2012-02-05
J2ME цэсээр гүйлгээ хийх нь
J2ME меню руу нэвтрэх заавар:­    Most Money менюг сонгоно.­    Гар утасны дугаараа оруулна.­    ПИН кодоо оруулна.­    Менюны хэлээ сонгоно.­    “Нэвтрэх” товчийг дарна.Санамж: Хэрэглэгч өөр хүний гар утсан дээрх J2ME меню дээр өөрийн дугаар болон ПИН кодыг оруулан гүйлгээ хийх боломжтой. J2ME меню дээр ПИН кодыг зөвхөн меню рүү нэвтрэх үед ашиглана, гүйлгээ хийх үед дахин ПИН код шаардахгүй.Үндсэн меню­    Most Money меню рүү нэвтрэхэд дараах үндсэн үйлчилгээнүүд харагдана.­    Negj ceneglex /Topup/­    Mongon shiljuuleg /Money transfer/­    Xudaldan avalt /Purchase/­    Bill tolbor /Bill payment/­    N-Pay /N-Pay/­    TAN avax /Get TAN/­    Uldegdel shalgax /Get balance/­    Suuliin guilgee /Last transactions/­    PIN kod solix /Change PIN/1.    Нэгж цэнэглэхХэрэглэгч Та уг үйлчилгээгээр банкны данснаасаа өөрийн болон бусдын урьдчилсан төлбөрт дугаарыг нэгжээр цэнэглэх боломжтой.Санамж: Одоогоор зөвхөн Мобикомын хэрэглэгчид Мост Мони үйлчилгээг ашиглах боломжтой байгаа тул нэгж цэнэглэх үйлчилгээгээр зөвхөн Мобикомын дугаарыг цэнэглэнэ.Нэгж цэнэглэх гүйлгээ хийх заавар:­    Most Money меню рүү нэвтэрнэ.­    Negj ceneglex /Topup/ үйлчилгээг сонгоно.­    Хүлээн авах хэрэглэгчийг утасны жагсаалтаас сонгох эсэхийг асууна. “Тийм” гэж сонговол утасны жагсаалтаас хүлээн авах хэрэглэгчийг сонгоно. “Үгүй” гэж сонгосон тохиолдолд хүлээн авах хэрэглэгчийн дугаарыг гараас оруулж өгнө.­    Дансны жагсаалтаас шилжүүлэх дансаа сонгоно.­    Цэнэглэгч картын төрлөө сонгоно.­    Гүйлгээний утга оруулна. Заавал оруулах шаардлагагүй.­    Оруулсан мэдээллээ шалгаж баталгаажуулан “OK” товчийг дарна.­    Гүйлгээ амжилттай эсвэл амжилтгүй болсон мэдэгдэл хэрэглэгчийн тохируулсан мэдэгдэл хүлээн авах сувгаар ирнэ. /имэйлээр эсвэл мессежээр/Санамж: Хэрэглэгч өөрийнхөө дугаарыг цэнэглэх тохиолдолд хүлээн авах хэрэглэгчийн дугаар дээр өөрийнхөө дугаарыг оруулна. Харин өөр хүний дугаарыг цэнэглэх бол тухайн хүнийхээ дугаарыг оруулна.2.    Мөнгөн шилжүүлэгХэрэглэгч Та уг үйлчилгээгээр өөрийн данс хооронд эсвэл бусдын данс руу мөнгө шилжүүлэх боломжтой.Дэд меню: ­    Ooriin dans ruu /Өөрийн данс хооронд шилжүүлэг хийх/­    Busdyn dans ruu /Бусдын данс руу шилжүүлэг хийх/
Өөрийн данс хооронд шилжүүлэг хийх заавар:­    Most Money меню рүү нэвтэрнэ.­    Mongon shiljuuleg /Money transfer/ үйлчилгээг сонгоно.­    Ooriin dans ruu /To my account/ дэд менюг сонгоно.­    Дансны жагсаалтаас шилжүүлэх дансаа сонгоно.­    Дансны жагсаалтаас хүлээн авах дансаа сонгоно.­    Гүйлгээний дүнгээ оруулна.­    Гүйлгээний валютыг сонгоно. /Ялгаатай валютын дансны хооронд гүйлгээ хийхэд гүйлгээний дүн шилжүүлэгч банкны ханшаар хөрвөнө./­    Гүйлгээний утга оруулна. Заавал оруулах шаардлагагүй.­    Оруулсан мэдээллээ шалгаж баталгаажуулан “OK” товчийг дарна.­    Гүйлгээ амжилттай эсвэл амжилтгүй болсон мэдэгдэл хэрэглэгчийн тохируулсан мэдэгдэл хүлээн авах сувгаар ирнэ. /имэйлээр эсвэл мессежээр/
Бусдын данс руу шилжүүлэг хийх заавар:­    Most Money меню рүү нэвтэрнэ.­    Mongon shiljuuleg /Money transfer/ үйлчилгээг сонгоно.­    Busdyn dans ruu /To other’s account/ дэд менюг сонгоно.­    Хүлээн авах хэрэглэгчийг утасны жагсаалтаас сонгох эсэхийг асууна. “Тийм” гэж сонговол утасны жагсаалтаас хүлээн авах хэрэглэгчийг сонгоно. “Үгүй” гэж сонгосон тохиолдолд хүлээн авах хэрэглэгчийн дугаарыг гараас оруулж өгнө.­    Дансны жагсаалтаас шилжүүлэх дансаа сонгоно.­    Гүйлгээний дүнгээ оруулна.­    Гүйлгээний валютыг сонгоно. /Ялгаатай валютын дансны хооронд гүйлгээ хийхэд гүйлгээний дүн шилжүүлэгч банкны ханшаар хөрвөнө./­    Гүйлгээний утга оруулна. Заавал оруулах шаардлагагүй.­    Оруулсан мэдээллээ шалгаж баталгаажуулан “OK” товчийг дарна.­    Гүйлгээ амжилттай эсвэл амжилтгүй болсон мэдэгдэл хэрэглэгчийн тохируулсан мэдэгдэл хүлээн авах сувгаар ирнэ. /имэйлээр эсвэл мессежээр/ Санамж: Хэрэв Мост Мони үйлчилгээнд бүртгэлгүй хэрэглэгч рүү мөнгө шилжүүлвэл ХХБ дээр тухайн хэрэглэгчийн утасны дугаар дээр автоматаар данс үүсэж шилжүүлсэн мөнгө тухайн дансанд байршина. Хэрэглэгч иргэний үнэмлэх болон гар утастайгаа ХХБ-ны салбар дээр очин Мост Мони үйлчилгээний хэрэглэгч болсноор хүлээн авсан мөнгөө захиран зарцуулах боломжтой болно.3.    Худалдан авалт гүйлгээ хийхХэрэглэгч Та уг үйлчилгээгээр банкны данснаасаа худалдаа, үйлчилгээний газар худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх боломжтой.Худалдан авалт гүйлгээ хийх заавар:­    Most Money меню рүү нэвтэрнэ.­    Xudaldan avalt /Purchase/ үйлчилгээг сонгоно.­    Дансны жагсаалтаас шилжүүлэх дансаа сонгоно.­    Мерчантын дугаарыг оруулна.­    Гүйлгээний дүнгээ оруулна.­    Гүйлгээний валютыг сонгоно. /Худалдан авалтын гүйлгээ нь зөвхөн төгрөгөөр хийгдэнэ./­    Гүйлгээний утга оруулна. Заавал оруулах шаардлагагүй.­    Оруулсан мэдээллээ шалгаж баталгаажуулан “OK” товчийг дарна.­    Гүйлгээ амжилттай эсвэл амжилтгүй болсон мэдэгдэл хэрэглэгчийн тохируулсан мэдэгдэл хүлээн авах сувгаар ирнэ. /имэйлээр эсвэл мессежээр/Санамж: Мерчант гэдэгт бараа, үйлчилгээ борлуулж буй хувь хүн, байгууллагыг ойлгоно. Мерчантын дугаар нь гар утасны дугаар эсвэл мерчантын төлөөлсөн дурын код байж болно.4.    Билл төлбөр гүйлгээ хийхХэрэглэгч Та уг үйлчилгээгээр банкны данснаасаа цахилгаан, орон сууц, СӨХ, зэрэг дараа төлбөрт хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой.Билл төлбөр меню рүү хандахад таны төлбөрийг нь төлөхөөр бүртгүүлсэн Биллер байгууллагуудын жагсаалт гарч ирнэ. Та хэрэглэгчийн вэбээрээ орж энэхүү Биллерийн жагсаалтыг засварлах боломжтой. Тухайн жагсаалтаас төлбөрийг нь төлөх Биллерээ сонгоод Билл төлөх үйлдлийг эхлүүлнэ. Биллер байгууллагууд нь ерөнхий хоёр төрөлтэй. Үүнд: ­ Нэхэмжлэхтэй : Биллер байгууллага нь Биллийн мэдээллээ МОСТ-оор дамжуулж хэрэглэгчиддээ илгээдэг байгууллага. Та гар утсаараа хандаж тухайн нэг Биллерийг сонгоод өөрийн нэр дээр хүлээгдэж байгаа Биллийн мэдээллийг шалгаад төлөх боломжтой. Жишээ нь УБЦТС –ний цахилгааны төлбөрөө гар утсаараа шалгаад төлөх боломжтой.­ Нэхэмжлэхгүй : Биллийн мэдээллийг МОСТ-оор дамжуулахгүй шууд хэрэглэгчдээ хүргэдэг байгууллагууд энэ хэлбэрт хамаарна. Ямар хэрэглэгчийн, хэдэн төгрөгийн төлбөр төлөхөө та өөрөө мэдээд мэдээллээ оруулаад төлбөрөө төлнө гэсэн үг. Жишээ нь Мобикомын төлбөрөө төлөх бол 2222 утсанд хандаж төлбөрийн дүнгээ мэдээд төлбөр хийх боломжтой. Нэхэмжлэхтэй биллерийн төлбөр төлөх:­    Most Money меню рүү нэвтэрнэ.­    Bill tolbor /Bill payment/ үйлчилгээг сонгоно.­    Дансны жагсаалтаас шилжүүлэх дансаа сонгоно.­    Биллерийн жагсаалтаас төлбөр төлөх биллерээ сонгоно. ­    Дэлгэцэн дээр төлөх биллийн мэдээллийг харуулна.­    Биллийн мэдээллийг шалгаад “OK” товчийг дарж цааш үргэлжлүүлнэ.­    Биллийг хэсэгчилж төлөх бол “OK”, үгүй бол “Back” товчийг дарна.­    Хэсэгчилж төлөх дүнгээ оруулаад “OK” товчийг дарна.­    Гүйлгээ амжилттай эсвэл амжилтгүй болсон мэдэгдэл хэрэглэгчийн тохируулсан мэдэгдэл хүлээн авах сувгаар ирнэ. /имэйлээр эсвэл мессежээр/Нэхэмжлэхгүй биллерийн төлбөр төлөх:­    Most Money меню рүү нэвтэрнэ.­    Bill tolbor /Bill payment/ үйлчилгээг сонгоно.­    Дансны жагсаалтаас шилжүүлэх дансаа сонгоно.­    Биллерийн жагсаалтаас төлбөр төлөх биллерээ сонгоно.­    Биллийн дугаар эсвэл хэрэглэгчийн дугаараа оруулна. Энэ дугаар нь тухайн хэрэглэгчийг таних дугаар юм.­    Биллийн дүн буюу төлөх дүнгээ оруулна.­    Дэлгэцэн дээр төлөх биллийн мэдээллийг харуулна.­    Биллийн мэдээллийг шалгаад “OK” товчийг дарна.­    Гүйлгээ амжилттай эсвэл амжилтгүй болсон мэдэгдэл хэрэглэгчийн тохируулсан мэдэгдэл хүлээн авах сувгаар ирнэ. /имэйлээр эсвэл мессежээр/Санамж: Биллер гэдэг нь гэрээ байгуулсан хэрэглэгчиддээ дараа төлбөрт нөхцөлөөр үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд юм. ОСК, СӨХ, Цахилгаан, КаТВ гэх мэт.5.    N-pay гүйлгээ хийхХэрэглэгч уг үйлчилгээгээр банкны данснаасаа бүх төрлийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой. /Урьдчилсан төлбөрт олон улсын яриа, интернет, суурин утас, КаТВ гэх мэт/N-Pay гүйлгээ хийх заавар:­    Most Money меню рүү нэвтэрнэ.­    N-Pay /N-Pay/ үйлчилгээг сонгоно.­    Дансны жагсаалтаас шилжүүлэх дансаа сонгоно.­    Бүтээгдэхүүний дугаарыг гараас оруулна.­    Хүлээн авах хэрэглэгчийн дугаарыг оруулна.­    Гүйлгээний утга оруулна. Заавал оруулах шаардлагагүй.­    Оруулсан мэдээллээ шалгаж баталгаажуулан “OK” товчийг дарна.­    Гүйлгээ амжилттай эсвэл амжилтгүй болсон мэдэгдэл хэрэглэгчийн тохируулсан мэдэгдэл хүлээн авах сувгаар ирнэ. /имэйлээр эсвэл мессежээр/Санамж: Хэрэглэгч худалдаж авахыг хүссэн бүтээгдэхүүнийхээ дугаар болон үнийг  хэрэглэгчийн вэб дээрээс эсвэл 326289 дугаараас лавлана.


Д/д Бүтээгдэхүүн Дугаар Үнэ
1 Глобус экспресс 3000 101014 3,000 ₮
2 Глобус экспресс 5000 101022 5,000 ₮
3 Глобус экспресс 10000 (+500) 101030 10,000 ₮
4 Глобус экспресс 20000 (+1500) 101048 20,000 ₮
5 Глобус карт 3000 101055 3,000 ₮
6 Глобус карт 5000 101063 5,000 ₮
7 Глобус карт 10000 (+500) 101071 10,000 ₮
8 Глобус карт 20000 (+1500) 101089 20,000 ₮

 6.    ТАН код авахХэрэглэгч Та ТАН кодыг ашиглан бэлэн зарлага болон худалдах гүйлгээг хийх боломжтой.ТАН код авах заавар:­    Most Money меню рүү нэвтэрнэ.­    TAN avax /Get TAN/ үйлдлийг сонгоно.­    Хэрэглэгчид ТАН код мессежээр ирнэ.Санамж: ТАН код нь бэлэн зарлага болон мерчантаас эхлэлтэй худалдах гүйлгээнд ашиглагдах, түр нэвтрэх нууц дугаар юм. Хэрэглэгч уг 2 гүйлгээнд данснаасаа мөнгө гаргахын тулд өөрийнхөө ПИН кодыг ашиглахгүй, харин оронд нь ТАН кодыг ашиглана. Ингэснээр хэрэглэгчийн ПИН кодны нууцлал илүү хангагдах юм. ТАН код нь 5 минутын дотор хүчингүй болох тул энэ хооронд амжиж гүйлгээнд ашиглана. Мөн нэг ашигласан ТАН кодыг дахин гүйлгээнд ашиглаж болохгүйг анхаарна уу.7.    Үлдэгдэл шалгахХэрэглэгч Та Мост Мони үйлчилгээнд холбуулсан банкны дансныхаа үлдэгдлийг гар утаснаасаа шалгах боломжтой.Үлдэгдэл шалгах заавар:­    Most Money меню рүү нэвтэрнэ.­    Uldegdel shalgax /Get balance/ үйлдлийг сонгоно.­    Үлдэгдэл шалгах дансаа сонгоно.­    Дансны үлдэгдэл дэлгэц дээр харагдана.8.    Сүүлийн гүйлгээ шалгахХэрэглэгч Та Мост Мони үйлчилгээгээр хийгдсэн сүүлийн 3-н гүйлгээний лавлагааг гар утаснаасаа шалгах боломжтой.Сүүлийн гүйлгээ шалгах заавар:­    Most Money меню рүү нэвтэрнэ.­    Suuliin guilgee /Last transactions/ үйлдлийг сонгоно.­    Сүүлийн гүйлгээний мэдээлэл дэлгэц дээр харагдана.9.    ПИН код солихХэрэглэгч Та энэ үйлдлийг ашиглан ПИН кодоо солих боломжтой.ПИН код солих заавар:­    Most Money меню рүү нэвтэрнэ.­    PIN kod solix /Change PIN/ үйлдлийг сонгоно.­    Хуучин ПИН кодоо оруулна.­    Шинэ ПИН кодоо оруулна.­    Шинэ ПИН кодоо дахин оруулна.­    Үйлдэл амжилттай эсвэл амжилтгүй болсон мэдэгдэл дэлгэц дээр харагдана.Санамж: ПИН код нь гүйлгээ хийхэд ашиглагдах 4-н оронтой тоо юм. Хэрэглэгчид Мост Мони үйлчилгээнд анх бүртгүүлэхэд системээс автоматаар үүсгэсэн ПИН код мессежээр ирнэ. Хэрэглэгч энэхүү ПИН кодыг өөрийнхөө ПИН кодоор солих шаардлагатай. ПИН код солиход дараах зүйлсийг анхаарна уу.­    ПИН код нь хэрэглэгчийн мэдээллээс агуулж болохгүй. /Гар утасны дугаар, төрсөн он, сар гэх мэт/­    1111, 2222, 2011 зэрэг түгээмэл ашиглагддаг ПИН кодоор солиж болохгүй.­    Өмнө нь ашигласан ПИН кодоор солиж болохгүй. Харин ПИН код 3-н удаа солигдсоны дараа тухайн ПИН кодыг ашиглаж болно.­    Аюулгүйн үүднээс ПИН кодыг тодорхой хугацааны давтамжтай байнга солиж байх ёстой.Анхаарах зүйлс
­    Хэрэглэгч ПИН кодоо 3-н удаа буруу оруулсан тохиолдолд хэрэглэгчийн ПИН кодыг автоматаар түгжиж гүйлгээ хийх эрхийг хаана. Ийм тохиолдолд хэрэглэгчийн үйлчилгээний 326289 дугаарт эсвэл үйлчилгээ авсан банкны салбар дээрээ очиж ПИН кодоо сэргээлгэх шаардлагатай.­    Гар утсаа гээсэн тохиолдолд дансаа эрсдэлээ хамгаалах үүднээс хэрэглэгчийн вэбээр орж өөрийнхөө эрхийг түр хаах эсвэл хэрэглэгчийн үйлчилгээний 326289 дугаарт хандаж үйлчилгээний ажилтанаар үйлчилгээний эрхээ түр хаалгах шаардлагатай.­    ПИН код нь таны данс руу нэвтрэх нууц дугаар тул бусдад мэдэгдэх, тэмдэглэж авах зэрэг үйлдлээс татгалзах хэрэгтэй. Аюулгүйн үүднээс ПИН кодоо тогтмол сольж байхыг зөвлөе.­    Гүйлгээний дүн, валют, хүлээн авах хэрэглэгч зэрэг гараас оруулсан мэдээллээ сайтар шалгаж, баталгаажуулсны дараа гүйлгээг хийж байна уу.­    Хэрэв таньд гүйлгээний мессеж ирэхгүй бол мэдэгдэл авах сувгаа имэйлээр тохируулсан эсэх, гар утасны inbox дүүрсэн эсэх, гар утсанд мессеж хүлээн авах тохиргоо хийгдсэн эсэхийг шалгана уу.http://mmsoftlaunch.blogspot.com/
Бичсэн: Telnet | цаг: 23:54 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax