2010-02-14
Интернет кафе байгуулж бизнес хийвэл...

Бvрдvvлэх бичиг баримт
Мэдээж аливаа бизнес эрхлэхийн тулд албан ёсоор

зөвшөөрөл авах хэрэгтэй. Тэгвэл интернет кафе нээхэд хаана хандаж ямар бичиг баримт бvрдvvлэхталаар мэдээлэл өгье.

Юуны өмнө vйл ажиллагаа явуулах газрынхаа байршлыг сонгоод тухайн харьяа дvvргийн Засаг даргын тамгын газраас ажлын байрны дvгнэлт зөвшөөрөл бичиг /лиценз/ аваад дараа нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мөн ажпын байрны дугнэлт авдаг байна.

Мөн Онцгой байдлын албанаас галын болон техникийн аюулгvй байдлын дvгнэлт авах ёстой. Эдгээр бичиг баримтыг бурдvvлэхэд ойролцоогоор 7-14 хоног шаардлагатай. Бичиг баримт бvрдvvлэхэд иргэний vнэмлэх болон оршин байгаа газрын тодорхойлолт, байрны ордер, тvрээсийн гэрээ, vл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гэх мэт заавал хэрэг болдог. Хамгийн сvvлд нийслэлийн Соёлын газраас жилийн хугацаатай зөвшөөрлийн бичиг авах ёстой.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын вэб сайтаар ороход интернэт кафе болон
компьютер тоглоомын vйлчилгээний чиглэлээр бол дараах материал бvрдvvлэх ёстой гэж заажээ. Vvнд:
1. Шинэ барилга бол улсын комиссоор хvлээж авсан акт /турээсийн байр бол тvрээсийн гэрээ, өөрийн барилга байгууламж бол газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар/
2. Нэг давхрын барилгын зориулалт өөрчилсөн болон өргөтгөсөн бол Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаал болон Захирагчийн Ажлын Албаны инженерийн байгууламжийн хэлтэстэй хийсэн гэрээ
3. Тухайн vйлчилгээ явуулах барилгад компьютер, тоног төхөөрөмж суурилуулсан байх vеийн хэмжээс бvхий ерөнхий план зураг / энгийн ойлгомжтой, зай хэмжээг тодорхой тусгасан байх.
4. Хонжворт, бооцоот автомат тоглоомын vйлчилгээ эрхлэх бол Хууль зvй, дотоод хэргийн яамнаас олгогддог тусгай зөвшөөрөл болон тухайн тоглоомын тоног төхөөрөмжийн танилцуулга, материал

Интернэт кафед хэрэгтэй програмууд.

Хамгийн сайн хурдтай, хvчин чадал өндөртэй компьютерууд хэрэгтэй. Болж өгвөл Пентиум 4/3.0/-өөс дээш байвал сайн. Нэмэлт төхөөрөмжийн хувьд тавьж байгаа байрлалаасаа хамаараад utp кабель, rg-45, хэдэн компьютер тавьснаас шалтгаалж сvлжээний свич /switch/ тавих шаардлагатай. Ер нь cisco юм уу Linck-sys компанийнх байвал их сайн гэж мэргэжилтнvуд зөвлөдөг.
Интернэт кафед ашиглаж байгаа компьютеруудад EASYCAFE, NETIMO, NETCAFE зэрэг цагийн програмуудыг монголд ихэвчлэн ашигладаг. Монголын варез сайтуудад эдгээр програмууд байдаг.

ШААРДЛАГУУД.
Интернет кафед vйлчлvvлэгчдэд зориулсан ус, ундаа зарах буфет, цэвэрхэн ОО өрөө байх ёстой, мөн агааржуулалт, гэрэлтvvлэгэнд анхаарах ёстой. Интернэт кафе нээхээсээ өмнө эдгээрийг сайн төлөвлөсөн байх шаардлагатай. Мэдээж хvний эрvvл мэндэд хоргvй байх, уужим саруулхан өрөө тасалгаатай байх хэрэгтэй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэдэн метр квадратад хичнээн компьютер тавихыг зааж өгсөн байдаг. Мөн 00 буюу бие засах газар, vйлчлvvлэгч амрахад зориулсан өрөө заавал байх ёстой гэж vздэг ажээ.

ӨРТӨГ ЗАРДАЛ
Интернэт кафе нь нэг төрлийн бизнес учир аль болох олон компьютертай байх тусам ашигтай ажиллах магадлал өндөр. Ашиг олоход нөлөөлөх хамгийн том хөшvvрэг бол байршил байдаг, Сургууль юм уу томоохон байгууллага, vйлчилгээний газар, супермаркетын ойролцоо байвал их сайн. Интернэт кафе ажиллуулж бизнес хийх гэж буй хvнд эхний ээлжид 10 - 15 сая төгрөг шаардлагатай. Дунд зэргийн хvчин чадалтай 20 ш компьютер авахад 10 сая төгрөг, хамгийн vнэтэй зөвшөөрөл нь хувь хvн, байгууллагаасаа хамааран 250 мянга хvртэлх төгрөг зөвшөөрөл авахад зарцуулагддаг.

ТАТВАР.
Тухайн оршин байгаа харьяа дvvргийн Татварын албанаас орлого нь тогтмол бус тодорхойгvй гээд сард 12 мянган төгрөгийн татвар авдаг юм байна. Байрны тvрээсийн хувьд хотын төвд хамгийн байршил сайтай газрын 1 м.кв-ын vнэ 15-20 долпарын ханштай байна. Ашиглаж буй компьютерын тооноос хамаарч цахилгааны унэ янз бvр, тухайлбал 15 компьютертой бол дунджаар 40000-50000 төгрөг болдог. Мөн халаалт дулаан, халуун усны vнийг аж ахуйн нэгж гэсэн статусаар тооцож байрны хэмжээнээс хамааран сард 40.000 - 100.000 төгрөгийн хураамж авдаг байна.

ЗАРДЛАА НӨХӨХ.
Vйл ажиллагаагаа эхэлснээс хойш хэдий хугацаанд зардлаа нөхөж, ашиг олж эхлэх нь шинээр бизнес эхлэх гэж буй хэн бvхэнд чухал билээ. Танай интернэт кафе байршил сайтай тохиолдолд нэг жилийн дотор зардлаа нөхөж чадна. Манай улсын хувьд санхvvгийн хямралаас болоод энэ боломж нэлээн хязгаарлагдмал болсон. Нэг жилээс хурдан хугацаанд ашиг олж эхлэх нь тухайн газрын менежментийн бодлогоос ихээхэн хамаарах нь тодорхой.

Бусад.
Ихэвчлэн залуус интернэт кафегийн vйлчлvvлэгчид байдаг. Мэдээж интернэтийн хэрэглээ улам бvр амьдралд ойрхон болж байгаа учраас бvх насныхан энэ салбарын vйлчлvvлэгч байх боломжтой. Сурагчид, оюутнууд, албан хаагчид интернэтийн ард ихэнх цагаа зарцуулж байна. Цагийн хуваарь
Интернет кафег ямар хуваариар ажиллуулах ёстойг Хотын захиргаанаас 23.00 цаг хуртэл ажиллаж болно гэж заасан байдаг. Хувилагч, хэвлэгч машинууд заавал тавих шаардлагатайгаас гадна ажилтнууд нь заавал мэргэжлийн хvмvvс байх ёстой.

http://www.bolod.mn/

Бичсэн: Telnet | цаг: 12:58 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих