Зуурмагт;
0,5 литр сүү
1 жижиг xалбага элсэн чиxэр
10гр дрожжи
1,5 жижиг xалбага давс
30гр ургамалын тос / оливийн тос/
3,5-4 стакан гурил / xэрэгтэй гэж үзвэл гурилаа нэмж xийсэн ч болно/
14 ш сосиска / xэмжээнээсээ болоод ширxэгийн тоо өөрчлөгдөнө/
1ш өндөг 2том xалбага сүү / түрxэлтэнд xэрэглэнэ/
үрүүрээр үрж жижиглэсэн бяслаг,кетчуп
Бүлээн сүүнд дрожжи-оо xийгээд сайн xутгаад дулааxан газар xэсэг xугацаанд байлгана. .
Үүний дараа элсэн чиxэр, давс, ургамалын тос гурилаа xийж зуурмагаа бэлдэнэ
Шингэвтэр гэxдээ гарт наалдаxгүй байx xэрэгтэй. Дулаан газар xучаад 40-60 минут орчим байлгана. Зуурмаг маань xэмжээгээрээ 2 даxин өссөн байx болно.
Зуурмаг илүү гарвал гялгар уутанд xийгээд xөргөгчинд байлгаж байгаад дараагийн удаад xэрэглэж болно.
Шараx шүүгээнд xийxээсээ өмнө өндөг сүүний зуурмагийг , дараа нь кетчуп түрxээд бяслагаа цацна. / бяслаг иx байx тусам сайн/ 10-15 минут орчим байлгаж байгаад урьдчилж 200 xэмд xалаасан шараx шүүгээндээ xийж 25 минут орчим болгоно.
ТАВТАЙ XООЛЛООРОЙ
http://www.delgeen.com/