2011-04-08
Дэлхийн улс орнуудын цалингийн доод хэмжээ
Дэлхийн улс орнуудын цалингийн доод хэмжээ
Хамгийн үнэтэй капитал бол хүн гэж ярьдаг. Тэгвэл хүний хөдөлмөрийг улс орнууд яаж үнэлж байна вэ? Монгол улсад цалингийн доод хэмжээ сард 108,000 төгрөг байна. Сард дунджаар 22 ажлын өдөртэй бөгөөд өдөрт 8 цаг ажилладаг гэж ерөнхийлж тооцвол Монголчууд сард 176 цаг ажилладаг бөгөөд цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 613 төгрөг болно. Үүнийг ам.доллараар илэрхийлбэл цагт 45 цент буюу сарын хөлс ойролцоогоор 80 ам.доллар гэсэн үг юм.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” сэдэвт хэвлэлийн хурал боллоо. 2010 оноос эхлэн дээрх сэдвээр ОУХБ, Үндэсний статистикийн газартай хамтран судалгаа хийжээ. Судалгааг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэхээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурлыг 2011 оны 2 дугаар сарын 28-нд эхлүүлж, 4 дүгээр сарын 4, 5-нд үргэлжлүүлэн хийж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэн тогтоох асуудлаар нийгмийн түншлэлийн гурван тал харилцан мэдээлэл хийж, асуудлыг нухацтай, ажил хэрэгч байдлаар хэлэлцэж зөвшилцөлд хүрчээ. Гурван талт шийдвэрээр 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн нэг цагт  835 төгрөг 71 мөнгө буюу сард 140.400 төгрөгөөр тогтоосон байна. Ингэснээр доод хэмжээ 30 хувиар нэмэгдэж байгаа юм.

Дэлхийн зарим улс орнуудад цалингийн доод хэмжээ ямар байгааг ам.долларын ханшаар сонирхъё.

* АНУ: Холбооны хуулиар цалингийн доод хэмжээг цагийн 7.25 ам.доллар гэж тогтоосон.
* Канад: Муж тус бүр нь хоорондоо ялгаатай. Цагийн хөлс дунджаар 8-10 ам.доллар.
* Германд: албан ёсоор тогтоосон, мөрддөг цалингийн доод хэмжээ гэж байхгүй.
* Австри: албан ёсоор тогтоосон цалингийн доод хэмжээ байхгүй. Гэхдээ цалингийн доод хэмжээ сарын 1,200-1,450 ам.доллар гэсэн албан бус жишиг бий.
* Грек: сарын хөдөлмөрийн доод хөлс ам.долларт хөрвүүлснээр 842.2 ам.доллар
* Кипр: сарын 920 ам.доллар
* Испани: сарын хөдөлмөрийн хөлс 633 евро буюу ойролцоогоор 784 ам.доллар
* Ирланд: цагт 8.65 евро. Ойролцоогоор 10.7 ам.доллар
* Франц: цагт 8.82 евро буюу ойролцоогоор 10 ам.доллар
* Их Британи: 21-ээс дээш настай бол цагийн 5.80 паунд буюу 8.73 ам.доллар
* Чех: сард 8,000 чех крон буюу ойролцоогоор 385 ам.доллар
* Турк: сард 638 лира. Ойролцоогоор 405 ам.доллар
* Хятад: Шанхай хотын цалингийн доод хэмжээг Хятаддаа хамгийн өндөр доод хэмжээ гэдэг бөгөөд 2010 оны байдлаар Шанхай хотын цалингийн доод хэмжээ сард 1,000 юань буюу 147 ам.доллар байна.
* Орос: сарын цалингийн доод хэмжээ 4,330 рубль. Ойролцоогоор 140 ам.доллар
* Япон: цагт 618-739 иен. Ойролцоогоор 6.91-8.2 ам.доллар
* Хонг Конг: сард 3,850 Хонг Конг доллар. Ойролцоогоор 494 ам.доллар
* Өмнөд Солонгос: цагт 4,110 вон. Ойролцоогоор 3.42 ам.доллар
* Австрали: долоо хоногийн доод хөлс 570 австрали доллар. Энэ нь өдрийн 100 ам.доллар гэсэн үг.

http://news.guren.mn/
Бичсэн: Telnet | цаг: 13:04 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax