2012-02-05
Most Money цэсийг хэрхэн суулгах вэ?
Мост Мони үйлчилгээний цэс нь Таны гар утасны онцлогоос хамааран STK болон J2ME гэсэн хоёр төрөлтэй. Та өөрт тохирсон цэсийг сонгон суулгаарай.   a)    STK цэсийг ашиглахын тулд Таны гар утас дараах шаардлагыг хангасан байна. -          Таны утасны сим картны багтаамж 128 kb-аас дээш байх шаардлагатай. Хэрэв та 128К-с бага багтаамжтай СИМ карттай бол Мобикомын үйлчилгээний төв дээр ирж СИМ-ээ солиулах шаардлагатай.-          Хятад улсад үйлдвэрлэсэн хувийн үйлдвэрийн утсан дээр суух боломжгүйг анхаарна уу.STK цэс суулгах заавар:-          On” гэсэн мессежийг 579 дугаарт илгээнэ.-          579 дугаараас “Menu suusan xariu irtel ta gar utsaaraa yrix, message bichix, untraax uildluud xiixgui tur huleene uu.”  гэсэн мессеж ирнэ.-          Хэсэг хугацааны дараа “MostMoney menu installed” гэсэн мессеж ирснээр хэрэглэгчийн SТК цэс бүрэн сууж дуусна.-          Үүний дараа та Мост Мони цэс рүүгээ орон “шинэчлэх” командыг сонгон шинэчилнэ. Ингээд танд шинэчлэгдсэн талаар мэдэгдэл ирснээр Та Мост Мони цэсийг ашиглах боломжтой болно.Хэрэв устгах бол “Off” гэсэн мессеж 579 дугаар руу явуулна.Цэс суулгахад Танд ямар нэгэн хүндрэл гарвал 326289 дугаарт хандан эсвэл ХХБ-ны салбар дээр очиж тусламж авна уу. b)    J2ME цэсийг ашиглахын тулд Таны гар утас дараах шаардлагыг хангасан байна. -          Таны гар утас интернэтэд холбогддог байх шаардлагатай ба үүний зэрэгцээ Java апликацийг дэмждэг байх шаардлагатай -          Хэрэв интернетийн тохиргоо хийлгээгүй бол Мобикомын үйлчилгээний төвд хандан тохиргоо хийлгэх шаардлагатай.-          Мөн таны гар утасны багтаамжийн сул зай  300 кВ – c дээш байх шаардлагатай. -          Хятад улсад үйлдвэрлэсэн хувийн үйлдвэрийн утсан дээр суух боломжгүйг анхаарна уу.J2ME цэс суух боломжгүй утас:-         I OS болон Android OS үйлдлийн системтэй утаснууд болон Хятадын хувийн үйлдвэрийн утсан дээр Мост Мони цэс суух боломжгүй.J2ME цэс суулгах заавар:1.     Гар утаснаасаа http://j2me.mostmoney.mn/j2me/ хаягаар хандна2.     Customer applet цэсийг сонгон татаж авна.3.     Утасны марк, төрөл зэргээс хамаарч J2ME цэс нь таны утасны үндсэн цэс дотор, эсвэл application болон game цэс дотор сууна.
http://mmsoftlaunch.blogspot.com/
Бичсэн: Telnet | цаг: 23:53 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax