2010-05-17
Илтгэл хэрхэн бичих вэ?
Хүн бүрт өндөр боловсрол, тал бүрийн мэдлэг зайлшгүй хэрэгцээтэй. Гэвч түүний дотроос ярих урлаг, харилцааны соёл, илтгэх чадвар шинэ зууны иргэдийн заавал эзэмших чадвар байх болно гэдэгт илтгэлтэй байж болно. Тэгвэл яагаад илтгэх урлаг хэрэгтэй чадвар байх вэ? ямар ач тустай вэ? гэсэн асуултад хариулья. Үүнд:
-Өөртөө итгэлтэй болох
-Эв эеийг эрхэмлэгч иргэнлиг хүн болгоно
-Харилцааны өндөр соёлтой илтгэгч болгоно
-Амжилтанд хүргэгч хүч болно гэх мэт ерөнхий ач холбогдолтой. Илтгэх урлагт суралцахын тулд нэн тэргүүнд илтгэл хэрхэн бичиж сурах талаар мэдэгдэхүүнтэй байх шаардлага зайлшгүй урган га...
2010-04-11
Оффисийн ажилтай хүмүүсийн тамхины хэрэглээний судалгаа
Оффисийн ажилтай хүмүүсийн тамхины хэрэглээний судалгаа

1. Бүсгүйчүүд

- 45% тамхичин /цүнхэндээ тамхитай явдаг/
- 30% нууц тамхичин /цүнхэндээ тамхигүй явдаг ч ширхэгээр тамхи авч татдаг/
- 10% хуурамч тамхичин /цүнхэндээ тамхигүй ч бусдын тамхи хуваан татдаг/
- 10% түр зуурийн тамхичин /зөвхөн бааранд суух, хатуулагтай ууш хэрэглэхдээ татдаг/
- 04% ирээдүйн тамхичин /тун удахгүй тамхичин болох/
- 01% тамхи татдаггүй бүсгүй

1. Эрчүүд
- 25% тамхичин /хармаандаа тамхитай явдаг/
- 01% нууц тамхичин /хармаандаа тамхигүй явдаг ч ширхэгээр тамхи авч татдаг/
- 10% хуурамч тамхичин /хармаандаа тамхигүй явдаг ч ...
2010-02-14
Интернет кафе байгуулж бизнес хийвэл...

Бvрдvvлэх бичиг баримт
Мэдээж аливаа бизнес эрхлэхийн тулд албан ёсоор

зөвшөөрөл авах хэрэгтэй. Тэгвэл интернет кафе нээхэд хаана хандаж ямар бичиг баримт бvрдvvлэхталаар мэдээлэл өгье.

Юуны өмнө vйл ажиллагаа явуулах газрынхаа байршлыг сонгоод тухайн харьяа дvvргийн Засаг даргын тамгын газраас ажлын байрны дvгнэлт зөвшөөрөл бичиг /лиценз/ аваад дараа нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мөн ажпын байрны дугнэлт авдаг байна.

Мөн Онцгой байдлын албанаас галын болон техникийн аюулгvй байдлын дvгнэлт авах ёстой. Эдгээр бичиг баримтыг бурдvvлэхэд ойролцоогоор 7-14 хоног ш...

2010-01-08
Яаж хүмүүсийг ятгаж, өөртөө итгүүлэх вэ?
Өөрийн санааныхаа бүх ашигтай талыг нь тухайн хүндээ харуул. (ингэхдээ хамгийн гол нь тэдэнд ямар ашигтайг харуулах хэрэгтэй. Ингэж чадвал тэд заавал анхаарал хандуулна.)
Та ямар нэг зөрчилдөөн, эсэргүүцэлд бэлэн байх хэрэгтэй. Таны бодож байгаагүй зөрөлдөөн гарч магад.
Тухайн ятгаж байгаа хүнтэйгээ бага зэрэг санал нийлэхээсээ бүү ай. “ тийм ээ, гэхдээ... эсвэл “тиймээ, гэхдээ үүнийг эс тооцвол..... эсвэл бүр тийм ээ гээд хэлчих. Гэхдээ та буруутан болж болохгүй шүү.
Та зарим нэг талдээр буруутсан байвал түүнийгээ хүлээн зөвшөөр. Энэ нь таныг итгэж болохоор хүн мэт харагдуулна. ...
2010-01-08
Ялагч хүний ягштал баримталдаг 6 чанар
Заримдаа амьдралд буугаад өгчихмөөр юм шиг санагддаг. Тэгтэл заримдаа босоод тулалдах ч үе гардаг. Харин энэ бүхний ард Та ялагч байхыг та хүсдэг л биз дээ. Тэгвэл ялагч байхыг хүсвэл хэрхэн ялагч байх вэ гэдгийг ч мэддэг байх хэрэгтэй.

1. Шалтгаантай бай.
Өөрийгөө өдөөж өгөх хамгийн хүчирхэг шалтгийн тухай би боддог. Тийм шалтаг, шалтгаан таныг ямар ч бэрхшээлтэй нүүр тулсан даваад л гарах урам зоригийг өгдөг. Шалтаг чинь таныг боломжгүй зүйлийг боломжтой, харанхуй газрыг хаалгатай болтол өдөөж өгөх хүч чадалтай байх ёстой. Түр зуур таныг өдөөж өгөх шалтгууд байсаар л байдаг.
Харин унаж, шант...

2010-01-08
Дипломын төсөл бичих заавар
I. Удиртгал

Энэ заавар нь ШУТИС-ийн ХоМТС-ийн оюутнууд бакалаврын ба магистрын дипломын төсөл бичихэд зориулагдав. Энэ нь диплом төсөлд тавигдах үндсэн шаардлагууд, дипломын төслийн ерөнхий бүтэц, түүнийг бичих формат, ба диплом төслийн хамгаалалтад бэлтгэх гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Мөн загвар хавсралтууд хавсаргагдав.


Хэрвээ дипломын төсөл энэ зааврын дагуу бичигдээгүй бол хүлээн авагдахгүй.
 
 
II. Дипломын төсөлд тавигдах үндсэн шаардлагууд
 

2.1       Дипломын төслийн зорилго нь сурсан мэдлэгээ бататган гүнзгийрүүлж,

суралцаж буй чиглэлийн хүрээнд  онол, практикийн судалгаа шинжи...
2010-01-04
Оффисын ажилтнуудад өгөх зөвлөмж
Оффист ажилладаг залуучуудад бяцхан зөвлөгөөг хүргэе. Хэрэгтэй үед нь хааяа  хэрэглээрэй. Байнга хэрэглэвэл та өөрийгөө болон өрөөлийг хорлож байнаа гэсэн үг  шүү. |Хөгжилтэй|

1.Бяцхан заль

Хэрэв та том оффист ажилладаг бол нэг костюмаа сандлынхаа түшлэгт өлгөөд орхиж бай. Ингэснээр та бусдад энэ хавьд л яваа, ажлын байрнаас түр холдсон мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Харин та ажлын цагаар хувийн асуудлаа шийдэх, эсвэл гадуур зугаалах болбол өөр костюмаа өмсөөд гарахад л болоо.

2. Гартаа үргэлж бичиг цаас барьж яв

Хурал зөвлөгөөн дээр бичиг цаас барин ирж байгаа хүмүүс хөдөлмөрч, ажилсаг сэтгэгдэ...
2009-12-28
Эссэ хэрхэн бичих вэ?
Оюутан залуучуудад хичээлийн даалгавраар болон ямар нэгэн хeтeлбeрт хамрагдахад эссе бичих хэрэг гардаг. Гэтэл оюутнууд маань энэ талаар тодорхой мэдлэггeйгээс болж боломжоо алдах тохиолдол их байдаг учраас ЭССЕ ХЭРХЭН БИЧИХ тухай та бvхэнд толилуулая.


Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн ергедлийн маягтыг бvрдvvлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгvй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишvvдэд  танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм.
Их дээд сургуульд ергедел гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн vг хэллэгтэй,...
2009-12-28
Төсөл хэрхэн бичих вэ
Сүүлийн үед аливаа тэтгэлэг, санхүү мөнгөтэй холбоотой зээл хүсэхэд төсөл боловсруулах шаардлага ихээр гарах болжээ. Гэтэл бидэнд соёлтой "мөнгө гуйх" туршлага бага.


Харин хөгжингүй орнуудад хүн бүгд л бичиж чадах байх. Хандивлагч байгууллагууд аливаа зүйлийг ивээн тэтгэхийн тулд уралдаан зарлаж, шалгарсан нь тэтгэлэг авдаг. Та шинийг сэтгэн боддог, тэрхүү санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өөртөө болон улс нийгэмдээ тустай үйлс бүтээе гэвэл юуныөмиө төсөл бичиж сурах хэрэгтэй болох нь. Төслөө хэр сайн бичиж чадна, өрсөлдөгчөө төдий чинээ амархан буулгаж авна. Одоогоос хэдэн жилийн өмнө "төсөл...
2009-12-21
Гэр бүл яагаад салдаг вэ?

Гэр бүл яагаад салдаг вэ?

…Залуус бие биедээ дурлаж байхдаа энэ ертөнцийг хамгийн гэгээлэг сайхнаар харж, мэдэрдэг. Тэдний эргэн тойронд байгаа бүхэн өнгөлөг сайхнаар харагдаж, зүрх сэтгэл нь гагцхүү баяр баясгалангаар бялхана. Өдөр бүр хайртай түүнээсээ олон гайхамшгийг олж харан, гайхан биширч, түүнгүй бол энэ хорвоо ертөнц хөндий хоосон байх юм шиг л санагдах аж. Өөрсдийг нь гайхан шоолох хэн нэгнийг “миний нүдээр хардаг ч болоосой”  хэмээн өөдөөс нь гайхна. Бие биетэйгээ уулзахгүй өнгөрөх нэгэн өдөр сар, жил шиг удаан, дууг нь сонсохгүй өнгөрөх нэгэн мөчид энэ ертөнцийн гайхамшигт хөг аял...