2009-10-26
Хайрын 5 хэл байдаг гэнээ
Хүн бүрт хайраа илчлэх болон бусдаас хайрыг мэдрэх мэдрэмжүүд янз бүр байдаг. Үүнээс үндэслэн судлахад хайрын ерөнхий таван хэл байдаг байхнээ.

Өөрөөр хэлвэл би хүүхдээ эсвэл нөхрөө энэ намайг хайрлаж байна уу гэдгийг нь баттай мэдэх арга эсвэл би тэдэнд хайраа харуулах арга юм. Үүнд

1. Хүрэлцэх

Бусдаас хайрыг мэдрэхдээ үнсүүлж таалуулж илүүлж байж мэдэрдэг гэсэн үг. Мөн өөрөө ч энэ маягаар хайраа харуулдаг.

2. Бэлэг өгөх

Өөрийнхөө хайрыг янз бүрийн бэлэг авч өгөх замаар илчилдэг. Ийм хүмүүс бэлэг авч байж л энэ минь намайг хайрлаж байна гэж итгэлтэй байдаг гэнэ шүү.

3. Туслах

Хайртай хүндээ үргэлж тусалж хайраа харуулдаг нэгэн. Хайртаасаа бас тусламж харж хайрыг нь мэдэрдэг гэсэн үг.

4. Хамт байх

Хаана ч байсан хамт л байвал хайртай гэдгээ мэдэрч мэдрүүлдэг юм байна.

5. Магтах, магтуулах

Магтаад л байвал надад их хайртай юм байна гээд л баясаад явдаг улс. Өөрөө ч хайртай хүмүүсээ магтаж урам өгдөг юм байна.

Таны хайрын хэл юу вэ?
Бичсэн: Telnet | цаг: 10:58 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Уг нь өөрийнхөө хайрын хэлийг ямар гэдгийг нь мэдэхийн тулд тээст бөгөлдөг л дөө. би энэ талаар бичсэн байгаа л даа... бас сургалтыг нь заадаг... smug smug smug

мэдмээр байвал заагаад өгч болно шоо баяртай байна баяртай байна
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 11:20, 2009-10-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax