2011-06-23
Ганц амьдрах хорвоо
Тв инфо сэтгvvлийн “Шилдэг өгvvллэг” уралдааны гуравдугаар байрын эзэн О.Баяраа. Үнэхээр гоё өгүүллэг байна. Эрчүүд минь хайртай дуртай гээд авсан бүсгүйгээ хайрлаж яваарай за өгүүллэг уншаарай.

Vдэш Цагийн зvv чаг хийн урагшилна. Бvсгvй байн байн санаа алдан цагийн зvv ширтэн,орцонд чимээ гарах бvр хаалга руу очин дурангаар харна. Гэвч тэр ирсэнгvй. Vvр гэгээртэл нойргvй хvлээсэн бvсгvй тэсвэр алдан зvvрмэглэх мөчид хаалга торхийн дуугарч тэр орж ирлээ. Гэхдээ тvvний бие нь ирсэн боловч бvсгvйг гэх сэтгэлээ хаа нэгтээ гээгээд иржээ.чимээгvйхэн алхасаар орж ирээд хажууд нь цаашаа харан хэвтэх тvvнийг хараад бvсгvйн нойр сэргэв. Vvрийн гэгээ нээлттэй салхивчаар алгуурхан тусахад хажууд нь хэвтэх тэр эрийн мөрөн дээр арилгаж амжаагvй уруулын будаг тамгалсан юм шиг дурайна. Бvсгvй аажуухан тvvн лvv дөхнө. Урьд нь нарийхан мэт санагддаг ор нь тvvнд маш өргөн мэт тvvнд хvрэх нь ихээ хол мэт санагдана.

Нуруунд нь хvрч ядан байхдаа тэр тvvнийх биш харин өөр хvнийх болсоныг мэдэрч бvлээн нулимс шанхыг нь даган урсахад өөр бvсгvйн нялуун сvрчигний vнэрт ухаанаа алдатлаа бялуурсан эр тайван амьсгалан унтаж байлаа. Хайрын баланд ханатлаа мансуурч байсан цаг саяхан мэт. Орцных нь vvдэнд оровч гаравч хvлээж байдаг тэр залууг одоо ингээд алдах вий гэхээс бvсгvй айж байлаа. Би чамайг хэзээ ч өөрөөсөө явуулахгvй, чи минийх гэж бvсгvй шивнээд унтахыг хичээв.

Өглөө
Залуу сэрээд миний хөөрхөн бялзуухай босоорой хайрт минь намайг их хvлээсэн vv? Ажил амжсангvй шөнөжин суулаа гээд тvvнийг vнслээ. Бvсгvй тvvний худал ярьж буйг мэдэж байгаа ч тvvнийгээ ил гаргахыг хvссэнгvй. Хариуд нь өчнөөн vг хэлмээр байсан ч хэлээ хазаад өнгөрөхөөр шийдлээ.

Харин:
-Миний ханиа өнөөдөр эрт ирнэ биздээ? Гэртээ ганцаараа байх их эвгvй юм. Хайрт нь орой амттай хоол хийгээд чамайгаа хvлээж байя. Чи ямар хоол идэх вэ? Гэхэд
-Юу ч байсан яахав, чи дандаа л амттай хоол хийдэг шvv дээ.За найз нь ажилдаа явахгvй бол болохгvй нь. Орой эрт ирнээ гээд залуу бослоо. Бvсгvй яг яах ёстойгоо мэдэхгvй байлаа. Анхны хайр, анхны vнсэлт, анхны учрал гээд нандин бvхнээ тvvнд л зориулж байсан, гэтэл одоо ингээд амьдралаа нураах уу? Аль эсвэл насаараа сэтгэлийн дарамттай амьдрах уу? Гэдгээ шийдэж чадахгvй. Хайран сайхан амьдралаа бусниулаад яахав хэмээн бодоод ямар ч байсан нэг хэсэг харзнахаар шийдэв.

Өдөр
Ажлынхаа том толинд өөрийгөө хараад бvсгvй зог тусав. Тэр их өөрчлөгджээ. Ганц хоёрхон жилийн өмнөх гэрэлтсэн сайхан царай, галтай цогтой харц нь тvvнд одоо алга. Яагаад? Би тvvнд хайртай хэдий ч тэр намайг хайрладаг билvv? Гэж бvсгvй өөрөөсөө асуув. Чамгvйгээр амьдарч чадахгvй нь надтай гэрлээч гэж хайр дvvрэн нvдээр ширтэж байсан залуугийн харц нэгэнт өөрчлөгдсөнийг хичнээн олон шөнө нойргvй хонуулсныг бvсгvй нэхэн саналаа. Нэгэнт нуран унах ёстой гэрлэлт бол одоо залууг чөлөөлөх цаг иржээ. Сvлийн хэдэн сар тэр байнга оройтож ирдэг байсан. Тэгээд ажил дээрээ суугаад оройтчихлоо гэдэг байсан. Худлаа гэдгийг нь зөнгөөрөө мэддэг ч нэгэнт хараагvйгээс хойш ханиасаа салаад яах билээ гэж сэтгэлээ хуурсаар өдийг хvрсэн нь буруу байжээ. Би чамаас холдох ёстой юм бол одоо л яг тэр цаг..... Бvсгvй шийдлээ.

Vдэш

Залуу гэртээ ирэхэд хэн ч хаалга тайлж өгсөнгvй .Тvлхvvрээ гарган хаалгаа нээхэд тvvнийг харанхуй хөндий хоосон гэр. Гэрлээ асаан зочны өрөөнд ортол нямбай нугалсан цаас ширээн дээр байлаа. Захиаг задалтал би явлаа гэсэн хоёрхон vг.Гэрийнх нь тавилгууд байр байрандаа хөдөлгөөнгvй дvнсийнэ. Одоо тэд л залууд хань болж vлдсэн байна.
Залуу бvсгvйг хайсаар цөхрөнгөө баржээ. Бvсгvйн найз нөхөд,гэр бvлийнхэн, ажлынхан гээд бvсгvйн ойр тойрныхноос хэн нь ч тvvнд тодорхой хариулт хэлсэнгvй.

Хоёр жилийн дараа

Залуу ихэд өөрчлөгдсөн юм. Ажлаа араас нь гvйдэг сайхан хvvхнvvдтэйгээ хамт алджээ. Гудамж метрлэн алхах тэр эрд зах нь vрчийсэн цамц.индvvдлэггvй өмд өнгөлөөгvй гуталнаас өөр юу ч vлдсэнгvй. Хажууханд нь нэг л танил дотно хоолой сонсогдлоо. Тэр минь байна,тэр амьд байна хэмээн залуу бодов. Харин яг урдхан талд нь юу ч хэлэлгvй явсан хань нь гэргий нь хэн нэгэнтэй утсаар эрхлэнгvй ярин алхана. Бvсгvй жаргалтай харагдаж байв. Залуу өөрийн мэдэлгvй тvvнийг дагалаа. Гэхдээ залуу өөрийг нь харчих вий гэж болгоомжилсоор.... Бvсгvй явсаар нэгэн хуучирч муудсан нийтийн байр луу орчихов залуу ч даган орлоо. Нуугдан байж бvсгvйн орсон хаалгыг мэдлээ. Одоо л алдвал дахиад тvvнтэйгээ хэзээ ч уулзахгvй юм шиг санагдаж гvйхээрээ очин хаалгыг нvдэхэд бvсгvй хаалгаа нээгээд чимээгvйхэн зогслоо. Харин ард нь “ээдээ, ээдээ” гэх хvvхдийн цовоо дуу цангинан. Залуу буцааж тvvнийгээ өөрийн болгоход дэндvv оройтжээ гэж санаад эргэхэд бvсгvй” миний хvv аав нь ирж....”...

Тв инфо сэтгvvлийн “Шилдэг өгvvллэг” уралдааны гуравдугаар байрын эзэн О.Баяраа. 
Бичсэн: Telnet | цаг: 15:47 | Өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих