2012-02-13
Хайртдаа барих гэнэтийн бэлэг


Хайртай хүндээ хамгийн сайхан бэлгийг барихыг хүсэж байна уу залуусаа. Тэгвэл таны хайртай хүндээ барих хамгийн өвөрмөц, хамгийн сайхан бэлэг болно гэдэгт итгэлтэй байна. За дагаад хийгээрэй амжилт хүсье.


Орц:
1. Кекс
2. Цэцгийн сав
3. Бүдүүн соруул
4. Мөхөөлдөс
5. Шоколадтай жигнэмэг
6. Цэцэгнүүд

 Хийх дараалал:
1. Кекс ямар ч төрлийн байж болно. Энэ зөвхөн таны сонголт


2. Кексээ цэцгийн савныхаа ёроолд тааруулан зүснэ.


3. Цэцгийн савны ёроолд нь тааруулж зүссэн кексээ хийнэ.
/Цэцгийн савны оронд гоё хэлбэртэй аяга сав ч байсан болно./


4. Сонгож авсан соруулаа ваарны дээд ирмэгээс 1 хуруу богиноо хайчилж хуваана.
/Соруулын хувьд бүдүүн байвал сайн/


5. Хайчилж авсан соруулаа саван дотор байгаа кексэндээ сайн суулгаж өгнө.


6. Соруул тэгшхэн байх ёстой шүү.


7. Ингэсний дараа хайртынхаа дуртай мөхөөлдсийг дотор нь хийнэ. Соруулан дотроо хийж болохгүй.


8. Соруулны дээд ирмэгээс 1 хуруу зай үлдээгээд дүүртэл нь мөхөөлдөсөө хийнэ.


9. Дараа нь мөхөөлдөсний дээд талыг тэгшилж өгнө. Ингэхээсээ өмнө та хүнсний бээлий өмсөөрэй.
Бэлтгэсэн савтай мөхөөлдөсөө түр хөргөгчинд хөлдөөгөөрэй.


10. Шоколадтай жигнэмэг байх хэрэгтэй. Аль болох шоколад ихтэй байвал сайн.


11. Жигнэмэгээ жижиг болтол үйрүүлэх  хэрэгтэй. Энэ цэцгийн хөрсний дээд өнгийг бэлдэж байна гэсэн үг.


12. Савтай хөлдөөсөн зайрмаган дээрээ үйрүүлсэн жигнэмэгээ хийж өгнө. Яг л цэцгийн шороо мэт харагдана.


13. Доор нь байгаа зайрмаг ил харагдах ёсгүй шүү.


14. Ингээд соруулны нүхээр цэцгийн ишээ оруулж цэцгээ суулгана.
Цэцгийн ишний тэрүүгээр шоколадны дахин үйрмэгээ хийнэ.


15. За ингээд хайртдаа өгөх бэлэг тань бэлэн боллоо.



Та өөрийнхөөрөө сэтгээд юу ч хийж болно.

http://gereltnaran.blog.banjig.net/-с


Хэн нэгнийг баярлуулах сайхан байдаг тэр тусмаа  хайртай хүнээ баярлуулна гэдэг юутай ч зүйрлэшгүй хамгийн сайхан байдаг шүү дээ. 
Хайртай хүнээ  баярлуулахаар шийдсэн танд баяр хүргэе.



Энэхүү зөвлөгөөг хуулбарлан оруулсан ч эх сурвалжийг нь дурдсан болно.
За амжилт сайн сайхныг хүсье.





Бичсэн: Telnet | цаг: 15:34 | Бэлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Хундагат
Түр хөлдөөгчинд хийх байсан юм даа. баярлах
Бичсэн: Telnet цаг: 18:05, 2012-02-17 | Холбоос | |


маруужин нь хайлцаншд, яах ёстой байсын бол кк
Бичсэн: хундага цаг: 12:32, 2012-02-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax