2009-10-28
Хүүтэй болох уу, охинтой болох уу?
Эцэг, эхчүүд төрөх гэж буй бяцхан үрээ охин, хүү аль нь болохыг мэдэхийг хүсдэг. Тиймдээ ч хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн тэртээгээс хүүхдийн хүйсийг тодорхойлох аргыг олох гэж хичээцгээж иржээ.
Харамсалтай нь одоог хүртэл төгс арга олоогүй байгаа бөгөөд олон төрлийн арга нээж, элдэв таамаг дэвшүүлсээр байна. Эмэгтэй хүний өндгөн эс дан ганц Х-хромосомоос бүрддэг бол эрэгтэй хүний бэлгийн эс Х, бас У-хромосомоос бүрдсэн байдаг. Хэрвээ өндгөн эс эр бэлгийн Х-хромосомтой эстэй нийлж үр тогтсон бол охин төрнө. Харин У-хромосомтой эстэй нийлж үр тогтвол хүү төрдөг байна.

Ингээд хамгийн их дэлгэрсэн хэдэн аргыг та бүхэндээ сонирхуулъя.

Хятад арга

Хүүхдийн хүйсийг Хятадын арга нь хүүхэд олдсон сар, хүүхэдтэй болох үед эх хэдэн настай байснаас хамаарна гэж үздэг бөгөөд хүснэгтээр үзүүлсэн байдаг байна. Энэхүү хүснэгтийг 700 жилийн өмнөх эртний Хятадын хааны бунхнаас олсон гэнэ. Түүний эх хувь нь Бээжингийн шинжлэх ухааны хүрээлэнд хадгалагдаж байдаг байна. Эхийн наснаас хамааран эрэгтэй эсвэл эмэгтэй хүүхэд олоход тааламжтай саруудыг заасан тусгай хүснэгтийг та бүхэндээ сонирхуулья.

Нас
Хүүхэд олсон сар
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
18
О
Х
О
Х
Х
Х
Х
Х
Х
Х
Х
Х
19
Х
О
Х
О
О
Х
Х
Х
Х
Х
О
О
20
О
Х
О
Х
Х
Х
Х
Х
Х
О
Х
Х
21
Х
О
О
О
О
О
О
О
О
О
О
О
22
О
Х
Х
О
Х
О
О
Х
О
О
О
О
23
Х
Х
О
Х
Х
О
Х
О
Х
Х
Х
О
24
Х
О
Х
Х
О
Х
Х
О
О
О
О
О
25
О
Х
Х
О
О
Х
О
Х
Х
Х
Х
Х
26
Х
О
Х
О
О
Х
О
Х
О
О
О
О
27
О
Х
О
Х
О
О
Х
Х
Х
Х
О
Х
28
Х
О
Х
О
О
О
Х
Х
Х
Х
О
О
29
О
Х
О
О
Х
Х
 X
O
O
O
X
O
30
О
Х
О
Х
Х
Х
Х
Х
Х
Х
Х
Х
31
Х
О
Х
О
О
Х
Х
Х
Х
Х
О
О
32
О
Х
О
Х
Х
Х
Х
Х
Х
О
Х
Х
33
Х
О
О
О
О
О
О
О
О
О
О
О
34
О
Х
Х
О
Х
О
О
Х
О
О
О
О
35
Х
Х
О
Х
Х
О
Х
О
Х
Х
Х
О
36
Х
О
Х
Х
О
Х
Х
О
О
О
О
О
37
О
Х
Х
О
О
Х
О
Х
Х
Х
Х
Х
38
Х
О
Х
О
О
Х
О
Х
О
О
О
О
39
О
Х
О
Х
О
О
Х
Х
Х
Х
О
Х
40
Х
О
Х
О
О
О
Х
Х
Х
Х
О
О

Хэдэн мянган жилийн өмнө хийсэн энэ ажиглалт ямар нэг байдлаар үнэн гэж мэргэжилтнүүд үздэг. Эртний Хятадад гаргасан зөвлөгөөг дагавал хүссэн хүйсийн хүүхдээ төрүүлэх магадлал их ч, урьдчилсан таамаглал оновчтой эсэх нь 60 хувиас хэтэрдэггүй аж.

Япон арга
Япончуудын арга нь эцэг, эхийн төрсөн сарууд болон хүүхэд олсон сараар хөөн тодорхойлдог байна.

Жишээлбэл: ирээдүйн хүүхдийн эцэг, эх хоёр нь 11-р сард төрсөн бол тэд хоёрдугаар сард хүүхэд олбол хүүтэй, долдугаар сард олбол охинтой болно. Хэрвээ эх нь нэгдүгээр сард, эцэг нь долдугаар сард төрсөн бол тэд хүү хүсч байвал нэгдүгээр сар, охинтой болмоор бол зургадугаар сар хамгийн тохиромжтой гэнэ.

Европ арга

Европын орнуудад эмч нар өөрсдийн боловсруулсан “цус шинэчлэгдэх“ онол дээр тулгуурлан хүүхдийн хүйсийг таамаглахыг оролджээ. Энэ онолын дагуу эрэгтэй хүний цус дөрвөн жил тутамд шинэчлэгддэг бол эмэгтэй хүнийх гурван жил тутамд шинэчлэгддэг байна. Хүүхэд олох үед эцэг, эх хоёрын хэнийх нь цус “залуу” байгаагаас хүүхдийн хүйс шалтгаална. Энэ аргыг ашиглахын тулд хүүхэд олсон жилийн эцгийн насыг дөрөвт, эхийн насыг гуравт хуваах хэрэгтэй. Дараа нь гарсан хариуны үлдэгдлийг

харьцуул. Хэнийнх нь үлдэгдэл бага байна тэр нь залуу цустай байна гэсэн үг аж. Европуудын арга дорнынхны аргаас хэр оновчтой болохыг тогтоож чадаагүй байна.

 
Цусаар шинжих арга 51 - 52 хувийн магадлалтай гэнэ.

/Хуулбар/

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих