30 PM | Эссэ, Лекц
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


bid bodoj baigaagaasaa iluu uhaantai
Gagtshuu uil hergiig am bish gar buteedeg gedgiig ta bid urgelj sanaj baih estoi shuu. Herev tanii zam muhardval oor zamaar yavaarai

Tanai husel moroodol, uil hereg tani bodson shigee butej, medsen shigee batji baih boltugai tand amjil husii bs az jargal husiii
Бичсэн: mendbayr цаг: 12:27 AM, Fri-8-Mar-2013 | Холбоос | |


Үнэхээр таалагдлаа, чамаар бахархаж байна.
Бичсэн: Bede (зочин) цаг: 10:21 AM, Wed-25-Jul-2012 | Холбоос | |


нараа
Сайн байна уу. Чамд амжилт хүсье. Үнэхээр зөв бодолтой, зорилго тэмүүлэлтэй суралцаж байгаа чамаар бахархаж байнаа.
Бичсэн: Зочин цаг: 07:39 AM, Fri-29-Jun-2012 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant