2011-03-26
Өнөөдрөө сайхан болгох 30 арга
Өнөөдөр - хоёр маргаашийн үнэтэй.     Бэнжамин Франклин.

Өчигдөр бол түүх. Маргааш бол ердөө л хоосон мөрөөдөл, төсөөлөл төдий. Зөвхөн өнөөдөр л бид жинхэнээсээ амьдарч, амьд байгаагаа мэдэрдэг. Иймд өнөөдрөө сайхан, өөдрөг, гэрэл гэгээтэй болгох хэдэн аргыг доор өгүүлье :


  1. Өглөө эрт бос.

  2. Өөрт чинь хамгийн их ач холбогдолтой зүйлийг хий.

  3. Дуусгаагүй ажлаа дуусга.

  4. Эерэг, найрсаг хүмүүстэй хэсэг хормыг өнгөрөө.

  5. Хэн нэгэнд дуртай зүйлийг нь хийж өг.

  6. Өнөөдрөөрөө амьдар. Өөрийнхөө хаана байгаа, юу хийж байгаа, хэн бэ гэдэгтээ л төвлөр.

  7. Тухайн мөчид нэг л зүйлийг хийж бай.

  8. Дотоод сэтгэлээ сонс. Хэрэв таагүй, сөрөг мэдрэмж төрж байвал эерэг, сайн талыг нь олж харахыг хичээ.

  9. Шалтгаангүй байсан ч инээмсэглэ.

  10. Цахилгаан хэрэгслээ унтраа. Жинхэнэ бодит зүйлээр өөрийгөө хөгжөө.

  11. Шинэ газарт оч. Шинэ зүйл үз. Шинэ хүнтэй уулз.

  12. Өөртөө инээд хөөр бэлэглэх ямар нэг зүйл хий.

  13. Оюун ухаанаа хурцла. Шинэ зүйл сур.

  14. Бие бялдраа хөгжүүл. 30 минут дасгал хий.

  15. Хүнээс тусламж ав.

  16. Хэрэггүй зүйлсээ хаяж, хог новшоо цэвэрлэ.

  17. Өөртөө болон эргэн тойрныхондоо үнэнч бай.

  18. Өөрийгөө бусадтай бүү харьцуул. Түүний оронд тэднээс урам ав.

  19. Хэдэн хормыг ганцаараа, нам гүм орчинд юм бодож өнгөрөө.

  20. Шийдэл олоход төвлөр.

  21. Шинэ санаа, шинэ мэдээлэлд оюун ухаанаа нээлттэй байлга.

  22. Хамгийн чухал ажлаа дариухан барьж ав.

  23. Бусдын жүжигт битгий оролц. Өөрийнхийгөө ч битгий үүсгэ.

  24. "Ажаамуу", "Баярлалаа", "Уучлаарай", "Би чамд хайртай" гэдэг үгнүүдийг хэрэгтэй үед нь хэлж бай.

  25. Хүн болгонд тааруулах гэж битгий хичээ. Зүгээр л өөрийн зөв гэж бодсоноо хий.

  26. Өглөө, өдөр, оройн хоолоо сайн ид.

  27. Байгалийн сайхан, энгүүн тансгийг амтлан цэнгэ.

  28. Хорвоо ертөнцийн зөв бүхэнд анхаарал хандуул.

  29. Байгаа зүйлдээ төвлөрч, түүнээсээ таашаал ав.

  30. Жаахан эртхэн орондоо орж, маргааш өглөөг сэргэлэн угт.

Харин эцэст нь, инээмсэглэл бол хүний нүүрэн дээрх хамгийн сайхан үрчлээ юм шүү гэдгийг сана. Яг одоо босоод энэхүү санааг ажил болго.

http://www.amarxan.com/
Бичсэн: Telnet | цаг: 23:14 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


тормолзох
Бичсэн: gerelee (зочин) цаг: 14:47, 2011-09-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax