2009-11-11
Comfort Zone-оосоо л Гарчихмаар Байна

Нэг харахад миний амьдрал болоод л байгаа юм шиг - хийж сурсан ажил, илүү ч үгүй, дутуу ч үгүй мөнгө, тайван амьдрал, тавлаг орчин гээ л бүх юм дажгүй шүү. Нэг ёсондоо энэ амьдралын хэв маяг маань миний Comfort Zone болоод хувирчихаж. Comfort Zone гэж яг юуг хэлээд байна аа гэж хэн нэгэн асууж магад. Шууд үгчилж орчуулах юм бол дассан (заншсан, сурсан, тухтай) орчин гэх юм уу даа. Хоёрхон үгээр хөрвүүлэх гэхээр утгыг нь бүрэн илэрхийлж чадахгүй байгаа юм шиг санагдаад болдгүй. Та яг оносон үгийг нь мэдэж байгаа бол надад хэлээрэй. За даа энэ үгэндээ гол нь биш юм аа, хамгийн гол нь утгандаа.

Дэ...
2009-10-29
Компьютерийн гар 00-ийн суултуураас бохир байдаг ажээ
Английн хэсэг судлаачид Лондон хотын офисуудаас хоолны хордлого vvсгэдэг бактер илрэх эсэхийг шалгаж vзээд жинхэнэ шоконд орсон байна. Тэд нэгэн компаний офисыг сонгож аваад 33 гарыг нь шалгаж vзжээ.

Ингэхэд 4 нь эрvvл мэндэд хохирол учруулж болзошгvй, 5 –аас нь тухайн байгууллагын жорлонгийн суултуур дээрхээс тав дахин илvv нян илэрч, нэгийг нь нэн даруй хураан авч ариутгалд явуулахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Судалгааг хийсэн Лондоны их сургуулийн коллежийн дэргэдэх эмнэлгийн микробиологийн мэргэжилтэн Питер Уилсоны хэлж байгаагаар бол хэд хэдэн хүн ээлжлэн ашиглан компьютерийн гар нь ажилтн...
2009-10-26
Хайрын 5 хэл байдаг гэнээ
Хүн бүрт хайраа илчлэх болон бусдаас хайрыг мэдрэх мэдрэмжүүд янз бүр байдаг. Үүнээс үндэслэн судлахад хайрын ерөнхий таван хэл байдаг байхнээ.

Өөрөөр хэлвэл би хүүхдээ эсвэл нөхрөө энэ намайг хайрлаж байна уу гэдгийг нь баттай мэдэх арга эсвэл би тэдэнд хайраа харуулах арга юм. Үүнд

1. Хүрэлцэх

Бусдаас хайрыг мэдрэхдээ үнсүүлж таалуулж илүүлж байж мэдэрдэг гэсэн үг. Мөн өөрөө ч энэ маягаар хайраа харуулдаг.

2. Бэлэг өгөх

Өөрийнхөө хайрыг янз бүрийн бэлэг авч өгөх замаар илчилдэг. Ийм хүмүүс бэлэг авч байж л энэ минь намайг хайрлаж байна гэж итгэлтэй байдаг гэнэ шүү.

3. Туслах

Хайртай хүндээ үргэлж ...