2010-01-29
Амжилтанд хvрэхийн тулд мөрдөх 20 алтан дvрэм

1. Ажил хэрэгч зан. Цаг ягштал баримтлах, хурдан сэтгэх, төлөвлөсөн л бол хийх.

2. Сайхан зан, эелдэг харилцаа. Бусад хvмvvс бухимдаж байсан ч биеэ барьж, юу ч болоогvй юм шиг хандах чадвар.
3. Соёлтой зан. Гэхдээ эелдэг байна гээд хэт ичээж "хайлж", дvр эсгэх хэрэггvй. Ийм хvнд хvмvvс хэтэрхий дургvй байдаг.
4. Бvх ажил, эд зvйл чинь дэс дараалан эмх цэгцтэй байх ёстой. Хамгийн наад зах нь хайсан юмаа шууд олохуйц, бvх зvйл чинь өөрийн гэсэн тогтсон байрлалтай байдаг.

5. Өөрийн гэсэн зарчим хуваарьтай байх. Та өөрөө хатуу мөрддөг хуваарь дэглэм байхгvй бол нэг ч ажил урагш ахихгvй.

6. Өөрөө хийж чадах зvйлийг бусдаар хийлгэх хэрэггvй. Хэрэв бусдаар хийлгэх шаардлага гарвал vргэлж араас нь санаа тавьж сурах.
7. Хэлсэн vгэндээ хvрэх. Хийж чадахгvй ажлаа амлах хэрэггvй. Нэгэнт амласан бол хий.
8. Том өргөн хvрээний ажил амжуулахыг хvсч байгаа бол хэвлэл мэдээлэлд гар татах хэрэггvй.
9. Эрсдэл ихтэй, өгөөж ихтэй ажлын хойноос улайран хөөцөлдсөнөөс бага ашигтай ч найдвартай, тогтвортой ажилд цагаа vр.
10. Ганц зvйлд бvх хөрөнгөөрөө хөрөнгө оруулж болохгvй.
11. Хvчээ төвлөрvvлэх. Энэ бол ямар ч ажилд vйлчилдэг хууль. Хийе гэсэн зvйлдээ vнэхээр хvчээ дайчлан, анхаарлаа төвлөрvvлэн ажиллаж байгаа хvн ийш тийш, хагас дутуу, хvчээ тарамдаж байгаа хvнээс ямагт илvv vр дvнд хvрдэг. Сайн чаддаг зvйлийнхээ араас амжилтанд хvртлээ ажилла.
12. Хамт ажиллагсдаа сонгохдоо анхаар. Та шаардлага тавьж чаддаг, эргvvлээд хариуцлага тооцож чаддаг тийм л хvнийг ажилд ав. Хамаатан садан гэр бvлийн хvмvvс хэзээ ч ажил хэргийн харилцааг нэгдvгээрт тавьж чаддаггvй.

13. Өмнө нь таны найз нөхдийн удирдлага дор ажиллаж байсан хvнийг хэзээ ч бvv ажилд ав. Тэр таны ч, бас найзын чинь ч ажилтан байсаар болно.
14. Тодорхой, маш тодорхой ярьж сурах.
15. Хэзээ ч юу ч хийхгvй, зvгээр сууж болохгvй.
16. Бусдын хэрэгт хошуу дvрэхгvй байх.
17. Ямар ч маргааны vеэр шууд хамааралгvй зvйлийг сөхөхгvйгээр "зөв" маргалдаж сурах.
18. Хэрэгцээтэй зvйлсээ vргэлж тэмдэглэж авч байх.
19. Бvх ажил vргэлж итгэлцэл дээр явагддаг. Хэн нэгэнд ямар нэгэн ажил даалгасан л бол итгэлээ бас хамт өгч байх.
20. Ямар ч зvйлийг эдийн засгийн утгаар нь харж сурах. Vрэлгэн, vр ашиггvй, хэрэггvй зvйлсийг ялгаж харж сурах. Байж чадах хэмжээнээсээ доогуур амьдрах нь дээгvvр амьдрахаас ямагт дээр гэдэг.

 

 Нэмэлт мэдэхэд илүүдэхгүй дүрэм

1. Амьдралд байнга шахуу тохиолддог жижиг сажиг асуудалд тайван, хvлээцтэй хандаж сурах. Усны цорго эвдэрлээ гээд л хавь ойрын хvмvvсээ стресст оруулахгvй байх хэрэгтэй. Зохих газарт нь мэдэгдэхэд л асуудал шийдвэрлэгдэнэ.

2. Ноцтой алдаанаас ямагт сэрэмжил. Эчvvхэн бага суудалд ч буурьтай хандаж сур. Яаран дvгнэлт бvv хий. Аливааг олон талаас нь эргэцvvл, хvмvvстэй зөвлөлд.

3. Төлөвлөгөө, зорилтоо урьдчилан бvv ярь. Хар, цагаан хэл ам хvрэхээс болгоомжил. Хэт бvv догдол, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж сур.

4. Тодорхой хэмжээнд нээлттэй бай. Хэт илэн далангvй, чалчаа зан амжилтыг vргээдгийг санаарай. Бусдын яриаг тэвчээртэй сонсож, өөрт хэрэгтэй мэдээллийг тvргэн тусгаж сур.

5. Хvмvvстэй найрсаг харьцаж бай. Зожиг, бvдvvлэг, дээрэнгvй, муухан зан харьцаатай хvнээс амжилт "зугтаадаг".

6. Хvний мууд бvv дурла. Аль болох эерэг энергитэй зvйлд тэмvvлж, тvvгээр хvрээлvvлэхийг хичээ.

7. Өгөөмөр, тусархаг байж сур. Танд хариу нь заавал ирнэ. Эдгээр зvйлийг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгож чадваас амжилт, аз таныг орхихгvй гэдэгт итгээрэй.


http://www.powergym.mn/
Бичсэн: Telnet | цаг: 11:19 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax