2010-01-04
Оффисын ажилтнуудад өгөх зөвлөмж
Оффист ажилладаг залуучуудад бяцхан зөвлөгөөг хүргэе. Хэрэгтэй үед нь хааяа  хэрэглээрэй. Байнга хэрэглэвэл та өөрийгөө болон өрөөлийг хорлож байнаа гэсэн үг  шүү. |Хөгжилтэй|

1.Бяцхан заль

Хэрэв та том оффист ажилладаг бол нэг костюмаа сандлынхаа түшлэгт өлгөөд орхиж бай. Ингэснээр та бусдад энэ хавьд л яваа, ажлын байрнаас түр холдсон мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Харин та ажлын цагаар хувийн асуудлаа шийдэх, эсвэл гадуур зугаалах болбол өөр костюмаа өмсөөд гарахад л болоо.

2. Гартаа үргэлж бичиг цаас барьж яв

Хурал зөвлөгөөн дээр бичиг цаас барин ирж байгаа хүмүүс хөдөлмөрч, ажилсаг сэтгэгдэл төрүүлдэг. Гар хоосон хүмүүс хоолны газар юм уу эсвэл тамхилахаар явж буй мэт харагддаг. Харин гартаа сонин барьчихсан явж байвал хүмүүс таныг жорлон руу явж байна гэж бодно. Түүнээс гадна гэртээ харихдаа аль болох их бичиг цаас авч яв. Гэртээ ч ажилладаг мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээ.

3. Компьютер бол ажил

Хэрэв та компьютертэй бол бусдад үргэлж ажил хийж буй мэт харагдана. Та энэ үед хувийн захиагаа шуудангаа үзэж, эсвэл чатлаж хөзөр тоглосон ч болно. Харин даргадаа баригдвал шинэ программ сурч мэргэжлийн түвшингээ дээшлүүлж байна гэж хэлээрэй.

4. Ширээ дүүрэн цаас овоол

Зөвхөн дээд дарга нар л цэмцгэр ширээтэй байдаг. Харин бусад ажилтны хувьд энэ нь юу ч хийдэггүйн шинж. Иймээс та ширээндээрээ энд тэндгүй зузаан хавтастай баримт бичгүүдийг тарааж тавь. Өнгөрсөн оных ч байсан хамаагүй. Хөндлөнгөөс харахад энэ жилийнхээс огт ялгагдахгүй, гол хэмжээ шүү дээ. Хэрэв тан дээр албаны ажлаар хүн ирэх болбол түүний бичгийг зузаан цааснууд руугаа шургуул. Тэгээд түүнийг орж ирмэгц тэндээсээ авч өг.

5. Хэрэв автомат хариулагчтай бол утсаа хэзээ ч битгий ав.

Хүмүүс таны амар мэндийг асуух гэж утастахгүй нь лав. Тэдэнд ямар нэг юм хэрэгтэй болоод л утастаж байгаа. Та үе үе автомат хариулагчийн мэдээллийг сонсож, танд ажил нэмэх гэсэн хүн рүү зориуд үдийн цайны цагаар утасдаж автомат хариулагчид нь мэдээлэл үлдээ.

6. Уцаардуу аашил

Та үргэлж уцаардуу, ууртай мэт харагд. Дарга чинь таныг хараад их ачаалалтай, завгүй хүн гэсэн сэтгэгдэлтэй үлдэнэ.

7. Үгсийн сангаа арвижуул

Компьютерийн шинэ сэтгүүлүүдийг унш. Шинэ үгс цээжил. Даргатайгаа ярихдаа эдгээр үгсийг чөлөөтэй хэрэглэ. Дарга чинь таныг ойлгох албагүй, хамгийн гол нь их юм мэддэг болж харагдана.

8. Орой болтол ажилла

Та ажлаасаа оройтож харихыг хичээ. Ялангуяа даргаа яваагүй үед бүү гарч яв. Энэ үед үгийн сүлжээ бөглөж, сэтгүүл уншаад л цаг нөхцөөж сууж бай. Харихын өмнө заавал даргын өрөөний хажуугаар явахаа мартав. Ажлын бус цагаараа, мөн амралтын болон баярын өдрүүдээр даргадаа ажил төрлийн холбогдолтой чухал мэдээллийг илгээж бай.

9. Хамгийн чухал зүйл

Харин энэ зөвлөмжийг андуураад боссдоо илгээчихэв!!!

http://www.monkey.mn/-с
Бичсэн: Telnet | цаг: 13:48 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


юу хийдийн
Бичсэн: би (зочин) цаг: 13:43, 2010-02-17 | Холбоос | |


хахахаха. даан ч офисын ажил хийдэггүй хүн дээ.
Бичсэн: dadido цаг: 13:11, 2010-02-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax