Sun-1-Jul-2012
Камерын тохируулга

1. DSLR камерын ерөнхий тохируулгыг хийхдээ хамгийн түрүүнд мэдээж ISO Speed буюу гэрэл мэдрэх хурстг тохируулна. та камерынхаа хамгийн бага мэдрэгч буюу 100 гэсэн хурд дээр тожируулаарай. Сенсорны гэрэл мэдрэх хурдын талаар дараа дэлгэрэнгүй заах учраас энд цааш нь нурших хэрэггүй байх. Хэрвээ таны камер ISO50 гэх мэтээр доошилдог бол аль болох хамгийн бага дугаарыг л хэрэглээрэй. ISO speed бага байх тусам чанартай цэвэр зураг гарнаа гэсэн ерөнхий ойлголтыг л тогтоочих. Noise багатай цэвэр зураг байх болно.

2. White balance буюу үүнээс цааш WB гээд явах болно. Энэ бол дижитал гэрэл зургын хамгийн гол зүйл шүү! Та камертаа энэ бол Саарал өнгө шүү гэсэн мэдээлэл өгснөөр камер тань бусад өнгийг тооцоолж гаргаж байгаа гэдгийг мартаж болохгүй тиймээс буруу мэдээлэл өгвөл бүх өнгө буруу болно. Гэрлийг Келвиний нэгжээр хэмжиж өгөгдөл өгдөг бөгөөд одоогийн хувьд та бүхэн авах гэж буй зургаасаа шалтгаалаад Flash, daylight, cloudy гэх мэтээр тохирох WB-ээр нь авч байгаарай. Мөн жоохон залхуудуу хүмүүс бол Auto WB дээр тавьцан байхад хол зөрөөд сүйд болохгүй шүү! Харин мэргэжлийн гэрэл зурагчдын хувьд өнгө маш чухал учраас их нарийн тохиргоог зураг дарах болгоныхоо өмнө хийдэг үүнийг та бүхэнд анхан шатны хичээл дуусахаар зааж өгөх болно.

3. Exposure Мetering..

Та авах гэж буй зүйлийнхээ гэрлийг хэмжихдээ тухайн зүйл дээр фокусаа тааруулаад зураг авах товчоо хагас дардаг шүү дээ! Энэ үед камер тань тухайн хэсгээс нэвтэрч буй гэрлээр тойоцоог гаргадаг. Энд 3-н аргачлал байдаг

               а. Матрикс буюу ерөөсөө таньд харагдаж байгаа бүх зүйлсээс дундчилж авсан гэрэл

               б. Center weighted буюу төвийн гол хэсгийн гэрлээр хэмжиж

               в. Spot metering буюу яг таны фокусаа тааруулаад хагас дарахад хэмжигдэх хэсэг гэсэн 3-н хэсгээс таныг 3-р аргыг сонгоорой гэж зөвлөмөөр байна. Ингэснээрээ та яг авах гэж буй зургынхаа гол зүйлийг фокус тааруулаад shutter release товчоо хагас даран фокусаа тааруулахад гэрэл хэмжигч яг тэр хэсгийн гэрлээр тохирч авагдах болно.

4. Focus mode буюу фокусаа тохируулах. Үүнд мөн л 3-н арга бий.

               а. М - буюу мануалаар фокусаа тохируулах. Маш сайн арга боловч цаг болон ажил шаардах муу талтай. Хүн бүр хараа сайтай байдаггүй..ккк

               б. C - болон Continuous servo буюу дагаж фокус авах. Энэ аргыг ихэвчлэн спортын гэрэл зурагт л хэрэглэдэг.

               в. S - Single servo буюу нэг удаагийн фокус тааруулах. Энэ арга хамгийн шилдэг нь юм. Та зураг авах бүрт өөр өөр байрлал болон өөр өөр зүйл авч буй учраас хамгийн их фокус сайн гаргахыг хүссэн хэсэгтээ цэгийг тааруулаад авах товчлуураа хагас дарахад фокус таарах болно. Тэгэхээр камерынхаа лензний зүүн гарт байх M,S,C гэсэн 3-н үсгээс S-ийг нь сонголоо шүү!

5. Focus area буюу зургынхаа аль хэсэгт фокусаа тааруулах

               а. Single Area

               b. Dynamic Area

               c. Group dynamic area

               d. dynamic area with closest subject priority гэсэн 4-н сонголт бий.

Эдгээрээс Single area AF буюу зөвхөн нэг хэсэгт тааруулж авах фокус нь хэрэглэхэд хялбараас гадна илүү үр дүнтэй гээд ойлгоорой! Мэдээж байгалийн болон бусад төрлийн зургууд авах тохиолдолд өөр фокус арэа хэрэглэх ч бидний хувьд травел фото хэлбэрээр одоохондоо авч буй учраас энэ аргыг сонголоо.

6. Ингээд 6-рт буюу хамгийн сүүлд гэхдээ хамгийн чухал нь болох зураг авах файлаа сонгоорой! Хэрвээ спортын зураг биш тэгээд ч таны меморид зай байгаа бол би ерөөсөө л RAW файлыг сонгоно. Учир нь зургын хэмжээ томоос гадна та бага зэргийн алдаа гаргасан бол тэдгээрийг та засах боломжтой гэсэн үг юм.

http://www.facebook.com/groups/freephotographers/

Бичсэн: Telnet | цаг: 01:18 PM | Гэрэл зурагчдын өрөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant