Өнөө орой спортын нэвтрүүлэг үзэж суухдаа ямар хүмүүс бусдын анхаарлыг татаж Топ 10 –т багтаж байгааг сайн ажиглаад орхи. Нэг нь Кобиг дарсан, өөр нэг нь улаан шугамнаас шайв цохиж оруулсан гар л байгаа. Үндсэндээ тэр оноог авахад хүргэсэн дамжуулалт, хаалтаасаа илүү оноог нь авсан хүн л анхаарлын төвд байдаг юм.
Ажил дээр тушаал дэвшүүлэх, урамшуулал олгох болоод ирэхээр менежер чинь толгой дахь Топ 10 –аа үнэлнэ. Багаараа оролцож, их амжилт гаргасан бүх л сайхан мөчүүдийг нэхэн санана. Ганц асуудал нь: Чи тэнд дунд нэг л харагдахгүй нь ээ. Тиймээс ажил дээрээ оноо авч чаддаггүй.
Өөр нэг хүн шидэж бүх оноог авч байхад чи тэнд зүгээр л хаадаг, дамжуулж өгдөг хөөрхийн залуу байжээ.
Худлаа шоу хийж байгаа юм шиг харагдахгүйгээр өөрийгөө яаж анхаарлын төвд аваачих вэ? Камерууд чам дээр тогтож, ажил дээрээ оноо авах боломжтой зургаан зөвөлгөөг доор орууллаа.
Боломжтой үед презентаци хийж бай
Хүмүүс сайхан илтгэл, тэрний сайхан шинэ санааг л санадаг юм биш. Тэр мессэжийг өгсөн хүнийг ч гэсэн санаж явдаг. Хэн нэгэн чиний мессэжийг дамжуулах үед чи оноо авч байгаа ч гэсэн гол гэрэл тэдэн дээр л байдаг юм. Өөр хүнд даатгаж байснаас дарга нартаа санаагаа танилцуулах ямар ч боломжийг битгий алд. Хүмүүс сайхан санааг хэн хэлсэнтэй нь холбож тогтоодог учир дарга нар чинь чиний санааг эргэн санахдаа чиний амнаас гарч байгаагаар санах ёстой.
Ажлын тайлангаа тогтмол өг
Чамайг хүний нүдэнд өртөөх асуудлыг тоглоом гэж үзвэл тэр тоглоом “давталт” гэдэг нэртэй байж таарна. Менежер чинь сая чухал юмыг толгойдоо бясалгаж байгаа бөгөөд тэрний нэг нь л чи. Санаанд нь жаахан ч гэсэн байр суурь эзлэхийн тулд илүү завгүй байлгах хэрэгтэй. Менежерүүд доорх ажилчид нь ажлаа хийж байгаа эсэхийг мэдмээр байдаг. Нэг их сүртэй сайхан ажил бүтээгээгүй ч гэсэн ажлын тайланг тогтмол явуулж байх нь менежерийн чинь толгойд чамайг ажлаа хийдэг хүн болгож харагдуулна. Худлаа сонсогдож байгаа ч, урт хугацаанд оноо өгч эхлэх болно.
Аятайхан сэтгэгдэл сонсго
Үйлчлүүлэгч буюу хамтран ажиллагч мэтийн гуравдагч этгээд чамайг магтах шиг бусдад санаанаас гарахгүй зүйл гэж үгүй. Хамгийн сүүлд үзсэн киноны трэйлэрийг бод л доо: Хүмүүс киног нь юу гэж дүгнэж байгаа тухай л ярьдаг. Энэ нь оноо авахад хэрэг болдог.Сэтгэгдэл нь гэрлийг чам дээр тусгахаас гадна тэр нөхрийг баярлуулчихаж байгаа юм чинь энэ бас гайгүй овоо гар байх нь ээ гэсэн бодол төрүүлнэ. Бялуун дээрээ нэмэлт хачир хиймээр байгаа бол нэг найзтайгаа хуйвалдаад дарга руугаа захиа бичүүлчих. Тэгсэн тохиолдолд нурууг чинь зөөлөн алгадаж, цалин чинь бас гайгүй нэмэгдэж л таарна шүү.
Төстэй амжилттай төслүүд дээр ажиллахыг хүс
Менежер чинь хийсэн бүх ажлыг чинь санаад л явж байна гэж байхгүй. Харин эргэж санах шаардлага гарвал хамгийн амттай ялалтуудыг чинь л санах болно. Тиймээс чи том том ялалтуудаар дүүрэн байсан нь дээр. Амжилт гаргах нь баталгаатай төсөлдөө төвлөрч ажиллаад байхаар менежер чинь чамд итгэл өгч эхэлнэ. Тэр итгэл чинь чамайг илүү том ажилд хөтөлж, илүү том, харагдахуйц амжилт гаргаж эхлэхэд хэрэг болно.
Тайлангийн үе болонгуут ажлаа бөмбөгд
Тайлангийн үе болох үед менежерээ Мементо киноны гол дүр л гэж бод. Хэдхэн минутын өмнөх юмыг санахгүй л гэсэн үг. Өөрийнхөө цалингийн нэмэгдлийг авах гэсэн гол юмандаа анхаарлаа хандуулаад чиний хийсэн ажлуудыг бараг алийг нь санахгүй байж мэднэ. Жинхнээсээ ажлаа хийж оноогоо авах цаг бол яг тайлангийн өмнөх үе юм. Байж болох бүх төсөлд гараа дүрэх цаг чинь гэсэн үг. Санаа зоволтгүй, тайлангийн дараа дотагаа тоглож болно. Харин яг одоо бол ачаалалтай ажиллах хэрэгтэй. Менежерийнхээ сэтгэл дэх зургийг өөрөө л зурах хэрэгтэй шүү дээ.
Завгүй харагд
Зөвхөн ажил аваад л байх хангалтгүй. Илүү гүн орж, жаахан завгүй харагдах хэрэгтэй. Чиний тайланг бичихдээ менежер чинь хамгийн тод дурсамжуудаасаа буюу хамгийн ойрын дурсамжуудаасаа л бичих болно.Энэ дурсамж нь чиний өглөө эрт ирж, орой явж, стресстсэн, аймар завгүй байсан дүр зургаар дүүрэн байх хэрэгтэй. Ажлынхаа ширээн дээр хоолоо идэж, ширээгээ цаасаар дүүргэж, бүх хүнд ямар их ажилтай байгаагаа харуулах цаг энэ мөн. Завгүй харагдах нь завгүй байх шигээ чухал үзүүлэлт шүү.
Шоуны цаг боллоо
Ширээн дээр чинь ирж буй санал санаачлага, төслийг чинь Топ 10 –т эзлэх байраа дээшлүүлэх шинэ боломж юм. Анхаарал татмаар байгаа бол шат ахиж, том тоглоомонд оролцоход бэлэн болж байх хэрэгтэй. Дамжуулалт өгснөөрөө Шилдэгч Тоглогчид нэр дэвшдэггүй юм, шидэж байж л дэвшинэ шүү.
http://hagimon.blogspot.com/