Fri-20-Mar-2015
9911 дугаартай хэрэглэгчийг Фейсбүүк дээр хэрхэн онилох вэ?
 Фейсбүүк өөрийн зорилтот бүлэг буюу custom audience үүсгэхдээ өөрийн хэрэглэгчийн утасны дугаарын жагсаалтыг оруулан үүсгэх боломжийг бидэнд олгосон. Хэрэв танд хэрэглэгчдийн утасны дугаарын мэдээлэл байгаа бол зөвхөн эдгээр хэрэглэгчиддээ тодорхой зар сурталчилгаа, контентыг Фейсбүүкээр дамжуулан хүргэх боломж нээлттэй гэсэн үг.

Харин танд тийм дугаарууд байхгүй, байсан ч хэт цөөхөн бол яах вэ? 

Гар утасны дугаар руу SMS зар явуулдагтай төстэй шийдэл байж болно. SMS явуулахдаа бид орлого өндөртэй сегментэд хүрмээр бол 9911, 9909, 8811 гэх мэт дараа төлбөртэй бас "үнэтэй" префикс руу явуулчихдаг. Нэг SMS 25 төгрөг гэж бодохоор ингэж зөв онилохгүй бол зардал нь бас хөөрхөн өндөр гарчихна. Монголд утасны дугаараар баянаа, зиндаагаа гайхуулдаг "өвчин" байдгийн хэрэг энд гарна.

Зүгээр SMS зар явуулчихаж болж байхад Фейсбүүкээр яах юм бэ?

1-рт Фейсбүүк дээр илүү бага зардлаар хүргэж болно.
2-рт SMS дээр хэдхэн тэмдэгтэд латин үсгээр зараа явуулах бол Фейсбүүк дээр текст, зураг, видео гээд маш олон янзын хэлбэрийг ашиглах боломжтой
3-рт операторуудын телемаркетингийн үйлчилгээний хүнд суртал, алдаа мадаг гэх зовлон байхгүй
4-рт Фейсбүүк дээр цааш нь нарийвчлан сегментчилэх (жишээ нь: үнэтэй дугаартай, эрэгтэй, 25-аас дээш насны хэрэглэгчдэд өөрийн Ланд 200 машиныхаа зарыг харуулж болох юм), органикаар цаашаа тархах, хэрэглэгч хариу үйлдэл хийх гэх мэт өөр олон боломжууд байна

Сул тал байна уу?

Нэг л сул тал байдаг нь утасныхаа дугаараар бүртгүүлээгүй бол тухайн хүнд хүрэх боломжгүй. Жишээ нь 9911 префикстэй дугаартай хэрэглэгчдийн 49 хувь нь буюу тал нь л уг дугаараараа бүртгүүлсэн байдаг. Гэхдээ л энэ нь орлого өндөртэй 4900 хэрэглэгчид утсан дээр нь SMS ирүүлж дургүйг нь хүргэлгүйхэн контентоо хүргэчих боломж. Өөр үнэ цэнэ ихтэй префексүүдээс нэмээд байвал энэ мэтээр 30,000 - 40,000 болоод өсчихнө. Бүх дараа төлбөртэй дугаарууд гээд ирэхээр 140,000 хэрийн болох жишээтэй.

Яаж 9911 дугаартай зорилтот бүлэг үүсгэх вэ?

Excel дээр эхний талбарт 9799110000, тэрний доод талын талбарт 97699110001 гэж бичээд хамтад нь сонгоод доош 10,000 талбар буюу 97699119999 дугаар хүртэл чирнэ.

9911

Файлаа хадгалахдаа save as функцыг сонгоод csv форматыг сонгоно. Доорх сануулга гарч ирэхэд Yes товчийг дарна.
warning

Програмаа хаах үед дараахь сануулга гарч ирдэг энэ үед Don't Save гэсэн сонголтыг хийж болно. csv файл нь хадгалагдчихсан байгаа.

dontsave

https://www.facebook.com/ads/audience_manager холбоосоор Audience хуудас руу ороод баруун дээд өнцгийн менюгээс Custom Audience сонголтыг хийнэ.

createc400ustom

Customer List, Phone Numbers, Upload a File сонголтуудыг хийгээд өөрийн файлыг сонгож оруулна. Файлаа сонгох үед шүүлтүүрийг All Files дээр тавих хэрэгтэй. Create Audience товчийг дарж өөрийн зорилтот бүлгийг үүсгэнэ. Тодорхой хугацааны дараа (30 минутаас лав бага) боловсруулалт дуусч таны зорилтот бүлэг бэлэн боллоо гэсэн мэдээлэл ирнэ. 

phone

Та Фейсбүүк зар хийх үедээ хамгийн дээр байрлах Custom Audiences хэсгээс өөрийн зорилтот бүлгэмийг сонгож ашиглаарай. Хэрэв та сошиал медиа маркетингийн мэдлэг чадвараа хөгжүүлмээр бол 2015 оны 3-р сарын 27-нд зохион байгуулагдах Сошиал медиа маркетингийнсургалтанд хамрагдаарай. Та өнөөдөр бүртгүүлбэл сургалтын төлбөрөөс 20% хөнгөлт авах боломжтой.

Сургалтаар сошиал медиа сүлжээний болон тэдгээрийн маркетингийн боломжийн талаарх дэлгэрэнгүй танилцуулга, таны бизнест хэрхэн үр ашигтайгаар ашиглах боломжууд, тэдгээрийг хэрхэн ашиглах, мөн фейсбүүк маркетингийн арга, техникүүдийн талаар практик зөвлөмжүүдийг авах болно. Өнгөрсөн 4 сарын хугацаанд манай 6 удаагийн сургалтанд 100 гаруй маркетерүүд, бизнес эрхлэгчид, захирал, менежерүүд хамрагдсан төдийгүй өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа олж авсан чадвараа ажил хэрэг болгож байгаа болно.

Танд амжилт хүсье!

http://www.bzp.mn/
Бичсэн: Telnet | цаг: 05:14 PM | Хэнд ч хэрэгтэй
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Bas lag baina shuu.
Бичсэн: Зочин цаг: 11:07 AM, Sat-21-Mar-2015 | Холбоос | |


Ba
Бичсэн: Зочин цаг: 11:07 AM, Sat-21-Mar-2015 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant