2011-09-28
Хүүхэд бүхэн инээж байг

Алтанзул охин өглөө сэрээд угаалгын өрөө рүү явах үед найз Сарнай нь ээжтэйгээ эрхлэн тоглож байлаа. Ээж нь миний охин чинь ээж, аав хоёрынхоо ХАЙРААС ДЭЛБЭЭЛСЭН ЦЭЦЭГ БАЙХГҮЙ ЮУ гэх нь сонсогдлоо. Өглөөний цай гэр бүлийнх нь хамт уухаар ширээний ард суухад ээж нь миний охин энэ аягүй гоё шдээ, АААА гээд амаа ангайгаарай, Өө асгачихлаа шдээ. хэхэ. За алив ээж нь арчаад өгье ...

... Тэгтэл аав нь: -Энэ өдөр чинь миний охины ээж, аавыг баярлуулсан өдөр шүү дээ, тийм болохоор яахан мартаж болох вэ дээ? Тийм ээ, Энэ өдрийг сайхан өнгөрүүлнэ ээ, гээд духан дээр нь үнслээ.

Цайгаа ууж дуусаад Алтанзул охин: -Өглөөний сайхан цайгаар дайлсанд баярлалаа гээд үүд рүү чиглэхэд хүүе Алтанзулаа чи ч бас найзтайгаа энэ өдрийг хамт өнгөрөөнө биз дээ, бидэнтэй хамт байвал маш их баярлана шүү гэж аав, ээж нь зэрэг уулга алдан асуухад Өө би өнөөдөр хичээлтэй, уучлаарай намайг гэж хэлээд гарав.
Хаалга хаагдах тэр л үед нулимс цийлэгнэн БИ Ч БАС ХАЙРААС ДЭЛБЭЭЛСЭН ЦЭЦЭГ биш гэж үү? Ээж ээ, аав аа та хоёр минь ХААНА БАЙНА АА? гэж дотроо санаашран бодлоо.


Удахгүй асрамжийн газрын хүүхдүүдийг баярлуулна гэж бодсон чинь ийм зүйл санаанд буулаа. Би, та хайраас дэлбээлж ирсэн шигээ хайрын цэцэрлэгийг хамтдаа бүтээлцдэг. Тэгвэл бид ямар азтай гээч, тэр цэцэрлэгээр зүг чигээ заалган, хайрлуулж, энхрийлүүлээд л. Бидний ирээдүйн цэцэрлэг ч бас илүү гэгээлэг, уян зөөлөн, хайранд умбасан байгаасай.


Тийм ээ бид яагаад нэг өдөр ч гэсэн дэлбээгээ ч нээж чадахгүй, учраа олохгүй байгаа цэцэгсэд аз жаргал бэлэглэж болохгүй гэж. Ирээдүйн цэцэрлэгт маань эрүүл орчин, саруул ухаан оршиход бид бүхний оролцоо хэрэгтэй. БИД ЧАДНА АА.

Хайраас бүх зүйл дэлбээлдэг гэдэгт би итгэдэг. Хайрыг хүндэлж, хайрыг хайрлаж чадвал сайхан хайр, сайхан амьдрал, сайхан бүхэн урган гардаг гэж боддог. Тийм ч учраас сайхан бүхнийг түгээхийг ч хүсдэг ээ.

http://m-myloveworld.blogspot.com/ -с

Асрамжийн газарт өнгөрөөсөн хугас өдрийнхөө талаар бичихээс өмнө би “ТА ГАНДАН ОРЖ НОМ УНШУУЛДАГ МӨНГӨӨРӨӨ ЧИХЭР АВААД, ХЭРЭГГҮЙ ГЭЭД ХАЯЧИХАЖ БАЙГАА ХУУЧИН ХУВЦАСАА УГААГААД ЦЭВЭРХЭН ЭВХЭЭД УЛСЫН ТӨВ АСРАМЖИЙН ГАЗАРТ ОЧООД ХҮҮХДҮҮДЭД ӨГӨӨРЭЙ. Таны энэ үйл, ГАНДАНД ОРЖ МЯНГАН НОМ УНШУУЛСАНТАЙ ТЭНЦЭХҮЙЦ ИХ БУЯН ХУРААСНЫГ ХҮҮХДҮҮДИЙН БАЯРЛАСАН СЭТГЭЛИЙН НҮД ТАНЬД ААНДАА ХЭЛЭЭД ӨГНӨ. САРД ГАНЦ УДАА, ҮГҮЙ ЭЭ УЛИРАЛД ГАНЦ Ч БАЙСАН БОЛНОО. ТАНЫ ХИЙСЭН ГАНЦХАН АЛХАМ, ААВ ЭЭЖИЙН ХАЙРААР ДУТАЖ ЯВАА ХҮҮХДҮҮДЭД ХҮМҮҮС, ХҮМҮҮСЭЭ ХАЙРЛАДАГ ГЭДГИЙГ УХААРАХАД ХЭРЭГТЭЙ. ЭНЭ БОЛ ТЭДНИЙ ИРЭЭДҮЙН АМЬДРАЛД ХИЙЖ БАЙГАА ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ ШҮҮ.”

ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – хоолны ширээний ард аав ээждээ “би хоолоо нэмүүлмээр байна” гээд хошуугаа унжуулан тунирхан суухын оронд, амт муутай нормын нэг тавга хоол идчихээд, нэмэлт гэдэг үгийг мэдэх ч үгүй ширээнийхээ араас үг дуугүйхэн босоод явах тэр жаалыг …..
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – аав ээжийнхээ дунд тарвалзан унтахын оронд, уцаартай асрагчийн чанга хахир дуунаар, толгойн дээгүүрээ бушуухан шиг хөнжлөө хулмайлдан, өөрийгөө унтуулахыг албадах гуравхан настай бяцхан хүүг …
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – гурван настай дүүгээ хээв нэг том хүн шиг аргадаад, нулимсыг нь арчаад, хэгжүүхэн үг хэлэх таван настай хэрсүүхэн хүү, гомдсон сэтгэлээ нуун хөнжлийнхөө цаана чимээгүйхэн эхэр татан уйлахыг …
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – хүний өгч байгаа цэвэрхэн, хуучин хувцасыг өмсөөд, тохой томдсон ханцуйг нь арагш нугалаж өмсчихөөд “би өмнө нь хэзээ ч ийм шив шинэ хувцас өмсөж байгаагүй ээ” гэж хэлээд баярлалаа гэж хэлэх бяцхан охиныг ….
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – Орж ирэх эмэгтэй болгоныг энэ “миний ээж тээ нөгөө намайг ирж авах” гээд хүлээлгийн сандал дээр өдөр болгон хэзээ ч хараагүй, хэзээ ч ирэхгүй ээжийг харуулдан суух, хазгай муруй ярих хэлд орж ядан байгаа бяцхан хүүг …. ээжийгээ хүлээлгийн сандал дээр өдөр болгон харуулдан мэндчилэх гэж үеийхнээсээ түрүүлж хэлд ороо юм болов уу …
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – хүүхдийн нүдэнд хэзээ ч унах ёсгүй хэрсүү, хэгжүүн, ууртай, гомдсон, гутарсан, жигшсэн, хүлээсэн, царайчилсан харцыг …

ХҮҮХЭД ХЭЗЭЭ Ч, ЮУНЫ Ч ӨМНӨ БУРУУТАЙ БАЙХ ЁСГҮЙ. ТЭД ЗҮГЭЭР Л ХҮҮХДҮҮД ШҮҮ ДЭЭ.

http://oogiinoo.wordpress.com/ -с

Бичсэн: Telnet | цаг: 10:54 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(18)
Сэтгэгдэл:


сонин болчихлоо Тушка сайхан өдөр гэцүү сэдэв оруулхийн зүгээр кккк үнсэлт
Бичсэн: legion цаг: 11:47, 2011-10-06 | Холбоос | |


Хундага: ойлголоо
Бичсэн: Zurai цаг: 13:04, 2011-09-29 | Холбоос | |


minii chinii ylgaagui huuhed l huuhed shuudee. tednii hen negniih ni setgeld haygdsan geh 1 l har tolbo uldvel nasan turshid ni setgeliin shanalal bolno. neg udriig ni ch gsn saihan dursamjtai uldeehiin tuld amidralynhaa unet hormoos tsuuniig ch bolov tednii tuluu zoriultsgaay manaihaan. bid chini burhnaas zayasan ter l ninjin saihan setgeleeree horvoog uiluulj ineelgej baih tavilantai humuus shuu dee...
Бичсэн: jsslt цаг: 18:02, 2011-09-28 | Холбоос | |


Тиймээ ойлгоогүй л хэрэг болж таарлаа. За мэдээлэл өгсөнд баярлалаа. баярлах
Бичсэн: Telnet цаг: 15:59, 2011-09-28 | Холбоос | |


асуудал инээдэм биш хоосон халаглагсад инээдэм гээд байгааг ойлгохгүй байгаа хэрэг үү?

http://nac.gov.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=60&id=396
Бичсэн: хундага цаг: 15:53, 2011-09-28 | Холбоос | |


Хэхэ чамд иээдэм байж болохын үнэндээ бол ийм зүйлийг уншиж сонсож байж л хүн нэг юм бодох байх. Энэ бичлэгийг уншихаас өмнө асрамжийн хүүхдийн тухай бодож ч байгаагүй юм байна. харин энийг уншаад ганц удаа ч болов туслахыг бодлоо. nerd
Бичсэн: Telnet цаг: 15:51, 2011-09-28 | Холбоос | |


ямар ажил?

надад энд тэнд ийм нийгмийн эмзэг сэдвээр тодорхой юм хийж шалихгүйм хэвтэж дэмий хоосон халаглацгаагаад, бие биенийхээ үгсийг өөрийнхөөрөө болгож өөрчилж бичээд байхаар гөх инээд хүрээд байдын
Бичсэн: хундага цаг: 15:41, 2011-09-28 | Холбоос | |


Хундага үнэндээ тийм ээ. Харин энийг уншаад ганц удаа ч гэсэн ажил болгох бодол төрснөө энд нуугаад яахав.
Бичсэн: Telnet цаг: 15:38, 2011-09-28 | Холбоос | |


ёооноо ингэж их хэлэлцчихээд энэ хүүхдүүдэд зориулж хэрэгждэг энээ тэр юм судлаагүй, хий халаглаад суусымү? кк
Бичсэн: хундага цаг: 15:35, 2011-09-28 | Холбоос | |


Хундага: Тэр нь яадаг үйлчилгээ вэ? Хэзээнээс хэрэгжиж эхлэх юм. ярзайтал инээх
Бичсэн: Telnet цаг: 15:34, 2011-09-28 | Холбоос | |


халамжийн хувилбарт үйлчилгээ гэдгиймийг хэрэгжээд эхлэхээр нь идэвхтэй оролцоцгоо, хоосон чалчихгүй байх нэг "боломж"
Бичсэн: хундага цаг: 15:14, 2011-09-28 | Холбоос | |


Зүгээр л одоогийн байдлаар хийж, бүтээж гавихгүй, "тийм дээ" гэж хий бичихээс цаашгүй.
Хүүхэд гурван нас хүртлээ бараг 90 хувь төлөвшдөг. Тэр хүртэл насны өнчин, өрөөсөн хүүхдүүдэд яаж туслаж юу хийж болох вэ? гэж
Гол нь хүүхдийг тайван, хайраар дүүрэн орчинд өсгөх.
Магадгүй миний бодол, хүсэл хэдэн жилийн дараа биелнэ. Одоо биш болохоор, өнөө цагт би худал чалчигч болж таарах мэт.
Бичсэн: Zurai цаг: 13:02, 2011-09-28 | Холбоос | |


Zurai:Яагаад чи хоосон чалчигч болчихов. Тэр боддог бодлоосоо хуваалцаач
Бичсэн: Telnet цаг: 12:41, 2011-09-28 | Холбоос | |


Амаа жимийгээгүй нь хоосон чалчигчид, над мэтээс ахуулаад, тэхдээ надад бас боддог юм бий
Бичсэн: Zurai цаг: 12:00, 2011-09-28 | Холбоос | |


Хүслийнжигүүр: Магадгүй л юм.Уншсан хүнд нэгийг бодогдуулахаар байсан тул хуулж тавилаа.
Бичсэн: Telnet цаг: 11:53, 2011-09-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax