2010-03-21
Заяа төөрөг нь хүнийг төрөхөөс өмнө нь зурагдчихдаг уу? Эсвэл санаа нь заяагаа зурдаг уу?
Заяа төөрөг нь хүнийг төрөхөөс өмнө нь зурагдчихдаг уу? Эсвэл санаа нь заяагаа зурдаг уу?

Хүмүүс “Хувь заяа минь энэ юм байлгүй зурагаараа л явж байна” гэлцдэг. Гэтэл үнэндээ бол тэр хүний өөрийнх нь санаа л хувь тавилангаа зурдаг юм биш үү?
Санааны биежсэн хэлбэр нь л таны хувь тавилан.
Санааг үртэй зүйрлэж болох юм. Та төмс тарьсан бол төмс л хурааж авна, сарнай хурааж авахгүй. Та “чадахгүй” гэж санасан бол “чадахгүй” гээ л хурааж авна.

Бодол санаа
Сэтгэл санаа гэдэг. Санаа нь бодол, сэтгэл хоёулантай нь холбогдож, бодлын ч, сэтгэлийн ч эхлэл үүдэл болж байна. Санаа хэмээх үрийг бодол хэмээх усаар усалж, сэтгэл хэмээх нараар ээж ургах цэцэг нь таны хувь тавилан.
Хэрвээ Бурхан хүний хувь тавиланг зурдаг зураач гэж бодвол, тэр зураач зөвхөн зам л зурдаг зураач байх. Харин хүмүүс тэр замаар нь яаж явахаа өөрсдөө л шийддэг. Зарим нь хурдан гүйдэг. Зарим нь машинаар явдаг. Зарим нь онгоц хийгээд нисдэг. 2 хөлтэй атлаа огт явдагчгүй хүний хажуугаар хоёр хөлгүй хүн тэргэнцэрийнхээ дугуйг залаад өнгөрч яваа нь ч харагдана. Хоёр хөлгүй атлаа хэнээс ч илүү тэмүүлэлтэй хүмүүсийн дэргэд өөрөөсөө ичдэгсэн.

Зарим нь зүгээр л унтаад өнгөрөөдөг. Зарим нь бараг урд нь зам байдгийг мэддэг ч үгүй.
Эсвэл та Бурханг зураг зурж байхад нь та өөрөө хажууд нь байлцсан биз. Бурхан чиний хувь тавиланг гоёор зурах гээд чамайг будганд яваад ир гэж хэлсэн боловч чи залхуураад яваагүй тэр хүн. Эсвэл будаг шингэлэх усанд явуулахад нь рашаан авчирахаас залхуураад гарт таарсан шилтэй шингэнээр будагаа шингэлүүлчихсэн тэр эрхэм. Шилтэй шингэн чинь будгаа сайн найруулж чадаагүй учраас таны зураг их барзгар зурагдсан. Бурхан ямар өнгөөр зурах вэ? гэж асууж байхад ямар өнгө байдгийг мэдэхгүй байсэн эрхэм хүн та. Ямар ч өнгө нэрлээгүй учраас их бүүдгэр зурагдсан. Харин тэгэхэд цаахан талд чинь бүр бурхны мэддэггүй өнгийг хүртэл хэлж бурханыг ичээж байгаа хүн байж л байсан. Хувь тавилангаа зуруулахад мэдлэг хүртэл хэрэг болох нь ээ. Ядаж л усанд гүйгээд ирэх ажилсаг чанар хэрэгтэй байх нь л дээ.
Тэр хэрэг болоод байгаа мэдлэг, ажилсаг чанар танд байх эсэх нь таны санаанаас л шалтгаална шүү дээ. Би нэг юм уншвал надад хэрэг болох байх гээд санаа гаргаж тэрийгээ хэрэгжүүлэх, эсвэл би жаахан ч гэсэн ажил хийхгүй бол бие минь хөшөө болох нь ээ гэсэн санаа гаргаж өөрийгөө хөдөлгөөнд оруулах.
Таны гар хөлийг хэн ч хүлж багласан юм бэ?! Та өөрөө л хүлж багласан. Хэн тайлах юм бэ?! Та өөрөө л тайлна.
Цаана чинь Бурхантай хамт зураг зуралцаж Бурханы өөрийнх нь хувь тавиланг хүртэл зурж өгсөн хүмүүс ч байна шүү дээ.
Одоо таны зураг нэлээд зурагдчихсан ч гэсэн. Зураач хүн бүр л зургандаа засвар оруулж болдог шүү дээ. Тиймээс л “Бурхан өөрөө өөртөө тусладаг хүнд л тусладаг” гэсэн үг гарсан байх л даа.
“Явах хүсэлтэйг нь хувь заяа хөтөлж, хүсэлгүйг нь чирдэг” гэдэг шиг хувь заяандаа чирэгдсэн хүмүүс ч байдаг байх нь.
Тиймээс та өөртөө тусалж хувь заяандаа бүү чирэгдээч!

Муу санааны тухай авч үзье. Муу хүмүүс үхэхгүй юм аа. Муу хүмүүс л сайхан амьдраад байгаа юм биш үү? гэж хүмүүс ярьдаг. Энэ цаг хугацаа орон зайд тэгж харагдаж байж болох юм. Үнэндээ бол муу зүйл хийсэн хүмүүс дотроо маш их шаналгаа (дайнаас ч долоон дор тамлан, айдас, зовлон зүдүүр) тээж явдаг бөгөөд үйлийн үрээ заавал амсдаг нь хууль юм.
Жишээ дурьдвал: Миний нэг таньдаг ахын ээж нь их шунахай, сувдаг хүн байдаг юм. Нилээн хөрөнгө чинээтэй атлаа, зарим нэг хүүхдээ ч харж ханддаггүй хүн. Тэгсэн одоо нэг хүүгийнх нь хүүхэд нь эрүүл сайхан төрсөн атлаа, хүн болж чаддаггүй. Онош нь тодорхойгүй өвчин тусчихдаг. Эмч домч гээд бараг дэлхийг тойроод ч анагааж чадаагүй, 2 ч ач нь эндсэн дээ хөөрхий. Одоо яалтай ч билээ. Бас манай нутагт Гонгорынх гэдэг айл байдаг юм. Өвөө нь олон жилийн өмнө булшнаас том бурхан ухаж гаргаад түүнийгээ зарж мал хуй авж баян цатгалан амьдарч байсан агаад одоо ач нар нь эрүүл сайхан хүүхдүүд төрөх атлаа бүгд 10 нас хүрээд л оюуны согогтой, өрөөл татанхай, мэдрэл болчихдог. Одоо бүх ач нар нь тийм болсон. Нэг гэрээр дүүрэн тийм хүмүүс гээд төсөөл дөө. Одоо тэдний удам угсаа тасрахад ойрхон байгаа.
Бас нэг саваагүй нөхөр архины бизнес хийдэг байсан хүмүүсийг судалж үзэхэд, ихэнхи нь гаж сонин байдлаар үхсэн, хорлогдсон, эсвэл үр хүүхэд нь согогтой байсан тохиолдол нь олон байсан гэдэг.

Өвөг дээдэс минь “Муу санаат яван хатна”, “Сайн явах санааных”, “Сайн санааны үзүүрт тос” хэмээн нэгэнтээ хэлэлцээд танд захижээ.
Ямар ч их ашиг хонжоотой байсан муу муухай санаагаар юуг ч бүү хийгээрэй.
Сайхан сэтгэлийн үүднээс хийсэн юм бүхэн чинь ямар ч их саад бэрхшээлтэй, биелэшгүй мэт байсан ч заавал хийгээрэй.

ТАНЫ ДОТОР (ДОТООД ЧИНАДАД) БУРХАНЛИГ ЧАНАР ТАНЬ (БУРХАН ТАНЬ) БАЙГАА. ТЭР БУРХАН ТАНЬ ТАНЫГ БОЛОН ХУВЬ ТАВИЛАНГ ТАНЬ ЯГ ОДОО Ч БҮТЭЭЖ Л БАЙГАА... ЯГ ОДОО Ч ШҮҮ...

http://luvsandorj.blogspot.com/
Бичсэн: Telnet | цаг: 18:37 | Мэдлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax